Сэвтэж амжаагүй цагаахан сэтгэлийг чинь хайрлан эрхлүүлье Сэргэлэн алаг нүдний чинь галыг гамнан эрхлүүлье Хожмоо хүнийх болох бүсгүй заяаг чинь хайрлаж Хонгорхон охин чамайгаа хайраараа энхрийлье Нууж уйлах нулимс бүү гараг гэж Нутгийн хөх толгоддоо заяаг чинь даатгъя Бүтэн амь таслаж ээж болно шүү гэж бодон Бяцхан биеийг чинь хайрлаж урмын үгээр тэтгье Хэцүү байсан ч гэсэн нуугаад өнгөрнө гэж бодон Хэлмээр санагдсан үгсээ ч сэтгэл дотроо нуучхъя Эрх танхил аашаа одоо гаргаг гэж бодон Эцгийн хайраар чамайг харамгүй би эрхүүлье Нараа дагаж эргэх дэлхийн жамыг дагаад Намба суугаад ээж болох үедээ Одоо чамайг хайрлаж буй энэ л хайраар минь чи Олоон хүүхдээ эрхлүүлэхдээ сэтгэл чинь дүүрэн байг охин минь Танхил багын үнэрээ хаа нэгтээ гээчихээд Тавилан заяагаа дагаад гэрээсээ явахаас хойш Эцгийн хайраар одоо л чамайг харамгүй эрхлүүлье Эрхэлдээ эрхэл эрххэн гүнж минь
Г.Номин
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-194.JPG Хэмжээс: 600x450 78k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4151
trlj-010.JPG Хэмжээс: 600x450 127k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3773
mongolia2007year-222.JPG Хэмжээс: 600x450 52k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4116
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: