BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Улаанбаатартаа би
Оруулсан admin Огноо: 2008-03-26 04:58:30 (8053 уншсан)

Хавар
Хаврын хавсаргатай өдрүүдэд
Хайрт ээждээ халамжаа үзүүлж
Хамгийн түрүүчийн таргийг зөөх
Хайртай хөвүүдийх нь нэг билээ л

Зун
Зуны сар зургаа биш болохооор
Зулзган үрээ зусланд гаргаж
Жаахан хонгор сэтгэлийг нь
Жаргалтай өсгөхийг хүсдэг билээ л

Намар
Насан залуу дүү нараа тойглож
Номын хэрэгт нь нэмэр гэж
Нас насандаа алдсан сургамжаа
Нэг л мэдэхэд хэлдэг билээ л

Өвөл
Өөрийн гэснээ өөд нь татаж
Өрөөл бусдад дэмээ үзүүлж
Өвлийн гурван сардаа би
Өөрийн ханьтайгаа өнөтэй жаргадагаа

Улаанбаатартаа би
Ухаан суусан үр билээ л
Усгал дөлгөөн эцэг билээ л
Уул шиг түшигтэй ах билээ л
Уяхан янаг амраг билээ л

bbayar75@yahoo.com



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:39:22 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2009-09-10 Бану чи минь бүүр шүлэг бичдэг болоо юу. Хаана байна анд минь чи.