Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Царай Муут
Оруулсан admin on 2008-04-18 01:47:00 (17464 уншсан)


Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна。Ээж биднээс түрүүлэн ирж гуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм。 Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов。Халуун ус тасалдахгүй, шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болохоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа。
Хичээл эхлээд гурав хонож байсан үе。 Хотын охид яасан ч нүүрэмгий юм。Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн Аав маань аймагтаа л нөлөө бүхий хүмүүсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй , бас би гэдэг хүн сургуульдаа л гайгүй царайлагт тооцогддог зэргээс болоод охид над руу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж үзсэнгүй гэх үү дээ .Түүнээс гадна хөвгүүд рүү өөрөө наалддаг охидыг би сонирходоггүй юм. Тэгсэн мөртлөө эр хүний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хөөрхөн охиныг мөрөөддөг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн төвөөс тийм дагина яаж олдох билээ.
Хичээл эхлээд удаагүй , найз нөxөдтэй болж амжаагүй болохоор хотод нүүж ирсэн эхний сарууд онцгүй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мөрөөдөл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил төрөлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бүхэн алга болчихно. Хоёр охин дүү амралтын өдрүүдэд хамаатнуудаараа хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгис- т кино үзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. Миний хувьд өссөн төрсөн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил үерхсэн ижилдсэн найзуудаа үгүйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглүүлсэн хачин улирал намайг гэгэлзүүлээд ч байгаа юмуу. Хотод ирсэндээ тийм ч их сэтгэл хөдлөхгүй байлаа.Ээж хөөцөлдсөөр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм.
Ажиглаад байхад манай ангийнхан үндсэн 3 төрөлд хуваагдах юм шиг санагдана.Нэг хэсэг нь үнэхээр толгой сайтай, бодлого бодохын төлөө төрсөн мэт, математикаас өөр юу ч сонирхдоггүй ёстой номын амьтад. Дараагийн хэсэг нь мөнгөтэй эцэг эх нь арын хаалгадаад энд авчирчихсан болохоос хичээлдээ нойл, зугаа цэнгэл хөөсөн эрхийн балайнууд.Гурав дахь хэсэг нь хичээлдээ гавих юмгүй ч муу сураад байдаггүй , нийгмийн байлдлаарай ч гадаад байдлаарай ч алтан дунджууд . Тэдний эгнээнд одоогоор би орж байлаа. Ээж манай сургуулийн хичээлийн эрхлэгч , аав аймгийн дарга байсан болoхоор л би гэдэг хүн тэнд өргөсөн дүнгээр А сураад байсныг хотод ирээд мэдлээ.Хотын сургуульд над шиг амьтны жинхэнэ булай илэрдэг бололтой. Англи хэлээр би гэдэг хүн чин ангидаа алтан дунджад ч орж чадахгүй байлаа.Хувцсаар ч гэсэн ээж Бээжин яваад л ирэнгүүт сургуульдаа ганган дэгжинээр дээгүүр тооцогдож байсан хүн чинь хотод ирээд фирмийн хувцсаар дэгжирхсэн хүүхдүүдийн дунд ямар ч донж маяг байхгүй
хувцасладаг амьтан гэдгээ ухаарав. Аавын машины тухайд ч бүр ярих юм биш. Гэвч царай зүс сайтай зовхи өөдөө бандийн хувьд удалгүй алтан дунджийнханд багтахаар ч дорой амьтан биш гэдгээ нотолж эхэллээ. Сургуульдаа нээлттэй мэтгэлцээний kлуб байгуулж ерөнхийлэгч нь боллоо. Жудогийн секцэнд 4 жил сурсаных тамирын хичээл дээр ангийнхаа бүх бандийг өвдөг шороодуулсаар охидыг бишрүүлж гүйцэв.
Ингээд нэгдүгээр улирлын амралт эхлэхэд манай ангийн болон зэргэлдээ ангийн хоёр охин надруу харц шидлэх болсон ч миний омоглон зүрхийг байлдан дагуулах өнөө мөрөөдлийн гүнжтэйгээ учраагүй байлаа.тэр гуравын хамгийн хөөрхөн нь манай ангийн Халиун.Даан ч сурлага муутай, манай 40 хүүхдийн адагт нь ордог. Тэгээд ч амнаас нь ганц ч хэрэгтэй үг унана гэж үгүй болохоор их дуу муутай охин. Ялангуяа самбарт гарахаараа ээрч мууран таг болж, багш нарын ад болно. Тийм охинтой үерхэх юм бол над шиг хийморьтой эр уйдаж үхэх биз. Харин түүний дэргэд 10-ын В-гийн Хонгороо бол гал цогтой охин билээ. Гоё биетэй өндөр, хувцаслана гэж ганган гэдэг ч үг багадана. Сурлага сайтай . Хотын математик, англи хэлний олипиадын хэд хэдэн медальтай. Сул тал нь барзгардуу нүүртэй , ангалзуур гэж жигтэйхэн .Манай 10-ын аль гайгүй гэсэн хөвгүүдтэй үерхэж болзож байсныг дуулаад миний эр хүний бардам зан хөдөлсөн ч юмуу шууд л дургүй хүрчихсэн юм. Номингоо бол гоё нэрнээс цаашгүй охин. Бас л манай ангийх л даа.Сурлагаар ч царайгаар ч бие галбираар ч гавихгүй жинхэнэ дундчуудын нэг. Царай муутай бов бор юм байж *галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө* гэгчээр ангийн аль ангалзуур охидыг дагаж гүйхийг харахаар инээд хүрмээр. Уучлаарай , би хөдөөнийх ч гэсэн аймгийн төвийн хэрдээ л хотожсон хүний хувьд эмэгтэй хүний борхон царайг нэг их үнэлдэггүй юм л даа. Миний үнэлэмжээр бол эмэгтэй хүн цайвар арьстай байх нь чухал бөгөөд , ямар ч cэдэвээр ярьж хөөрөхөд ам хуурай байдаггүй, өөрөөр хэлбэл мэдлэгтэй охидод би дуртай. Улирлын амралтаар аймгаас манай найзуудын нэг нь ч амласнаараа хотод ирж чадсангүй. Шинэ жилээр л хамт очно гэж Билэгт , Доржсүрэн хоёр надад бичсэн и-мэйлдээ амалсан байлаа. Ингээд улирлын амралтаа багын найзуудтайгаa хотод доргиж өнгөрөөх төлөвлөгөө минь нурчихлаа. Ээж хотод ирээд нийгмийн бүлгийн хувьд боловсорлын салбараас хувиарааа эрхлэгчдийн эгнээнд шилжиж 3-р хорооллын нэг дэлгүүрт гуталын лангуу ажиллуулан гэртээ орой өвдөг нь нугарч унатлаа ядарчихсан ирэх тул бараг бага үд болтол унтана. Харин би өглөө эрт сүүнд явна. Өглөө бүхэн байрны хажууд байдаг модон мухлагт хавийн өвөө , эмээ нартай хамт оочерт зогсох нь хүсмээр ажил биш л дээ. Гэвч яaя гэхэв. Намрын хүйтэн өглөө охин дүү нараа сүүнд явуулалтай биш.
Тэгж явахдаа би дугуй унасан царай муутай, нүдний шилтэй охинтой дандаа тааралдана. Бодвол манай байрных бололтой . Дэндүү туранхай биетэй, тэгээд арай хэтэрхий эв хавгүй хувцасладаг тэр охин нүдний зузаан шил нь цантчихсан мөртлөө 11-р сарын өглөөний чаcхийм жаварт огт ажирсан шинжгүй, даарсандаа гэр рүүгээ шогших хөөрхий миний хажуугаар салхи татуулан өнгөрдөгт нь л би атаархдаг байсан юм. Би түүний аль орцонд суудгийг ч мэддэггүй. Өглөө бүхэн түүнтэй тааралддаг ч тэр дорхоноо ор тас мартчихдаг байв.
Нэгэн орой. Аав, ээж хоёрын ээлжит хэрүүлээс залхсан би тагтан дээрээ тамхи татан зогсч байлаа. Гэтэл хажуугийн айлаас хийлийн зөөлөн аялгуу эгшиглэж байснаа, өөр нэг гайхам сайхан хөгжим дуурсаж эхлэв. Тэр хөгжмийг сонсох тусам чих рүү нэг л уянгалаг цэнхэр , ер бусын тансаг торго шиг ч юмуу, нэг тийм үгээр илэрхийлж болшгүй, ертөнцийн бус ая урсан орж тайвшруулах мэт таатай байсан тул даартлаа зогсов. Намайг гэртээ орж ирэхэд аав хувцаслаад гараад явчихлаа. Ээж харин гал тогооны өрөөнд хумсаа будан суусаар хаалга тас хийхэд хөдөлсөн ч үгүй үлдэв. Энэхэн мөчид ээжийгээ туйлын их өрөвдөж билээ.Хөөрхий ээж минь насаараа хүсээд байсан хотдоо ирээд өөртөө бүр ч их зовлон хурааснаа ойлгохгүй байгаа юм байхдаа. Яагаад гэвэл аймагт байхад аавыг олж авчиръя гэвэл алга урвуулах шиг амархан байсан билээ. Аймгийн төв шиг жижигхэн газар аав ерөнхий эмчийнх юмуу, аймгийн засаг дарга, эсвэл намынхаа дарга гээд 10-ын тоонд багтах хэдхэн найзынхаа нэгнийд, эсвэл аймгийн төвийн зоогийн газар, хоёр баарны аль нэгэнд л сууж байх нь мэдээж юм чинь. Гэтэл одоо сая хүнтэй энэ хотын хаанаас гэж түүнийг хайх юм билээ. Би орондоо ороод *Авгай л авахгүй юм шүү. Аав ээж хоёр шиг ингэж дандаа хэрэлдэж байх гэж яршиг* хэмээн бодсоор нам унтчихсан байлаа.
Аав маань нэг удаа ээжтэй хэрэлдээд *та 3-ыг бодосндоо би ээжтэй чинь амьдарч байна..Чи том болж байгаа хүн аавыгаа зөв ойлгоорой* гээд л баахан зовлон ярьсан удаатай. Миний аав бол сайхан эр л дээ. Одоо дөнгөж 37 той. Хотын эрчүүд шиг том гүзээ байхгүй, эр хар махтай, өндөр гуалиг биетэй, алаг нүдтэй, тас хар үс хөмсөгтэй. Ер нь аймагтаа бол хамгийн сайхан эр байсан. Бид хоёрыг явахаар хүмүүс аав, хүү гэхэд үнэмшдэггүй ах дүү хоёр уу л гэнэ. Харамсалтай нь энэ сайхан эрийн гэр бүлийн амьдрал нэг л бүтэмж муутай . Ээж түүнийг хардаад байдаг ч юмуу байнга хэрүүл хийнэ.Би бас аавыг дуурайсан юм байлгүй, гайгүй царайлаг төрхөөсөө болж өөртөө элдэв хандтай охидоос залхаж гүйцсэн хүн. Миний бодлоор ээж ааваас илүү овортой, түргэн хөгширч байгаадаа ч юм уу, аавд олон хүүхнүүд дурладагаас болж тэр хоёр таарахаа больсон юм биш. Ертөнцийг үзэх үзэл, оюун санааны хүрээгээр тэр хоёр улам улам холдсоор байгаад хамаг учир нь байх шиг.
Ээжийн хувьд бол аль эрт аймагт байхын л *Манайх 69-өө солихгүй бол хотод очоод амьтны нүүр яаж харнаа. Чиний авч өгсөн энэ цагаан алтан бөгжийг зүүхээр хүүхнүүд намайг хөөрхий төмөр зүүчихээ юу гээд байх юм. Ийм үнэтэй ганц юм авч байхаар харахад нүнжигтэй хэдэн алтан бөгж авчихгүй* гэх ч юмуу , мартын 8-наар манай ангийн багшийнд согтож унаад нөхрөөр нь хүргүүлэн ирэх, эсвэл юмтайгаа гайхуулах гээд тав зургаан хуруундаа ижил буруу шигтгээтэй баахан алтан бөгж эгнүүлээд зүүчихдэг хүн. Гэтэл аав бол хөгжлийн ирээдүй, хотжилт, соёл иргэншлүүд сөргөлдөөн, дэлхийн олон туйлт улс төрийн бодлого гээд сонин сонин сэдвээр юм унших, найз нөхөдтэйгээ элдэв юмсын тухай маргах , мэтгэлзэх, зугаалж цэнгэх дуртай.
Би нэг явдалыг ерөөсөө мартдаггүй юм. Бид 3-ыг бага байхад аав нэг удаа ой руу дагуулж яваад баахан шогшгой, багваахай цэцэг түүн гэртээ авчирч , бамбарууш , илжиг, туулай хийж өгч билээ.Гэтэл ээж гэр цэвэрлэхдээ бидний тоглоомуудыг *новш* гээд хаячихснаас болж бид уйлалдан, аав тэр хоёр хэрэлдснийг ер мартдаггүй юм. Тэгэхэд аав *Чи ийм тэнэг юм байж яаж хүний нялх хүүхдийг сургадаг юм бэ. Нүдээ жаахан нээгээч* гэж билээ. Гэвч ээжийн нүд нээгдсэнгүй. Алтан бөгж айлын авгайчуудын шинэ шубаны тухай ярьж, аавыг алхам бүрд нь хардан хэрэлдсээр. Миний л ээж юм болохоор би түүнд хайртай л даа. Гэхдээ том болох тусам би аав, ээж хоёрыг хэрэлдэх бүр ээжид уур хүрдэг, дотроо аавынхаа талд ордог болсноос гадна тэр яршигтай хэрүүлээс нь залхдаг болчихжээ.
Тэр нэгэн үдэш гэртээ орж ирсний дараа ч өнөөх хийлийн эгшиглэнт аялгуу, нэрийг нь үл мэдэх гайхамшигт хөгжим сэтгэлд эгшиглсээр байсан.
Маргааш нь би сүү авч яваад дахиад л нөгөө охинтой тааралдав. Нике гэсэн бичигтэй час улаан өдөн хүрэм өмсч эрэгтэй хүний хар ноосон малгайг угласан хачирхалтай охин миний хажуугаар дугуйтайгаа урьдын адил өнгөрөхдөө гартаа мөчидхөн барьж байсан бидонтой сүүг минь шүргэхчихсэнд би ч яах ийхийн завдалгүй сүүгээ унагаад асгачихлаа. Өөрийн эрхгүй уур хүрч эгшин зуур аман дээр *П..*гэсэн хараалын үг гарч иртэл өнөөх чинь дугуйнаасаа яаран бууж нүдний шилээ аваад гүйсээр хүрч ирэв. Ойртоод харах юм бол тийм ч муухай царай муутай амьтан биш юмаа.
-Яанаа, чадвал намайг уучлаарай, жаалаа. Би юм бодож яваад чамайг дайрчих шахлаа.. Би сүүг чинь төлөөд өгөх үү? Гэж тэр охин сандран хэлэв. Надад хэлэх үг олдсонгүй . Зузаан шилний цаанаас л мэдэгддэггүй болхоос урт сормуустай, ухаалаг харцтай гоё нүдтэй юм гээч. Даанч дэндүү өндөр туранхай, эмэгтэй хүн гэхэд хачин эв хавгүй хөдөлгөөн , ямар ч донж маяггүй хувцасладагаас гадна, харцанд нь охидын сээтэгнүүр зангийн сүүдэр ч алга. Бас нүүрэн дээрх хэсэг хэсэг сэвх , шингэн хэлбэр муутай хөмсөг нь тэр гоё нүдийг гутаах мэт санагдав. Би газраас бидоноо аваад түүнд хэрэггүй ээ цаашдаа урьдах замаа харж явмаар юм.гэж уцаартай хэлэхдээ намайг *жаалаа* гэсэнд нь бүр ч дургүй хүрч байлаа
Орц руугаа орох замдаа нойрондоо хар буусандаа *Ингээд сүүгээ асгачина гэж мэдсэн бол унтаж л байдаг байж* гэсэн бодлоос өөр юу толгойд орж ирсэнгүй. Өглөөний хүйтэн жавар нимгэн хүрмийг минь нэвт жиндүүлэх тул яаран алхалсаар орц руугаа орохын алдад яагаад ч юм эргэж хармаар санагдаад эргэн харвал нөгөө охин хажуугын орц руу дугуйгаа хөтлөн орж явсанаа намайг олж харчихаад гар даллан инээмсэглэв. Миний дургүй хүрч мөрөө хавччихаад хүнд төмөр хаалганы хүйтэн бариулаас чангаалаа. Аав ажилдаа явчихсан, ээж дүү нар орондоо нам унтацгааж байсан тул өглөөнийхөө цайг уух санаатай гал тогооны өрөөндөө орж өчигдрийн цуйванг халааж идэхээр цахилгаан зуухан дээрээ тавиад фм-ийн аятайхан суваг дээр тааруулах санаатай хөгжмөө оролдож гарлаа. Гэнэт хаалганы хонх дин дон.Өдийд дөнгөж 9 цагт хэн манайд ирж хонх чарлуулдаг байнаа. *Бас хэн нь ирдэг байнаа. Гэж уцаарласаар дурангаар ч харсангүй шуд тайлбал өнөөх *Царай муут* охин 2 *Өэлүн эх* сүү барьчихсан зогсож байв.
-Сүүгий чинь асгачихсан болхоор төлж өгч байгаа юм гэж хэлээд сэргэлэн нүдээрээ нүүрэмгий инээмсэглэв.
-Би, хэрэггүй ш дээ
-Би тэгээд шатан дээр сүү бариад зогсоод байх юм уу?
-Ор л доо
Тэр сүүгээ хувцасны өлгүүрийн тавиур дээр тавиад гал тогооны өрөө рүү шагайснаа:
-Хөөх , тэнд нэг юм түлэгдээд байна. Хоол юмуу даа гэхэд би үсрэн очиж хайруулын тавагтайг зуухан дээрээс авлаа
-Хуучин хоолоо халааж иддэг юмуу? Халаасан хоол ходоодонд хортой, бас яваандаа элэг муутгадгийг мэдэх үү? Гэж тэр мэдэмхийрсэнээ:
-Яасан? Бас уурлачихсан уу? Чи яагаад ийм амархан уурладаг юм бэ? Ингэж уурлаад байвал нас чинь богиносно шүү гээд гал тогооны өрөөнд орж сууснаа:
-Манай хоёр чинь ганцхан ханаар л тусгаарлагддаг жинхэнэ хөршүүд юм байна ш дээ. Гэтэл бид хоёр бие биенээ огт танихгүй байдаг гэхэд нь овоо ярианы шалтаг гарч ирсэнд би олзуурхан:
-Өө танайх чинь яг манай хажуугийн айл юм уу? Танилцахад татагалзах юу байхав. Намайг Зоригт гэхэд ноосон цамцныхаа урт ханцуй дотроос жижигхэнэ гараа сунгаад:
-Сэргэлэн гэснээ манай гал тогооны өрөөний тавилга сэлтийг эргүүлэн тойруулан харснаа:
За, за. Хөрштэйгээ сайхан танилцлаа. Ууртай л болохоос чи дажгүй банди юм шиг байна. Хамгийн гол нь надтай адилхан 9-р ангид сурдаг биз дээ? Танайх дөнгөж энэ намар нүүж ирсэн гэхэд дажгүй тохижсон айл байна. Харин гал тогооны өрөөнд торгон хөшиг онцгүй юм биш үү? Гээд цагаа харснаа
-Өө, би харихгүй бол болохгүй нь Ээждээ меил бичих ёстои гээд үүдний өлгүүрт тохсон улаан хүрэм рүүгээ ухасхийхэд нь би монгол хүн байж зочиндоо идээ амсуулаагүйгээ санаж тавагтай чихрээ барин зогсож:
-Айлд орж ирсэн хүн чинь чихэр амсаач гэхэд тэр нэг л хөөрхөн инээмсэглэн ганц чихэр авч дор нь задлан ам руугаа хийгээд:
-Баярлалаа. Уг нь би хатуу чихэр иддэггүй. Шүдэнд муу. Гэхдээ хүн дайлж байхад нэгийг идчихье гээд гарч одов.Хаалга хаагдсаны дараа л би түүний авчирсан хоёр сүү тавиастай үлдсэнийг харж их л ичсэндээ бушуухан хаалгаа онгойлгон:
Хүүе охион, үгүй ээ Сэргэлээн. Энэ сүүгээ ааваач. Би чамаар юу гэж төлүүлж байдаг юм гэхэд тээр доор 2-р давхарт оччихсон Сэргэлэн ноосон малгайгаа сэгсрэн:
-Би сүүгий чинь дайраад асгачихсан юм чин төлж өгөлгүй яадаг юм. Тэгээд ч задгай сүү битгий авч бай. Бруцеллёз гэж нэг аюул байдгийг мэднэ биз дээ? Гэчихээд миний үеийн охин гэмээргүй яг л дэггүй жаал шиг хоёр хоёр шат алгасан пижигнэтэл гүйсээр гарч одов.
Түүнийг гарч явсаны дараа би хөрчихсөн цуйвангаа хараад *Нээрээ л халаасан хоол элгэнд муу гэсэн шүү* гэсэн бодол төрж хөргөгчнөөс өндөг гаргаж шарж идэх зуур урьд нь дотроо *Царай муут *гэж нэрлэсэн тэр охины тухай бодсоор л байгаадаа өөрөө гайхаж билээ. Тэр бид хоёр өөр сургуульд сурдаг ч гэсэн адилхан 9-р анги болохоор хичээл, ном сурах бичиг гээд л асуух ярих зүйл мундахгүй тул нэг л мэдэхэд дажгүй найзууд болчихлоо. Анх танилцахдаа Сэргэлэн манайд орж ирсэн ч гэсэн би түүнээс хойш тэднийх рүү гүйдэг болов. Ганган дэгжин биш, харин ч үеийнхнээсээ этгээд гажууд зантай эв хавгүй хувцасладаг, танихгүй хүнд бол мэдэмхийрэх дуртай ч юм шиг, анх харсан хүнд царай муутай гэмээр тэр охин ойртоод танилцаад ирэхэд шууд надад таалагдсан юм. Тэр ихэнх хичээлдээ жигд сайн, ялангуяа байгаль шинжлэлийн хичээлүүд химидээ гоц мундаг, их ном уншдаг, ямар ч сэдвээр маргах мэдлэгтэй, миний хамгийн муу хичээл англи хэлийг нэвтэрхий эзэмшсэн нь намайг үнэхээр татсан биз. Сэргэлэн рок сонсдог, тэгсэн мөртлөө хөгжимд ёстой нугасгүй . Урьд нь сонгодог хөгжмийг нойрны эм гэж боддог байсан би Сэргэлэнг дагаад нэг л мэдэхэд Бетховенийг сонсох дуртай, нэг ёсны улаан фен нь болчихлоо. Аав ээж хоёрын хэрэлдсэн орой тагтан дээрээ зогсож байгаад сонссон тэр сайхан хөгжим тэднийхээс эгшиглэж байсан Бетховений 5-р симфони байсныг би сүүлд мэдэв. Бид 2 сүүлдээ өдөр бүхэн уулздаг болов. Сэргэлэн эрдэмтэн аав ээжтэй, айлын отгон охин Ах нь Америкт сурдаг. Анхандаа тэдний амьдрал манайхаас тэс өөр болохоор надад сонин санагддаг байв. Аав ээж хоёр нь ээлжлэн гадаад явчихна. Ээжийнхээ эзгүйд аав нь гэрийн ажлаа гялалзуулна. Харин манайд бол аав гэрийн ажил хийнэ гэсэн теором байхгүй, хэдийгээр аавтай дандаа хэрэлддэг ч эр хүн гэрийн ажил хийх ёсгүй гэж ээж үздэг юм. Тэднийд бас эцэг эхийн дарангуйлал гэж байхгүй. Аав ээж хоёр нь манай хоёр шиг хэрэлдээд байна гэж үгүй. Гурвуулаа яг нэг үе тэнгийн улс шиг харилцах бөгөөд аав, ээж нь хэзээ ч түүнийг загнаж, зааж зааварлахгүй. Харин ч охиноосооо асууж байж шийднэ.
Ялангуяа нүдний мэс засалч ээж нь гэрийн бараа бараг харахгүй агаад гэртээ байхаараа манай ээж шиг үглэж яншихгүй утсаар хэдэн цаг ярих ч үгүй.Компьютерийнхээ ард юм бичиж суух агаад бусад авгай нар шиг шуба, алтан бөгж энэ тэр өмсөж зүүсэн байхыг би ер хараагүй. Гадаад яваад ирэхээрээ охиндоо шинэ ном, СД авчирна.Нэг удаа Америкаас ирэхдээ надад бас охиндоо Рики Мартиний дөнгөж худалдаанд гарсан шинэ СД авчирч бэлэглэсэн билээ.
Би яагаад тэр охинд татагдаад байгаагаа мэдэхгүй улам дотноссоор байв. Нэг амралтын өдрөөр Сэргэлэн бид хоёр тэдний аавын машинаар Шарга морьтод байх зусланд нь очив. Хавар эрт, 3-р сар байлаа. Шарга морьтын эх өөд модон дотор байх тэдний хоёр давхар дүнзэн байшинд бүх юм нь тоосонд дарагджээ. Бид байшинд юмаа оруулж тавьчихаад цасанд дарагдсан ойгоор баахан тэнэв.Сэргэлэн надад мөчрөөрөө нийлэн ургасан хоёр хус мод, дээр үед Богдын хатан эх дагины зусдаг байсан гэрийн буурь, өвөл хөлдддөггүй , ус мэлтгэнэсэн толь мэт дув дугуй цөөрөм гээд л зуслангынхаа сонин хачныг үзүүлэв. Ангийнхантайгаа кино үзэж, бааранд суухын оронд өдөржин ойгоор зугаалсан бямба гариг мартагдашгүй сайхан өнгөрөв.
Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Сэргэлэнгийн төрсөн өдөр болж, намайг урилаа.Цэцэг ном барьсан намайг бага зэрэг хожимдон очиход ангийнх нь хэдэн найзууд ирчихсэн шуугилдах нь сонсогдож, өнөөх завгүй ээж нь хаалга тайлангуутаа надад бушуухан шовгор цаасан малгай өмсгөчихөв.. Сэргэлэнгийн аав ээж нь хүүхдүүдтэй адилхан шовгор малгай өмсч гэрээ баахан бөмбөлөг *Хаппу биртдау* гэсэн бичгээр чимсэн нь надад гайхал төрүүлэв.За энэ ч яахав. Хамгийн гайхалтай нь Сэргэлэнг харангуутаа би эхлээд таньсангүй, гайхсандаа амаа ямар том ангайсан болоо гэж бодохоос одоо хүртэл ичдэг юм.*Аливаа юмсын хэлбэр агуулгаа илэрхийлдэггүй* гэж гүн ухаандаад нүүрэндээ өчүүхэн ч будаг хүргэдэггүй , хэзээ ч юбка, даашинз өмсч моод хөөдөггүй сэргэлэн энэ өдөр ёстой л Үнсгэлжин болж хувирчээ.Биеийнх нь гоолигийг илтгэх нарийнхан мөртэй богинхон час улаан даашинз, гоёлын засалттай гөлчийсөн үс, дэрвийсэн сормуус, унждаг улаан чулуун ээмэг, цаанаа л ялдамхан инээмсэглэл..Би түүний тийм хөөрхөнийг яагаад урьд нь олж хараагүй юм болоо? Сэргэлэн хүсвэл нүд унагам гоёж чаддаг, эгэл өдрүүдэд гоё сайхан нь хэн бүхнээс далд байдаг тийм охин юм байна гэсэн бодол төрнө.
Харамсалтай нь төрсөн өдрийнхээ маргааш л өнөөх маань дахиад нүдний зузаан шилээ зүүж хамаг будгаа арилгаад, эрэгтэй хүүхдийн том ноосон малгай, өдөн хүрэм хэдэрсэн *Нугасны муухай дэгдээхэй*-н дүрдээ орчихсон байлаа. Гэвч тэр өдрөөс хойш Сэргэлэн надад нэг л өөр харагдах болсон юм.
Бодоод байхад бид хоёрын харьцааг ямар ч гэж нэрлэхэд хэцүү болчихжээ. Ямар ч байсан бид хоёрын үерхэж байгаа хос гэхэд хэцүү, зүгээр найзууд ч юмуу гэхээр биш нэг л тийм гээд нэрлэчихэд бэрх. Ямар ч гэсэн их л дотно харьцаатай болсноо л мэдэж байлаа. Гэхдээ манай найз нар энэ тухай сонсоо ч үгүй л байв? Яагаад ч юм бэ энэ үерхлийнхээ тухай би сургуулийнхандаа би юу ч цухуйлгаагүй юм. Гэвч нуусан бүхэн илэрдэг хойно. Ямар ч байсан манай сургуулийн охид миний үерхлийн талаар сэжиг авчихсан. Зоригоо даанч Номингоо, Халиун хоёрыг тоохгүй байсан нь аргаггүй. Гадаадад амьдардаг мисс охинтой үерхдэг болсон гэнэ. Энэ тэр гээд худлаа баахан хов дэгдчихсэнийг би дуулаад нэг өдөр бодолд орж билээ. Сургууль дээр ийм яриа тархчихсан байхад Сэргэлэнг манай ангийн охид эсвэл найзууд маань *Нугасны муухай дэгдээхэй* -н дүртэй байхад нь харчихвал яана гэхээс өгүүлэшгүй их санаа зовж байсан юм. Нэг өдөр би хичээлийн дараа найзуудтайгаа кафед орлоо. Миний хамгийн дотны найз нарын нэг Хашаа Номио хоёр үерхэж эхэлсэнээ бидэнд мэдэгдээд:
-Маргааш шоуны өдөр. Бүгдээрээ Номио бид хоёрын үерхэж эхэлснийг тэмдэглэх үү? Ялангуяа биднээс нууцаар нэр үл мэдэгдэх охинтой үерхээд байгаа Зоригоог заавал найз охинтойгоо ирэхийг шаардаж байна гэлээ. Би гэдэг хүн энэ үгийг сонсоод мэлхий гүнжтэй гэрлэсэн хөөрхий хаан хүү шиг яс хавталзаж суулаа. Зөвшөөрхөөс өөр арга байсангүй. Аль хэдийн Хашаагийн өвөр дээр гарч хүзүүгээр нь тэврэн дэндүү янаг суусан Номингоо надруу матрын харц илгээж,
-Яг үнэн. Зоригоогийн мисс охиныг харах юмсан гэсэн мөрөөдөл минь биелэх нээ гээд будмал сормуусаа буулган ноцтой харах аж. Орой нь би Сэргэлэнгийнд орж маргааш болох уулзалтанд дээд зэргээр бэлтгэх. Тухайлбал төрсөн өдрийнх шигээ гоё болохыг гуйлаа. Өрөөнийхөө нэг буланд байх бяцхан лаборатордоо элдэв туршилт хийн зав муутай суусан Сэргэлэнд миний санал огтхон ч таалагдсангүй.
-Химийн олимпиад болох гээд толгой өөд татах завгүй байхад юун уулзалт муулзалт вэ? Тэгээд ч би хүнд байгаагаараа л харагдах дуртай гэхчилэн гөжүүдэлж гарснаа инээд алдаад,
-Зоригоо хараач。 Би усыг цус болгох уу? гэснээ шатдаггүй шилэн аяганд хуруу шилтэй өнгөгүй шингэн юм хийвэл хоромхон зуур өнгө нь хувиран цусан уусмал болчихов. Энэ туршилт үнэндээ надад сонин байсан ч би албаар гайхаагүй царай гаргаж:
-За за. Мундаг юм.Би ямар химидээ чам шиг лаг биш гэчихсэнээ гэнэт түүний баяр хөөртэй харц бүүдийгэд явчихыг хараад, бас нуулгүй хэлэхэд ус ягаад улаан болсныг дотроо сонирхож байсан болохоор,
Хүүш нээрээ наад ус шиг юм чинь юу вэ? Яагаад ингэж улайчихав? гэж асуусан ч дотроо бол түүнийг найзуудтайгаа уулзуулахдаа яаж мэлхий үзэсгэлэнт гүнж болсон шиг гоё болгох тухай бодсоор байв. Харин Сэтгэлэн намайг сая усыг яаж цус болсоныг сонирхож байгаад өчүүхэн ч эргэлзсэнгүй шинжтэй нөгөө хүнхэр шилэн аягаа авчиран миний нүдэнд тулгах шахан үзүүлээд,
-Энэ чинь ёстои амархан туршилт байхгүй юу. Энэ шилэн аяганы ёроолыг глицрений уусмалаар норгоод, дараа энэ хуруу шилнээс хлорт төмрийн сулруулсан уусмал хийчихсэн。Энэ хоёрын дундаас раданид төмрийн уусмал үүсэж цус шиг улаан харагдаж байгаа。 Ойлгов уу жаалаа? хэмээн инээд алдсанаа, намайг жаал гэхэд дургүйг гэнэт санав бололтой:
-За яахав。 тэр уулзалт чинь тийм чухал юм бол би чадах ядахаараа гоёчихоод л очихыг бодъё。Гэхдээ би эхлээд ээжийг тосох ёстой. Бас химийн сонгонтой Зохицуулахыг л бодъё.Тэгэх үү? За битгий уруу царайлаач дээ хэмээн бараг бууж өгөв。
Маргааш нь намайг хичээлдээ иртэл ангийн бүх охид жиг жугхийн шивнэлдээд л, Дөлгөөн хэмээх нэрэндээ огтхон ч зохиогүй ам султай, инээд муутай, манай ангийн хамгийн аалигүй охин суудал солин миний дэргэд ирж сууж аваад ,
Өнөө орой та нарын парту-д очиж чиний мисс охины гэгээн дүрийг харж болох уу? Манай Зоригоо шиг хөөрхөн бандийг ухаангүй дурлуулчихдаг ямар чка охин байгаа болоо? гэх мэтчилэн ангалзаж байтал ашгүи тооны багшид загнуулаад чимээгүй болов. Энэ өдрийн турш би элдэвт санаа зовсоор мангар юм шиг л өнгөрөөв. Одоо бодоход юунд тэгэж санаа зовж, нэрэлхэж элдэв дэмий юм бодон уймарч сууснаа огтхон ч ойлгодоггүй юм。 Гэвч хүн тэнэг юм хийж байгаагаа тэрхэн үедээ ухаарах биш дээ。
Хичээлийн дараа арай гэж Сэргэлэнгээс мессеж авлаа санаа зовох хэрэггүй шүү би палаажаа аваад гарсан мамму-г тосчихоод очно*гэжээ。
Бид тохирсон ёсоороо оройн 7цагт Медуза-д цугларав.Сэргэлэн байдаггүй.УГ нь бид хоёр гучин минутын өмнө үсчин дээр уулзаад хамт ирнэ гэсэн боловч нөгөөх маань утсаа салгаад алга болчихов。 Би гэдэг амьтан боож үхэхэд бор шидэмс дутуу цаг уруугаа хялалзсаар суулаа。 Номингоогийн хэрэгт дурласнаа нууж ядсан харц, Дөлгөөн тэргүүлэгчтэй урилгаггүй зочдын өдөөн хатгалт улам л сэтгэл зовооно. Бид хэсэг бүжиглээд хүйтэн юм уухаар дөхөж суугаад байтал。。。Найм өнгөрчихсөн хойно Сэргэлэн сандарч тэвдсэн амьтан хар гүйхээрээ ороод ирдэг байгаа. Даанч дээ.Түүнийг ирж явааг би яагаад түрүүлж харсангүй вэ?
-Зоригоо гэж байдагаараа хашгирах түүнийг надаас түрүүлээд Номингоо харчихсан Дөлгөөнтэй нудралцан инээд алдаад,
-За, манай Зоригоогийн нөгөө мисс найз ирчихсэн байгаа юм бишүү? гэхэд би Сэргэлэнг олж хараад үс босох шиг болж ичсэндээ сууж байгаа ширээн доогуураа орчихмоор санагдав. Сэргэлэн надад амласан ёсоороо үсээ янзалж, нүүр нүдээ будаж янзалах нь битгий хэл нөгөө зузаан шилээ зүүчихсэн , томдсон *Никэ*цамц, паарийсан жийнстэй, байдгаараа улайж хөлөрчихсөн, нүүрэн дээрх сэвх нь улам тодорчихсон гар даллан зогсож байдаг байгаа. Би яахаа мэдэхээ больж найзууддаа юу гэж хэлснээ ч санах юм алга,осолтгүй амандаа үл ойлгогдох юм бувтнаад юу ч болоогүй юм шиг инээмсэглэн зогсох Сэргэлэнгийн дэргэд очиж шуун дээрээс нь бүргэд мэт шүүрэн авч чирэн одсон сон
Замдаа өлгүүрээс хувцсаа авч сугавчлаад гадаа гарсан хойно сая сэхээ орсон Сэргэлэн намайг түлхчээд,
-Тавиачээ.Галзуу юм уу? Би ээжийг тосчихоод, үсээ засуулаад, хувцсаа солиод ирэх гэсэн чинь ’Сөүлийн нисэх онгоц цагаасаа хоцорчихоод арай гэж амжиж хүрч ирж байхад, гэхэд би өдөн хүрмээ хагас дутуу углаад уурандаа амьсгаадсаар нэг такси зогсоож:
-Чи яасан , хүний нэр төр боддоггүй, яасан маанаг амьтан бэ? Чи чи... эмэгтэй хүн мөн юм бол ганц удаа ч гэсэн толинд харчихаж бай мэдэв үү... ёстои нээрээ, ёстой нээрээ гээд хэлэх үг олдсонгүй түүнийг бараг түлхэх шахан суулгаад *баяртай* ч гэлгүй салж өөр нэг такси бариад харьж билээ。 Гартаа нөгөө том ноосон малгайгаа барьчихаад, нүдний шил нь цантчихсан , амаа ангалзуулсаар таксинд суун одсон Сэргэлэнг би тэр үедээ огтхон ч өрөвдөөгүй. Найзуудын минь өмнө намайг тэгэж муухай шараа болгосонд л уурлах, нэрэлхэх, ангийнхаа аальгүй охидоос ичих зэрэгцээд тархинд бодох, сэхээрэх зав зай өгөөгүй биз ээ.
Тэр оройноос хойш бид хоёр дахин уулзсангүй。*Зоригоогийн нөгөө мисс охин ёстой матар байсан гэнээ*гэсэн хов яриа охидын ам дамжин тарсан ч долоо хоногоос илүү насалсангүй。Хэдэн сайн найздаа би Сэргэлэнгийн тухай ямар ч тайлбар хийсэнгүй Тэд маань ч эр хүмүүсийн зан гаргаж элдэвт дурлан намайг зовоосонгүйд би энэ сайн найзуудаасаа үерхлээ юунд тэгэж нууж байснаа хожим нь гайхаад гайхаад бараагүй юм。
Үнэн хэрэгтээ хоёрхон хоноод л би Сэргэлэнг өөрийн эрхгүй үгүйлж эхлэв. Гэвч нөгөө л өөдгүй нэрэлхүү бардам зандаа баригдан гүрийсээр байсан юм. Өөрөө л мэдээгүй байснаас биш тэр миний анхны хайр байж, өнөөх мөрөөдлийн охин тэнгэр минь Сэргэлэн байж гэдгийг би тэр өдрүүдэд л ойлгосон мөртөө хүлээн зөвшөөрч чадаагүй. Түүнтэй уулзах сан, хамтдаа хичээл давтах сан, зузаан нүдний шилний цаанаас тормолзох урт сормууст ухаалаг нүд рүү нь ширтэх сэн,элдэв гайхалтай юмсын тухай ярилцах сан, эсвэл зүгээр хэн хэнийхээ дуртай дууг сонсон юу ч үл ярилцан хамтдаа байх сан гэж яасан их хүсч байваа. Тэгсэн мөртлөө л би түүнтэй уулзахгүй л байлаа. Хамгийн харамсалтай нь Сэргэлэнг би тэр тэнэг зангаасаа болж үүрд алдсан юм. Тэр нэгэн орой диско бааранд тэгтлээ нэрэлхэж, эр хүнээс гарамгүй мунхаг өөдгүй зан гаргасанаа би ойлгосон ч хожимдсон байлаа. Тэр утгагүй баасан гаригаас хойш ганцхан сарын дараа билээ.Би хулгаж хулгаж гар утас руу нь залгавал салгаатай байлаа. Гэрийнх нь утас руу залгавал ээж нь авч *Сэргэлэн Америк явсан Чи хэн бэ? Хүү минь?* гэхэд би утсаа тавьчихлаа. Ангийнх нь найзуудаас меил хаягийг нь аваад бодож байгаа бүхнээ бичье гэсэн санаа толгойд гялсхийв. Маргааш нь Сэргэлэнгийн меил хаягийг олчихлоо. Гэвч юу бичихээ мэдэхгүй байв. Би түүнийг дэндүү муухай гомдоосон шүү дээ. Тэгээд ч би түүнийг занг дэндүү сайн мэднэ. Тэр аав шигээ вирус судлаач болж, Пентагон ч юм уу, Наса-д ч юм уу дэлхийд нэр хүндтэй том судалгааны төвд ажиллах юмсан гэж мөрөөддөг сөн. Түүн шиг гайхам мөрөөдөл, хонгор шулуухан зантай, амьдралын том зорилготой хүний замд би саад болоод ч яах юм билээ гэж бодоод меил бичихээ больсон юм. Тэр бид хоёр дахин уулзсангүй нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин Сэргэлэнгийн надад үлдээсэн гэрэлт дурсамж улам ч эрхэм нандин болж, би яг л түүн шиг ухаалаг эхнэр авна даа гэж баттай бодох болсон шүү



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 48/10 | Шүүдэрцэцэг Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 141 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
Драмын театр
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6000

Их Монголын шүтээн зураг
b-009.jpg
Хэмжээс: 300x404 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5627

зотон тос 61х72 см
Танго
Хэмжээс: 600x501 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4729


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn