Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Миний агаа нар
Оруулсан admin on 2008-05-23 21:49:22 (4501 уншсан)

(Нагац нараа дурсахуй буюу өнгөрсөн нийгмийн тухай дурсамж)

Бээжингийн олимпийн бамбарын буухиа сая хэдхэн хоногийн өмнө 4-р сарын 26-нд Японы Нагано хотоор аялалаа. Энэ жилийн олимпийн бамбар 1936 оны Берлиний олимпоос хойш тогтмолжсон цагаасаа хойш анх удаа маш их эсэргүүцэлтэй тулгарч зовлон үзэж яваа бамбар. Очсон улс орон бүхэндээ эсэргүүцэлтэй тулгарч маш олон цагдаа, хамгаалалтынхнаар хүрээлүүлэн хамгаалуулж яваа ч түүхэнд анх удаагаа аялах замдаа унтарч үзлээ.  Нэг биш бүүр хэд хэдэн удаа шүү. Тэр бүхнийг Хятадууд анхнаас нь бодолцон угийн хулхи юмандаа гарамгайнх хоёр ч шилэн хоргонд хадгалан авч яваа нь үнэхээр инээдэмтэй. Хүүхэд ахуйгаасаа л өвөл, зуны маш олон олимпийн нээлтийг телевизээр үзэхэд ганц тамирчин л бахархалтайгаар, ёслол төгөлдөр өндөрт өргөн гүйж харагддагсан. Тэр ч бүү хэл дэлхийн таван тивийн хүн ардууд энэ хэдхэн хоногт том жижиггүй, баян хоосонгүй л ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж спортоор амьсгалцгаан өнгрөөж хаалтын ажиллагааг нь дуусан дуустал амьсгаа даран хүлээж олимпийн бамбарыг нэг л тийм гүнээ хүндэтгэлтэйгээр ёслол төгөлдөр бөхөөдөгсөн.Харин тэгэхэд энэ жилийн Бээжингийн олимпийн бамбарын буухиа яаж зовж явааг захын тэнэг хүн хараад ч өрөвдмөөр. Захын жишээ дурьдвал сая 4-р сарын 26нд Японы Наганод болж өнгөрсөн олимпийн бамбарын буухиаг тооны "хэлээр" өгүүлвээс:

- Бамбарын хятад "дагалдагч": 130 хүн
-Үүнээс
- Бамбарыг хамгаалагч хөх хувцастан: 2 (бусад оронд 10)
- Японы өнцөг булан бүрээс цугларсан хятадын тоо: 5000 гаруй
- Тэднийг Нагано руу зөөсөн автобусны тоо: 40-50
- Үүнд хятад нэг бүрээс гаргасан зардал: 2000 ээнэ
(замын зардал зэрэг) Гэхдээ үүнийг хятадын ЭСЯ-аас нь зохион байгуулсан бололтой юм.

- Түвдийг дэмжигчдийн тоо: тодорхойгүй
(Далбааны өнгөөр харвал хятадуудаас лав 10 дахин бага)

- Хамгаалалтанд ажилласан хүний тоо: 3000 гаруй

- Буухианд зарцуулсан цаг: бараг 4 цаг (08:24-12:31)
- Маршрутын урт: 18.7 км
- Буухиачны тоо: 80 хүн
- Хамгаалагч-буухиалагч: 100+2 хөх хувцастан

- Буухианы үеэр хэв журам зөрчиж саатуулагдсан хүн: 6
(Яс үндэс тодорхойгүй ч: 2 япон, 1 тайван ...)
- Буухианы үеэр хэрэглэгдсэн "зэвсэг": түүхий өндөг, ундааны хуванцар сав, базаж бөөрөнхийлсөн цаас гэх мэт тус бүр нэжгээд тоогоор
- Буухианы үеэр боевикдож гэмтсэн хүн: 4
- Хамгийн эхний гэмтэгч: 06:57-д духан дундуураа байлгуулсан

- Буухиаг үзэж сонирхсон нутгийн иргэд: маш цөөхөн
- Буухиаг үзэж сонирхсон Монгол иргэд: мэдэгдэж байгаагаар 1
… Японд хэрвээ Токиод хийсэн бол бас өөр байх байсан биз. Хаа байсан Нагано-д бол орон нутгийнхан нь айгаад гэрээсээ гарахгүй, угийн асуудалд орооцолдох дургүй японууд бүр ч хөдлөхгүй… Энэ “Тооны хэлээр” гэсэн хэсгийг нэгэн нетийн ичнээ танилын хувийн тэмдэглэлээс авлаа
Уг нь бамбарын буухиа анх төлөвлөснөөрөө бол Нагано хотын бараг л бэлэг тэмдэг нь болсон Зэнкоо-жи буюу Зэнкоо хийдийн үүднээс гараагаа эхлэх байсан ч хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэгч Япончууд, тэр тусмаа сүм хийдийн буддистууд гээд уг сүмийн лам нар нь “Хүний эрхийг бүдүүлгээр зөрчигч” –дийн бамбарын аялалыг өөрийн сүмийн үүднээс эхлүүлэхийг татгалзсаны учир шал өөр газраас эхлүүлсэн юм. Үүнд нь эгдүүцсэн хятадууд уг сүмийн хана хаалга руу будаг цацаж дургүйцлээ илэрхийлсэн нь зурагтаар гарч харагдана билээ. Мөн бамбар буухиалах үеэр уг Зэнкоо-жи сүмд Түвдийг дэмжигчид хурал хурж харагдана билээ.
Дараа нь Өмнөд Солонгост, тэгээд дараа нь ардчилсан Солонгос улсаар аялалаа. Энэ удаагын олимпийн бамбарын буухианы хамгийн тайван явж болох ганц боломжтой орон бол эднийх л байсан. Үнэхээр арав хүрэхгүй хамгаалагчтай, гурав, дөрөвхөн мотоцикль дагаастай байгаа нь энэ удаа үнэхээр нам жим аялж байгаа нь энэ.
Харин замын хоёр талаар улаан голдуу өнгө, өнгийн цаасан цэцэг барьж, үндэсний хувцсаараа гоёсон томчуул болон хөвгүүд нь цагаан цамц, хар өмд, охидууд нь мөн л цагаан цамц, складтай юбка олон хуниастай банзал өмсөж бүгд улаан галстукаар ижилссэн багачуудыг нь хараад өөрийн эрхгүй балчир бага насны минь дурсамж сэдрээд ирэв ээ гэж...
За энд бяцхан оршил тавьж орхьёо. Миний насан багын явдал гэдэг бол над шиг овоохон худлаа бурчихдаг хүнд бол бараг л хагас зууны тэртээх түүх болохын учир сонирхолтой байх болов уу гэж бодлоо л доо хө. Яг яс юман дээрээ бол эдүгээгээс дөчин нэгэн жилийн тэртээх түүхийг нэхэн өгүүлж чадах юм шиг байна гээд цааш өгүүлсүү.
...Яг л нөгөө Л.И.Брежнев гуай болон соц- лагерийн орнуудын төрийн тэргүүнүүд ирэхэд биднийг хөхөө өвлийн хүйтнээр ч хамаагүй хэдэн цагийн өмнө хөөж аваачаад зогсоочихдог байсан тэр л дүр зураг сэтгэлд дурайсан хэрэг л дээ. Солонгосоос ялгаатай нь тэр үед хэзээ ч иймэрхүү угтан авалт, үдэн гаргалтын жагсаалд үндэснийхээ дээл хувцасыг өмсөх хориотой байсан юм. Бүгд европ хувцас өмсөх ёстой. Хэрвээ дээлтэй ирэх юм бол “Үндэсний үзэл ханхлуулсан үндсэрхэг үзэлтэн” гэсэн нэр хоч зүүхээс гадна ерөнхийдээ тэгээд л ажил амьдрал будаа болноо л гэсэн үг л дээ. Тэр үед улсын маань нийслэл Улаанбаатар хотод монгол дээл өмсдөг хүн хоёрхон байсан гээд хэлчихэд нэг их худлаа ярьсан болохгүй байхаа. (Мэдээжийн хэрэг энэ нь жаахан дэгсдүүлж байгаа хэрэг л дээ. Гэхдээ сэхээтнүүд, албан хаагчдын хувьд бол энэ нь зуун хувь үнэний хувьтай юм шүү. Жирийн борчууд, ажилчид энгийн үед дээлээ өмсөлгүй л яах вэ гэж. Тийм боловч яалт ч үгүй баяр ёслол, иймэрхүү гадаадын нам, засгийн тэргүүн, төлөөлөгчдийг угтан авах, үдэн гаргах гээд албан ёсны баяр ёслолын үед бол яагаад ч гэсэн европ хувцас өмсөх ёстой байсан нь гарцаагүй үнэн юм шүү!) Тэр хоёр нь хэн бэ гэвэл Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гэсэн их бичгийн хүмүүс л байсан юм даа. Яаж ч бодсон Монгол л хүмүүс юм чинь ойр зуур гарч, орохдоо энгийн хэрэглээндээ уламжлалт үндэснийхээ дээл хувцасыг өмсөхгүй яаваа л гэж, нөмгөн нөмрөөд гарсан ч нөөлөг нөмөртэй, салхи жавар хаагаастай... Ээдээ энэ Монгол дээл үү... Хээр гадаа нөмрөөд унтсан ч хөнжил, хучлага болдог гээд нүүдэлчин ахуйд зохицсон үнэхээр сайхан хувас шүү дээ гээд цааш нь үргэлжлүүлье.
ЗҮГЭЭР АГАА
Миний доод дүү төрөөгүй байсан, зун цаг байсан гээд бодохоор би гурав өнгрөөд, дөрөв арай хүрээгүй (За тээр, яг л дөчин нэгэн жилийн тэртээх байгаа биз?) байсан юм болов уу даа. Зуны нэгэн намуухан үдэш Сүх жанжины талбай дээр Зүгээр агаатайгаа хөтлөлцөн “Парадны эгч”-дээ (Прад- Баярын жагсаал гэсэн орос үг) буюу тэднийд очихоор явж байлаа. Зүгээр агаа гэдэг маань миний нагац ах л даа. Энд сонин, сонин нэрсүүд бичигдэх болно. Гэхдээ Ши агаа, Ба аав гээд гарвал эдгээр нэрс нь бүтэн нэрээрээ дуудагддаг байсан учир бурхан болоочдынхоо нэрсийг цээрлэхийн учир ингэж бичлээ хө. Парадны эгч гэдэг нь манай Зүгээр агаагын гэр бүлийн хүн л дээ. Тухайн үед дөчөөд насны хүмүүс байсан, олон жил ханилсан ч үрийн зулай үнэрлэж чадаагүй байсан болохоор хоёр эгчийнхээ нялх багацуулыг яг л өөрийн хүүхдүүд шиг эрхлүүлэн энхрийлж элгээн дэвтээдэг байсан юм болов уу даа, хөөрхийс гэж... Баяр ёслол болохоор л биднийг дагуулж аваад л баярын жагсаал, ёслол үзүүлэн эрхлүүлж хүүхдийн парк энэ тэрүүгээр тоглуулж наадуулаад аваад явчихдаг, амттан шимтэн маруужин (морожин- зайрмаг) , чаклаад (шокалад) энэ, тэр гээд л амттан бүхнээр л дайлчихдаг байсан болохоор уг бэр эгчээ бид нар Парадны эгч гэж нэрлэсэн юм болов уу даа. Зүгээр агаагынх маань тэгэхэд Улсын Болормаагын (Улсын Филармони, бага нагац Ши агаагын минь хазгай хэлснээр манайхан бүгд тэгж яриад заншчихсан юм л даа. Ленин клубын зүүн талын хоёр давхар ягаан байшин, одоо нөгөө Монголын Ахмадын Холбооны байр гээд бөөн хэрүүлийн алим болоод байгаа байшин шүү дээ. Дөчөөд оны үед “Цогт тайж” киног хийхдээ энэ байшин дотор ялангуяа гол шатан дээр нь их зураг авалт хийсэн юм гэнэ билээ) урд талын залгаа хашаанд нэг давхар дан цагаан байшинд амьдардаг байсан юм. Тийм ч болохоор Зүгээр агаа маань тэврэх газраа тэвэрч, мөрөн дээрээ суулгах үедээ ч суулгаж эрхлүүлсээр яваад Сүхийн талбай дээр нэгэн бууралтай тааралдан хоёул тамхилан хэсэгхэн хором ярьж хөөрч зогссон юм. Өөдөсхөн миний балчирхан ухаанд юу хөөрөлдсөнийг нь хэрхэн ойлгож сонсох билээ, харин нөгөө буурайг харахаар нэг л сонинхон, хачин жигтэй хувцасласан хүн байлаа. Задгай тавьж мөрөө шүргэсэн шингэн буурал халимаг, хоёр завьж руу нь унжсан шингэн цагаан сахал нь салхинд намирсан, уртаа бараг шагайгаа шүргэсэн хул шар дээлэн дээр мөнгөн тоногтой ширэн бүс бүсэлсэн хирнээ гар исгэчихмээр индлүүдлэгтэй хар костюман өмдөн дээр шөвгөр хар “лак”-ан (Магад ч үгүй, сайтар тосолсон энгийн хар шаахай ч байсан юм бил үү, балчирхан би алдаж харсан байхнаа ч магад ч үгүй л) шаахай жийсэн өвгөн байлаа. Балчирхан би тэр үед тийм урт дээлтэй хүн, бас тийм гоё хээ хуар болсон суран бүс үзээгүй байсан юм. Мөн дээл өмссөн хүн нэг бол урт түрийтэй хромон гутал юм уу, угалзтай ээтэн хоншоортой монгол гутал өмсдөг л гэж мэдэхээс ингээд костюман өмд, шөвгөр шаахайн дээр дээл өмсдөгийг үзээгүй болоод ч тэгж содон харагдсан юм болов уу даа. Тэр үед тэгээд хэн байсныг нь мэдсэнгүй, сонирхож хараад л өнгөрсөн юм. Харин овоо том болоод сургуульд орсон жилээ их бичгийн хүн, эрдэмтэн зохиолч Б. Ренчин гуай байсныг мэдсэнсэн.
Манай Зүгээр агаагын гэрт хоёр төмөр ор, гар хийцийн бодвол өөрөө л хийсэн болов уу, том жижиг хоёр модон остоол (стол- ширээ), том жижиг хэдэн мухар сандал, тогооны сав тэгээд дөрвөн улаан авдар байна. Хогшил гэвэл ердөө л энэ хэдхэн. Хоймрын хананд нь эрээн срочкон цамцтай амандаа тамхи зуугаад толгойгоо үл ялиг гилжийсэн хүний зураг өлгөөтэй байдагсан. Ойроос харахаар нэг л тийм гэхээргүй шавааралдсан будаг, холдоод харахаар улам тодроод л, тамхины нь утаа хөдлөх шиг санагддагсан. Харин том остоолон дээр нь гоёмсог цаасан бүрхүүлтэй ширээний чийдэн, орос самовар байдагсан. Хоймрын хана дагуу эгнэсэн энэ дөрвөн авдрын хоёр захынхд нь өөрсдийнх нь солих хувцаснууд, харин голын хоёр авдарт нь дүүрэн номнууд байдагсан. Голдуу хуучин бичгээр бичсэн болон шинэ бичгээр оросоор бичсэн номнууд ч байдаг байсан. Хожим нь сургуульд ороод уншиж бичдэг болоод тэр номнуудыг сонирхож байхад латин үсгээр монгол хэл дээрч бичсэн ном байсан л юм. Хэдийд ч орсон Зүгээр агаа маань том ширээн дээрхи гэрлээ асаагаад ямар нэгэн ном уншаад, юм бичээд л сууж байна. Бидэнд хуучин монголоор бичсэн номнуудаас “Эрдэнийн сан Субашид”, “Цаасан шувууны үлгэр”, “Үүлэн зардас” гээд зохиолууд их уншиж өгнө. Ялангуяа “Эрдэнийн сан Субашид” –ын үлгэрүүд нь богинохон гоё, гоё үлгэрүүд байдагсан. Манай Зүгээр агаагын нэр нь л “зүгээр” байсан болохоос биш үнэндээ “зүгээргүй” хүн байсан юм болов уу даа, байсхийгээд л шоронд орчихдог байсан юм. Тэр үед хүүхэд байсан болохоор ямар нэгэн ойлголтгүй л байлаа. Аав, ээж бусад томчуудын яриагаар бол архи уугаад шоронд орчихлоо л гэнэ, “нөгөөхөөрөө л” гээд сэм шивнэлддэгсэн. Архи уусан хүн л шоронд ордог юм бол манай Ши агаа л жинхэн ордог баймаар. Лут ууна даа. Тээвэрт яваагүй, тэргээ бариагүй үед бол согтуу л гуйвсхийгээд ганхаж байна. Тэгэхэд Зүгээр агааг архи уучихсан байхыг нь би л лав тун цөөхөн л харсан юмдаг. Нэг л мэдэхэд орчихлоо л гэнэ. Нэг л мэдэхэд гараад ирчихсэн л байна. Жаахан байсан болохоор шоронгын хоригдол гэхээр л нэг л тийм хар бэрээтгэн малгай хазгай тавьж хром өшиглөсөн хүйтэн харцтай, сахал үсэндээ баригдсан, муухай царайтай хүн төсөөлөгдөнө. Зүгээр агаагаа тэгээд төсөөлж бодохоор яагаад ч санаанд буухгүй, нэг л өөр санагдана.
Нэгэн удаа бас л Зүгээр агаатайгаа тав дугаар сургуулийн зүүн талын байранд нэгэн айлд очсонсон. Агаа маань өөрийн үеийн идэрхэн хоёр эртэй хууч хөөрөн ганц шил юм мулталж байнаа. Нэг нь нэг л урд өмнө үзсэн царай байдаг, бодоод бодоод санаж чаддаггүй. Тэгж байтал намайг дуудан ширээний дэргэд зогсоон доороо суурьтай, тортой ч юм шиг хавтгай дөрвөлжин шар юм өмнө минь тавиад “Аль вэ, миний хүү ээ, дуулаарай” гэхэд нь ч би уриалгахан нь аргагүй:
...Хоргой торгоны баяраараа
Хонгор чамайг татнаа хө
Хошуу ноёныг ирэхээр нь
Эхнэрээ болгон авнаа хө... гээд л авч өглөө. Нөгөө гурав ч хөгжилдөн инээлдээд л нэг сахалтай ах нь “Цэ минь (Манай Зүгээр агаагын жинхэн нэрээр нь дуудаад) тун удахгүй хурим хийх нь дээ, уух юм ахиухан базаагаарай” хэмээсэн нь одоо ч чихэнд минь сонсдох шиг болдог юм. “Маамуу нааш ир” –ын дараа миний сурсан хоёр дахь дуу энэ л дээ. Зүгээр агаа маань л гарсан ч, орсон ч амандаа аялж явдаг байсан болохоор энгрийнх нь зүүлт байсан би тогтоочихсон хэрэг л дээ. “Их эр ээ, дөрөв ч хүрээгүй байж “Эхнэрээ болгон авнаа хө” хэмээн хэвлүүтэх” хэмээснээ Зүгээр агаагын минь нөгөө нэг найз нүдний шилтэй хүн нь дээрээ хоёр дамар эргэлдэх дөрвөлжин цагаан хайрцагны нэгэн товхыг даран тачигнатал эргүүлсэнээ дахин нэг товх дартал өрөөгөөр нэг:
...Хоргой торгоны баяраараа
Хонгор чамайг татнаа хө
Хошуу ноёныг ирэхээр нь
Эхнэрээ болгон авнаа хө... гээд миний дуу хаддаг юм даа. Миний гайхсан гэж, ингэж анх удаа соронзон хальсанд дуугаа бичүүлж үзэж, магнитфон гэж юм байдгыг мэдсэнсэн. Гурван агаа маань ганц шил юмаа ууж дуусдаггүй, би ч тэнд цаас харандаа будаг болон зураг зурах биш өөрийгөө баахан будаж, хамаг хувцасаа ус, тосон будаг гуашаар нялж орхисон юмдаг. Тэр айл бол уран барималч С.Чоймбол гуайнх байсан ба сахалтай туранхай хар хүн нь яруу найрагч асан Р.Чойном гуай байсан юм. Яагаа вэ, манай Зүгээр агаагынд байдаг тамхи татаж байгаа хүний зурган дээр байсан хүн дүрээрээ байсан болохоор л би тэгж санаж ядаад байсан хэрэг л дээ. Бүр хожим сонсвол тэр “Өөрийн хөрөг” –ийг өөрөө бүтээсэн байсан юм билээ. Зүгээр агаатай минь өргөст тортой хашаа, өндөр дааман хаалга, өөр хүний хир баргийн бол зүгэлдэггүй тэр л газар танилцаж нөхөрлөн, бүр нэг биш нилээн хэдэн удаа хамт байсных өөрийн хөргийг дурсгасан нь тэр байж.
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан дөрвөн оны хаврын хавсаргатай нэгэн өдөр. Сүх жанжины төрсөн өдрөөр би гээч хүн өсвөрийн пионерт элсчихээд бөөн баяр, бахархал болсон нэгэн энгрээ задгайлан тавьж улаан бүчээ намируулан гудамжаар зорчих хүмүүсүүдэд гайхуулан гүйсээр гэртээ орж иртэл Зүгээр агаа маань ирчихсэн аав ээжтэй гурвуул хууч хөөрөн сууж байснаа намайг харсанаа:
-Пөөх, манай “Хар генерал” чинь ямар том эр болоо вэ? За агаадаа ир! Гэхэд нь уулзалгүй удсан би бишүүрхэн бушуухан зугтааж нөгөө өрөө лүү орсоноо санадаг юм. Гадуур хувцасаа хам хум тайлж шидээд л эргээд ширээ рүү дайрдаг хүн чинь удтал уулзаагүй агаагаасаа нэг л бишүүрхээд орж ч чадахгүй байлаа...
Намайг сургуульд орохоос бүр өмнө л “нөгөөхөөрөө” хэцүү нэртийнхрүү явчихсан болохоор дор хаяж л хоёр, гурван жил магад ч үгүй гурав, дөрвөн жил ч болсон бололтой. Тэгсхийгээд бишүүрхэхээ болин нүүр хагарч Зүгээр агаадаа жаал эрхэлж аваад гэрийн даалгавраа хийхээр суулаа. Аав, агаа хоёр явган ширээний хоёр талд тухлан шатар нүүнгээ элдвийг хөөрөлдөн дэлгүүр хаахаас өмнө амжуулж эгчийг гүйлгэн авхуулсан ганц шил цагаан архинаасаа ганц, нэг хундага барьж, тавин шимсэн шиг элдвийг хөөрөх нь тодхон сонсдоно. Хоёрдугаар ангиа төгсөх гэж байсан тэр үед нэг үеэ бодвол бас ч гэж ямар нэгэн зүйлийг өөрийн балчирхан ухааны хирээр тунгаахтайгаа болж байсан юм болов уу даа, Зүгээр агаагын архи уух, Ши агаагын архи уух хоёрын өдөр шөнө шиг ялгаа, тэгсэн хирнээ мундаг гэхэд багадахаар их, ү үе айхтар ихээр уудаг Ши агаа шоронд орохгүй харин ч бүүр байсхийгээд л “Баярын бичиг”, халуун сав, “Засгийн газрын хүндэт жуух бичиг”,”Таван жилийн гавшгайч”, бүүр улсын аврага тээвэрчин хүртэл болоод байх мөртлөө, хаа нэг ингэж амсахын төдий болдог Зүгээр агаа маань яагаад “өнөөхөөрөө” шоронд явчихдаг юм бол оо? Тэр “өнөөх” гэдэг нь юу юм болоо? хэмээн хирэндээ л учрыг тунгаахыг бодон суугаад нэг л мэдэхэд хичээлээ ч хийхээ мартан аав, агаа хоёрын дүнгэр дүнгэр ярилцахыг сонсож суулаа...
“Нэг л биш цаг үе”, “Энэ нийгэм ч нэг л биш нийгэм” гэсэн үгс үе, үехэн аавын ч, бас агаагын ч амнаас гарах нь чихнээ содон ч чухам юу яриад байгааг нэг л ойлгохгүй. Аавын ажлийн газар л нэг л биш юм болов уу...(Аавын маань ажлийн газрын нэр нь “Нийгэм Хангамжын 28-р автобааз” гэдэг байсан болохоор л өөрийн бяцхан ухаандаа “биш нийгэм” гэсэн үгийг аавын ажлын “Нийгэм хангамж”-тай холбож үзэж байгаа нь тэр л дээ)... Нийгэм... нийгэм... манай нийгэм чинь аймшигтай шулан мөлжигчдийн капиталист нийгэм биш...Бид чинь хорвоод хосгүй азтай, хүн бүр эрх тэгш социалист нийгэмд, бүр дэлхийн хоёрдахь хувьсгалт оронд амьдарч байгаа шүү дээ... Манай нийгэмд чинь ганц ч гуйлгачин хүн байхгүй, өлсгөлөн хүн бол бүр ч байхгүй. Өглөө , үдийн цайнд ханатал маасал (масло-цөцгийн тос) элсэн чихэртэй талх ч юмуу, хоёрдугаар гурилын боорцог хэдийг л бол хэдийг хүссэнээрээ хар цайтай цохиж, шөнийн бор хоногтоо лавшаа (лапша-гурилтай шөл, өнөөдөр бол бүр ч азтай, хүндтэй хүн, удаан уулзалдаагүй агаа ирсэн болохоор ерөн мөнгөний гоймонтой хоол идсэн гээд л бодчих) цадталаа идэж байхад тэр капиталист нийгэмд бол ганц ширхэг боорцогыг аягүй л бол гурав, дөрвөн хүүхэд булаацалдан хувааж идэж байгаа даа...хэмээн элдвийг эргэцүүлж бодоход нүдэнд хоёр гараа сарвайн гуйлга гуйн суугаа, өрөөсөн нүдэндээ доголон нулимстай, хувцасны тамтаг мөрөндөө эгэлдэргэлсэн яс арьс болсон туранхай нигер хүүхдийн царай үзэгдэн цаана нь, дээр нь босоо судалтай өндөөр гэгч хар бортогон малгайтай эрүү нь урагшаа жайжийн хамар нь монхойн унжиж, гэдэс нь цүдийсэн, доллар мөнгийг уут, уутаар нь барьсан Сэм авгын зураг сэтгэлд дурайн суутал ээж тэндээс:
-Та хоёр наад амаа татвал дээргүй юу. Цэ чи хэдэн жил намайг тамлах гэсэн хүн бэ? Насаараа л орон, шоронгоор явлаа, одоо хаширах нь яадаг юм. Өдий насыг хүрчихээд ухаан суухад яана гэхэд Зүгээр агаа маань:
-Толгой хагаравч малгай дотроо гэсэн юм. Эгч минь энд гадны хүн амьтан алга л байна шүү дээ. Ах бид хоёр ч одоо болилоо, унтаж амръя даа гэсээр ор засуулан хажууллаа. Тэр үдэш шинээр олж сонссон нэг зүйл бол агаа маань дандаа “68-ын хоёроор” явдаг болохыг мэдсэн юм. Гэхдээ энэ “68-ын хоёр” гэж чухам юу вэ, ёстой чөтгөр бүү мэд шүү дээ.
Зүгээр агаа маань багадаа Бороогын алтны уурхайд ажиллаж байхдаа уурхайн амны сахиул өвгөнөөр заалган монгол бичиг уншдаг болж, улмаар өөрөө биеэ даан бичиж сураад, гучаад оны сүүлчээр латинаар бичдэг байсан тэр үед латин үсэг танин, дөчөөд онд бүх нийтийг хамруулан шинэ үсэгт сургахад л анх удаа бөгөөд сүүлчийн удаа албан ёсоор номын дуу сонссон юм гэсэн.
Эргээд хэзээ ч “нөгөөхөөрөө” явчихсан юм бүү мэд, нэг л мэдэхэд хэцүү нэртдээ орчихсон байсан ч 1979 оны өвөл аав, ээж хоёрыг минь хоорондоо сарын зайтай бүрлээч болоход ажил явдалд нь хоёуланд нь ирж байсан л юм. Чухам тэр шорон оронд нь тэгж чөлөө өгдөг ч юмуу бүү мэд ч ямар ч байсан оргож босч ирээгүй нь л лавтай. Намайг ТМС төгссөнөөс хоёр жилийн (1984 он) хойно шоронгоос гарч ирэн дахиж шорон, оронд орчихолгүй байсаар 1994 онд 67 насандаа хорвоогын мөнх бусыг үзүүлсэндээ.
Хожим нь би эрийн цээнд хүрч эр цэргийн алба хааж байхдаа залуу насны аагаар бусадтай сөргөөцөлдөж яваад хэрэгт холбогдон мөрдөн байцаагчын үүд сахиж суухдаа “нөгөөх”, “68-ын хоёр” –ын учрыг олсон нь Зүгээр агаа маань зүгээргүй амтай нэгэн буюу улс төрийн хэрэгтэн байгаад чухамдаа бол араажав шиг ам цуурдаг, маршалын аманд шороо хийхээс сийхгүй нэгэн байсан ажгуу.
Харин одоо боджээ суухад “68-ын хоёр” гэсэн зүйл анги нь тэр олон удаа хэрэгт холбогдон орж, гарч байхад хүндэрдэг ч үгүй, хөнгөрдөг ч үгүй байсан нь агаа маань ямар нэгэн шараа тушаалгүй, сэхээтэн ч, албан хаагч ч биш жирийн л нэг хар ажлын л хүн байсан, гэр бүлийнх нь хүн ч мөн л жирийн нэгэн хар ажилчин хүн гоёор хэлбэл үйлчлэгч, байгаагаар нь хэлбэл замын цэвэрлэгч байсны л учир болов уу. Түүнээс биш боловсролтой, бага боловч алба тушаалтай албан хаагч байсан бол ч... Чухамхүү ямар хувь тавилан элээх байсныг өнгөрсөн тэр гаж нийгмийн ногоон малгайт дарга нар л мэдэх байсан болов уу...
(Үргэлжлэл бий)

С.Б.Бат-Эрдэнэ Япон, Ивай 2008-05-22

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 3/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 243 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-188.JPG
Хэмжээс: 600x450 157k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4696

Ц. Тамир 1980	30х30, монгол зураг
Морь эрдэнэ
Хэмжээс: 600x569 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6888

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-084.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4206


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn