Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Үйл үйлээ дагаад
Оруулсан admin on 2008-03-07 10:57:00 (7375 уншсан)

Батзориг усанд яваад тэмээтэйгээ ярьсаар гэртээ иртэл гадаа нь хотын ганган том машин ирээд зогсчихсон байв. Гайхан юун хүмүүс юм болоо хэмээн бодоод тэмээгээ жонжуулан ихэд шавдуухан туусаар гэрийн зүг яарлаа.
Гэртээ ортол гурван хүүхэн,хоёр залуу аавтай нь хууч хөөрөн сууна. Ажваас аавынх нь дуу нь чангаран галуун хүзүүттэй найзалчихсан сууж харагдана. Ээж нь хаяа нэг ярианд оролцон хотын сонин сайхныг асууж уулга алдаад,гал дээр яс буцалган гурилтай шөл хийж,дээлийнхээ дотор хормойгоор үе,үе хөлсөө арчин суугаа харагдана. Батзориг зочидтой бишүүрхэнгүй толгой дохиж мэндлээд ээжийнхээ дээр гаран завилан суугаад айраг аягалан залгилаа.
Батзориг хэмээх энэ залуу нас 30 шүргэж яваа хэдий ч эцэг,эхийн үгнээс гарахгүй. Ээрүүгээсээ ичин сургуулиа эрт орхин энэ хоёртоо хань болон яваа намхавтар нуруутай,хөрслөг бор арьс,чийрэг биетэй,хэнтэй ч агаа минь,эгээ минь гээд туслаад явдаг хөөрхөн ааштай залуу. Өдий болтол нэг ч хүүхэнтэй болзож учирч явсангүй. Сургуульд байхад нь анхгийнхан нь их шоолж,дагаж хэлж инээлдэцгээнэ. Нэг удаа дээд ангийнхаа охиныг гэнэ,гэнэ бодоод байдаг боллоо. Түүнийг харахаар л хамаг бие нь чичрэн,царай нь улайж ирээд хөдөлж ч чадахгүй хөшчихнө. Энэ байдлыг нь тэдний нийлдэг охидууд аль хэдийн анзаараад гацаа Зоригоо 5А.ийн Сараад сайн болсон гэнээ,харахаараа бүр ч гацаа болчихдог гэнээ...хэмээн улайм цайм хажууд нь элдэвээр хэлнэ. Сараа нэг өдөр харих замдаа тааралдаад хүүе гацаа чи надад сайн юмуу. Битгий надад сайн бай за....би чамаас ичээд байна гээд цүнхээ савчин гүйгээд явж билээ. Тэр өдөрөөс хойш Батзориг сургууль дээрээ,тэр бүү хэл дотуур байранд байхад ч хэцүү болов. Түүнтэй нийлдэг хүүхэд ч бараг байсангүй,хичээлээ ч сайн ойлгохгүй,багш нар нь ч гэсэн ээрүү гэдэгийг нь мэддэг болохоор тэгэс ингэс хийгээд өнгөрөөдөг байв. Нэг өдөр өвдчихөөд байхад нь аав нь эргэж ирж таараад,аавдаа хэлтэл аав нь ч нэг их дургүйлхсэнгүй. Ийнхүү сургуулиасаа чөлөө авч гараад тэр чигтээ хаяж билээ.
Үнэндээ аав нь Батзоригт жаахан хатуурхдаг байв.
Галсан хэмээх энэ ёгзөр хар өвгөн залуу байхын нэртэй агсан тавьдаг,авгай хүүхэн эргүүлсэн,мөрийтэй тоглоомчин байв. Эцэг эхээс үлдсэн жаахан юм нь энэ хүний гараар ороод дуусав. Харин яаж олж авчираа вэ гэмээр хөөрхөн эргэлдсэн алаг нүд,дэрвэгэр сормуустай,нүдэнд дулаахан,тахимаа хүрсэн урт үсээ хоёр салаа сүлжсэн жаахан охиныг нэг өдөр аймаг хошуу алгасан тэнэж явахдаа эхнэр болгон авчирсан нь Бум билээ. Бум Галсанд барагтай л бол үг хэлдэггүй. Тэр хоёр ханилан суугаад хэдий 5 жилийн нүүр үзсэн ч үр хүүхэд заяахгүй байв. Галсан ааш нь улам догширон сувай эм хэмээн элдэвээр хараан зүхэх нь ихсэв. Бум Галсанг хэдэн өдөрөөр алга болох нэг өдөр аймгийн төв орж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээ өгтөл зүв зүгээр байна нөхрөө авчирч үзүүл гэв. Бум харин Галсанд энэ тухай хэлж зүрхэлсэнгүй.
Тэр нэг зуны үдэш хэдэн ямаагаа шувтарчихаад дахиад л гэртээ ганцаараа байж байтал хотын нэгэн залуу энд хамаатныдаа ирсэн чинь төөрчихлөө,энэ усан бороог дээ гэсээр орж ирэв.Тэрээр нойтон хувцасаа тайлан хатаамаар байна гэхэд нь Бум түүнд Галсангын хуучин даавуун тэрлэгийг авч өгөв. Бум ичингүйрэн буруу харсан хэдий ч зүрх нь хурдан хурдан цохилохыг мэдрэв.
Тэр нэг учралын дараа Бумын бие нь нэг л сонин болсоноо мэдлээ. Тэрээр айж байсан ч тэрхэн үедээ эмэгтэй хүний бүх л тэвчээрийг гарган хүүхдээ гаргахаар шийдсэн нь энэ Батзориг байлаа. Нэрийг нь ч үл мэдэх,зүсийг нь хальтхан таних хотын дэгжин залуугаас тэрээр хүүхэдтэй болжээ. Хүнд өөрөөсөө ч нуух нууц байдаг гэсэн,Бумын хувьд тэрхүү нууц нь энэ байлаа.
Галсан анхандаа ихээр баярлаж байв. Гэтэл хүү нь төрөөд өөрөөс нь нэг ч юм дуурайсангүй,ээжээсээ хүртэл ондоо байв. Тэрээр гэнэт сэжиг авсан хэдий ч нэгэнт л хүүхэд гаргахгүй учир өөрт нь байсныг ухан эвлэрэхээр шийдэж билээ. Гэсэн хэдий ч тэрээр хэзээ ч Батзоригыг хүүхэд нь гэж дотроо эвлэрч чадахгүй байв. Хоноцын шээсийн хүүхэд гэх бодол зурсхийн хатуу гараар явсаар нэг л мэдэхэд аль хэдий нь 27 жил өнгөрчээ...

Хотоос ирсэн хүмүүсийн дунд өөрийгөө Янжмаа хэмээн таниилцуулсан нөгөө хэдээсээ арай ахимаг байрын ногоон нүдтэй, тарган шар авгай ерөнхийд нь удирдаж яваа нь харагдав. Янжмаа урт нарийхан янжуур гарган хэд сорсноо за хүүгийн нэр хэн бэ? хөдөөний хөөрхөн хөрслөг бор хүү айлын охин эргүүлж яваад ирэв үү гээд их дуугаар тас тас хийтэл хөхөрлөө. Нөгөө хэд нь ч гэсэн даган баясаж,өндөр туранхай шар залуу: хэний айраг исэж,хэний охин өсөж вэ гэж явдаг насан дээрээ байна даа гэтэл дахиад л бүгд хөгжилдөв. Батзориг тэр хамаагүй яриатай хүмүүсийн ярианд нь ичин шилэн хүзүүгээ маажин доошоо харлаа. Гэтэл тэндээс Галсан: Хэ цэс манай энэ ээрүүг хэн тоохов дээ. Бид хоёрын хажууд л насыг барах шинжтэй гээд бас л инээн шүлсээ гуд хийтэл залгин өгсөн архийг нэг амьсгаагаар уув.
Бум хүүгээ өмөөрөн:бид хоёрыг гэсээр энэ довон дунд хамаг насаа үрэх нь дээ муу хүү минь гээд духан дээр нь үнэрлэтэл Батзориг бүүр ичин ээжээсээ холдлоо.
Галсан за зөнөг тэнэг хоёр юу нь ч нялуун юм билээ гээд муухай харав. Харин Янжмаа хүүе яадаг билээ энэ чинь,энэ том хархүү ээждээ эрхлээд,арай мөөмөө иддэг юм биш биз дээ гэхэд Батзориг бушуухан гарахын түүс болж хаалга руу ухасхийв. Харин ард нь нөгөө л утгагүй олон янзын инээд холилдон сонсогдоно.
Батзориг гадаа гаран тэргэн дээрээ саяны яриаг бодон хэвтэж байтал ээж нь дуудан миний хүү ирж хоолоо идээ,хоол нь болчихлоо хэмээн хаалгаар цээжээ хагас гарган ориллоо. Батзориг ч өлссөн байсан тул нэг ч их дуудуулалгүй гүйн орлоо. Гэртээ орход нөгөө хэд нь жуумалзсан боловч юм ярьсангүй. Бүгд гал дээр болсон агь амтагдсан махтай хоолыг амтархан хөлсөө арчин шор хийтэл шөлийг ууна идэцгээнэ. Хооллож байх хооронд Галсан ам нээн миний хүү энэ хүмүүс Хамрын хийд орохоор хотоос гарсан улс юм байна. Чи маргааш хамт яваад газарчилаад ир.
Батзориг,Бум хоёр гайхан Галсангийн өөдөөс харлаа. Учир нь тэрээр анх удаагаа Батзоригийг миний хүү хэмээн дуудаж байгаа нь энэ.
-За хэмээн дээлийн нударгыг нэг сэгсрэн хөлсөө арчингаа Батзориг хэлэв. Гэтэл тэндээс нэг залуу нь: Газар сайн мэднэ биз дээ ахын дүү. Эхлээд аймгийн төв орох хэрэг байна. Тэнд нэг хүнтэй уулзаж юм өгчихөөд цаашлана гэтэл Батзориг з...за хэмээн хэлхэд нөгөө хэд инээд алдчихав. Тэгсэнээ гэнэт санаа нь зовсон уу нэг нь:миний дүү бид хэдээс ичиж,зовох юм байхгүй ээ,айгаад байгаа юм уу даа,та нар юу,юуны туханд хүргэлгүй жаахан хүүхэд айлгачих юм гэв.
Тэндээс Бум жаахан дургүйлхсэн шинжтэй миний хүү чинь энэ жил 27.той хэмээн үг нэмэв.
За маргааш эртхэн хөдөлнө,одоо ингээд хажуулцгаах уу хэмээн өндөр шар залуу хэлэв. За тэгье гэтэл Бум тэндээс сандчин за байз ор дэр хэмээтэл намхан цагаан хүүхэн зүгээрээ Бум эгч санаа зоволтгүй бид хэд майхан савтайгаа яваа гэв. Тэдний гадаа дор нь том майхан сүндэрлэн босож,нөгөө хэд ч баярлаж талархаснаа хэлээд гэрээс гарцгаалаа.

Батзориг яагаад ч юм нойр нь хулжин хэвтэнэ. Маргааш аймгийн төв орох нь ойрдоо ороогүй юм байна шүү,за ямарч байсан эхлээд Умайн хад ороод,тэндээсээ Мөөм уулан дээр очоод тэгээд Хамрын хийд ороод хамгийн сүүлд нь энергийн төв дээр очдог юм уу. Ганган машинтай явж байхдаа урд нь суух юм шүү,тэгээд цонхоо онгойлгоод хүн бүхэнтэй мэндлээд намайг ч гайхна даа хэмээн элдэвийн юм бодсоор нэг мэдэхэд унтчихсан байлаа.
Өглөө яаран босоод наадмаар өмсдөг ээжийнхээ хийж өгсөн ганц цайны дээлээ өмсөн,бас ч гэж гутлынхаа шороо тоосыг цэвэрлэж суутал,майхны хэд сэрж байгаа бололтой шивэр авир хийлдэн,ямар сайхан унтаваа,босмооргүй л болчих чинь,ямар сайхан нам гүм юм бэ.....гэлцэн дуу шуу орлоо. Тэр хэд майхан саваа хураан гэрт орж иртэл Бум сайхан аагтай шаргал цай чаначихсан,ааруул хурууд тавин хоол хийж суулаа.
За хүүхдүүд сайхан амарсан уу хэмээн Галсан инээсээр угтлаа.
Болор хэмээх жижигхэн цагаан хүүхэн: ёстой сайхан амарлаа,унтаад л баймаар байлаа шүү гээд инээмсэглэв. Нөгөө хэд ч нүүр амаа угаан орж ирээд цай ууцгаан,сайхан будаатай шөл идээд алсын аяндаа гарцгаалаа.
Батзориг за ба..баяртай..хэмээн ээжрүүгээ инээмсэглэн хэлээд машины урдах суудал рүү явтал Янжмаа хэмээх тарган шар авгай,наадах чинь эгчийнх нь суудал миний дүү арагшаа хэмээн хэлэв. Батзориг өчигдөрийн сайхан бодол нь сарнин з...за гэсээр арын суудалд буланд шахагдан суугаад цонхоор толгойгоо гарган ээжрүүгээ малгайгаа даллан инээмсэглэтэл машин ч тоос татуулан сүнгэнэн хөдөллөө.
Тэр хэд явсаар төд удалгүй аймгийн төв орж ирлээ. Гэтэл нөгөө машин барьж яваа хүн за та хэд Шандыг үзэж бай,би хурдхан яваад ирье гэтэл Янжмаа тэгээ тэг болгоомжтой яваарай,хүний юм гэсэн шиг гамгүй яваад байх шиг байна шүү хэмээн хэлээд худлаа инээлээ. Тэр хэд усан оргилуурын тэнд бууцгаалаа.
Бүгд л харан шагширцгаав. Пөөх энэ чинь манай хотод ч байхгүй эд байна шүү дээ. Ямар гоё юм бэ алив зургаа даруулъя гэв. Батзориг: Н..наадах чинь шө..шөнө бүүр гоё,7 мит..р оргилдог юм. Э..нэ бөмбөлөгн...үүд нь гэ.ээ.рэл асдаг хэмээн хэлээд шилэн хүзүүгээ маажлаа. Гэтэл тэндээс нөгөө нэг хүүхэн нь хөөх тэгвэл бүгдээрээ буцахдаа орой дайраад гаръя бүүр үзмээр санагдчихлаа гэв.
Тэндээсээ алхаад аймгийн музейг үзэж байтал юманд явсан залуу ирээд за болчихлоо эртхэн газар дөхөх үү хэмээв.
Тэд замдаа дуулж хуурдан,бас чиг ганц нэг юм тогтоотцгооно. Батзориг юу ч дуугаралгүй тэднийг харан инээн явна. Гэтэл нэг нь тэндээс Зоригоо танай энд бассейн байдаг гэл үү. Батзориг дуугүй толгой дохилоо. Гэтэл жолоо барьж яваа залуу,ерөөсөө өнөөдөр аймгын төв дээр хононоо,манай найз ч ирээрэй гэсэн,тэгээд маргааш үзэх юмаа бүгдийг нь үзэн,хүнсээ сэлбээд нөгөөдөр гарахад бид хэд хангалттай амжина гэтэл бүгд дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Тэд явсаар зорьсон газраа ч ирцгээлээ.
Элэгдэж мөлийсөн хаданд өөрсдийн өвдөж буй газруудаа үрэн Эхийн умайгаар ороод гарч ирэхдээ шинээр төрлөө хэмээн хөөрцгөөв. Тэндээсээ хүүхнүүд Бумын зааж өгсөнөөр Мөөм ууландаа сүү идээгээ өргөн,цаашлаад Хамрын хийд орон бүгд сүсэглэнгүй дотроо ямар нэгэн юмыг аминчлан захин дор бүрдээ мөргөцгөөлөө. Харин энергийн төв дээр очоод хоёр залуу эр улс байна сайхан энерги цуглуулнаа хэмээн гуталаа тайлан хөл нүцгэн тойрч,гурван хүүхэн нимгэхэн шаахайтай тойрлоо. Тэндээс нэг нь энд манай томчууд ирж энерги авдаг гэсэн шүү. Яг энэ голд нь дээшээ хараад л унтацгаачихдаг гэнэ билээ гэв.
Хөлний улнаас улайсаж халсан шөвгөр чулуунууд халуу төөнөн хайрсаар...тэд ийнхүү том хашааг бүтэн тойрч мөргөөд гарахдаа газраас нэг нэг цагаан чулуу аван хүслээ шивнэн овоолгоостой чулуунууд руу шидлээ.
Ийнхүү гол зорьж ирсэн хэрэгээ бүтээсэн тэд хийдээс жаахан холдон халуун элсэн дунд хөлөө жийлдэн суулаа. Дээрээ саравч зоон нарнаас халхлагдсан тэр хэд идээ будаагаа дэлгэн за бүгдийн юу санасан есөн хүсэл биелэх болтугай хэмээн хундага тогтооцгоолоо.
Батзориг тэрүүхэн тэндээ тэд нарын аяыг даган сууна. Гэтэл Янжмаа хэмээх тарган шар авгай хүүе энэ чинь гол хүнээ орхичихсон байна ш дээ. Алив наашаа суу,ид уу хэмээн ихэд уриалгаханаар дуудлаа. Тэр хэд уг нь жаахан суух санаа байсан ч говийн халууныг үнэндээ тэссэнгүй.
Аймгийн төв орон жолооч хархүүгийн их сургуулийн найз хэмээх залуугийнд очин дайлуулж байснаа,Болор хүүеээ бүгдээрээ байшинд шигдээд яахын бэ,гарч нөгөө өдрийн усан оргилуур орье хэмээн уриалав. Нутгийн залуу ч нээрээ тэгье,тэндээсээ бүгдээрээ манай бааранд орьё хэмээн хэлтэл. Янжмаа за би ч яадаг бол хүүхдүүдтэй зэрэгцээд хэмээтэл нутгийн залуу өө та юу ярьж байгаан очоод л үз хэмээн хэлээд инээв.
Шөнөдөө усан оргилуур үнэхээрийн тансаг харагдаж байлаа. Шилэн бөмбөлөгүүд нь усан дээр хөвөх нь гэрэлт цох шиг л,гэтэл ус гэнэт огцом дээшээ оргилох нь яг хүсэл мөрөөдөл өөд тэмүүлэх хүмүүний сэтгэл лугаа юутай сүртэй харагдана.
Зуны тэр сайхан орой хөгшин залуугүй тэрхүү усан оргилуураа тойрон цэцэрлэг дотор элдэвийг хүүрнэлдэн,хотын хэдийг зарим нэг хэрэгт дуртай хэд нь сониучирхан харна. Зураг хөргөө даруулцгаагаад бүгд нутгийн залуугын хэлсэн баарны зүг жолоо заллаа.
Тэр хэд нилээн муудацгааж байв. Гэтэл Янжмаа үе үе Батзоригыг налан унаж,эгч нь жаахан муудаж байх шиг байна,чи надыг авч яваарай....ер нь чи надтай хамт хот яв...залуу хүн энд байж болохгүй....чи их сайн хүү байна...хэмээн учир нь үл ойлгогдох юм бувтнан түүнийг хүзүүдэн сууна


Хэрвээ та үргэлжлэлийг нь уншихыг хүсвэл
http://boljmor.blog.banjig.net
блог хаягаар зочилж уншина уу... баярлалаа

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Далай ламын айлдвар )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 405 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


2 дүүтэйгээ Батака миний бие
Хэмжээс: 600x450 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4623

Өвөрхангай
ubr-004.JPG
Хэмжээс: 1280x960 619k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4502

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Зүүд
Хэмжээс: 477x600 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4122


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn