Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэв 	Санж	 Өгүүллэг: С.Пүрэв : Чөтгөрийн бага
Оруулсан admin on 2008-08-29 05:52:36 (6943 уншсан)


Жамбалын бага охины адтай хоролгоныг Зүйлийнхэн бүү хэл тэндхийн чөтгөр ч андахгүй.
Гурван сайхан эгчтэй, тэднийг нь худалч хүнд өлгийнөөсөө сугарав уу, үгүй юу л нутгийн харчуул булаацалдаад аваад суучихсан. Жамбал гурван охиноо хадамд гаргах гэж хамаг байдгаа шавхах шахан, юутай ч айлын босго давуулж, зээгийн зулай үнэрлэн жаргасаан.
Харин бага охин Гүнсэл гэж нэг сайхан гэрийн буг гарлаа. Ноомой томоотой эм хүн байх атал түүний хүрээ хийд үймүүлж байгаа гэж газар дээр багтахын аргагүй. Лам хуврагууд хүртэл түүнийг хараад зугадах нь холгүй. Багад нь түүнийг өвчин ороож Жамбалынхыг бүү хэл усан Зүйлийн хүрээг сандаргаж, ямар сайндаа ад мөрийг зайлуулж байна хэмээн Дунд хүрэн хүрэн толгойн харанхуй хаданд эхтэй нь хээр хонуулж байхам.
Жамбалынх хүрээний өргөн гудамжны зүүн үзүүрт, Зүйлийн гол руу хатгаж орсон захын хашаанд суудаг байлаа. Гүнсэл тэнд сэгсийж өсчээ. Сэгсийж гэдэг ийм учиртай. Түүний нагац, хар Намжил гэвш өнөө “сэгсгэрийг” өвчин хуучаас нь салгах гэж арга дом хайж, мэрэг төлөгт нь ч тэгж буусан уу, арван нас хүртэл сэвлэгт нь гар бүү хүр хэмээн айлдаснаар ёстой сэгсийж өгчээ.
Хүрээний банди нартай чулуугаар нүүлгэлцэж, нагац ламынхаа хормойг сөхөн шалдан бөгсийг нь гаргах түүнд энүүхэнд. Нохой зайдалсан, ном хурах цагаар цогчин дуганд орж орилсон, тэр ч бүү хэл Донт чавганцын ганц хүү, номын овоо дөртэй Цэнгэлийг харанхуй шөнөөр тэвэрч авч үнсэн галзуу солиотой болгосон гээд ад мөртийн адайр юм их сонсогдоно.
Зуны эхэн сарын нэг сартай шөнө Цогчин дуганы орой дээр чармай нүцгэн сууж нохой мэт хуцаж бурхан шажин хилэгнүүлэн маргаашнаас нь бороо хур асгаран Зүйлийн гол үерлээд Тонхилын хүрээг золтой л урсгах шахсан гэдэг ч түүнтэй холбоотой. Энд тэнд өвчин хууч гарлаа гэхэд эхлээд Гүнсэл гайхлыг л юу хийгээ бол хэмээн сэрдэнэ.
Бурхны олон шавь нар тэр алмасыг дарах гэж бүтэн cap ном хураад дийлээгүй, харин ч хамба ламын бие чилээрхэн их хүрээнд очиж ариулуулан илааршсан гэдэг нь ч үнэн байж магадгүй. Эцэг эх нь ертөнцийг явган тойрох мэт жилийсэн арван жилийн ард арай чамайг гарч ширэлдэж хөглөрсөн үсийг нь хайчлаж сая нэг санаа амрав.
Тэр үсэнд нагац лам нь хайч хүргэж Жамбал уг нь хусч суухдаа “Миний муухай хүүхэн чинь хөөрхөн ойтог толгойтой юм байна шүү дээ” гэж овоо нэг эцэг хүн шиг өхөөрджээ. Тэглээ гээд олигтой юм болсонгүй харин ч Гүнсэл гайхал хүрээний банди шиг гаарч өгчээ. Хэдий тийм боловч хүн л юм болохоор түүнийг цааш харуулчих зүрхтэн хэн байх билээ.
Майдар эргэх цагаар усан Зүйлийн хүрээнд ёстой нэг сүртэй зодоон болов. Тэр зодооныг Гүнсэл эхлүүлжээ. Зүйлийн хүрээ хоёр Жамбалтай. Нэг нь Гүнсэлийн эцэг хавтгай Жамбал. Нөгөөх нь зодооны гол бай болсон орхимжоо даахгүй шахам Батжавын аав хагархай хэмээх Жамбал. Жамбал ч бас цагтаа энэ хүрээг бужигнуулж явсан хүний нэг.
Тиймээс ч Гүнсэлийг дотроо тоож “Хүүхэд яахав дээ ингэж л байдаг юм, аяндаа хүн болно” гэж ганц өмөөрдөг хүн нь байлаа. Гэтэл өнөө гайхал нь номонд дөртэй ганц хүүгийнх нь хамрыг чихээд цөсийг нь хөөргөж орхив. Уг хэрэг юунаас болж мандав гэвэл Майдарт очихоор харайлгаж явсан Батжаваас “Чи муу чивтэй юм уу, байж байгаа царайг нь.
Орой надтай дээд гүүрэн дээр уулзаарай, чавганц минь!” гэснээр эхэлжээ. Батжав ч дуугүй байсангүй “Хүрээний банзал” гэж нулимваас Гүнсэл болсон хойно яаж зүгээр байхав, салтаан дундуур нь өшиглөж, төдөлгүй банди нар шаван их гарын зодоон эхэлж, овоо шаггүй нулилцдаг хэмээн алдаршсан гурван банди нүдээ булуу болгуулав.
Хавтгай Жамбал охин хүүхдийг дэггүй өсгөсөн хэрэгт унаж, ээж нь арга тасран уйлж, харин Гүнсэл инээд алдаж суутал хагархай Жамбал сүр cap орж ирээд охиныг нэг мундаг ташуурдаж, харин энэ удаа хавтгай Жамбал дотроо “Болж, өгөр тархийг!” хэмээн анх удаа таашааж билээ. Харин Гүнсэл хонгоо нэг илсэнээ “Манай амбаа чинь аяархан ташуурддаг юм байна шүү” хэмээн өөдөөс нь голойтол инээвээс Жамбал мөн л түс түс хөхөрч ташуураа газар хаячаад тамхилаад суучихав.
Чингэснээ Тэнгэр минь!., гээд таг болчихов. Харин хавтгай Жамбал “Эдний бандийн боовтой боовгүй чамд ямар хамаатай юм, Очиж очиж чив шүү. Охин хүүхэд тийм муухай үг хэлдэг юмуу” гэж зандарвал Гүнсэл тэрүүхэндээ инээд алдаж,
-Надад хэрэгтэй байсан юмаа гэж уурыг нь улам ч шатаав. Хагархай Жамбал хөлөрсөн зулайгаа илэх зуураа,
-Зодоон хийх шалтаг л байхгүй юу, задарсан хар тархи гэв. Гүнсэл,
-Батжавыг зодмоор санагдаад байдаг юм. Одоо дахиж тэгэхгүй ээ, тэр юу ч чадахгүй өрөвдмөөр юм билээ гэж өчиг тавив.
Үнэхээр ч Батжавыг ганц сайн нулимаар санагдаж санасандаа хүрээд, түүнээс хойш хөөрхийг олон жил өрөвдөж, Зүйлийн хүрээнд минь ном эрдэмтэй сайн лам болоосой, энэ олонд л буян болно хэмээн дотроо залбирдаг байв. Өөрөө ч овоо эм амьтаны дөр олж, муу нэрээ таягдах гэсэн боловч тэр яаж амар гээгдэхэв “Хавтгай сэнсээнз” хэвээр л байлаа.
Үйл ур хийгээд суух нь эм хүн мэт, үймээн бужигнаан тарих нь дивгранз шиг гэнэт гэртээ хөл хорьж, хүрээ амран түүнээс нүүрээ буруулж явсан олон овоо нэг наашаа царайлах болжээ. Бүр байчаад “Хавтгай Сэгсээнз банди байсан бол мөн ч номтой лам болно доо. Хэдий завандаа хэнээс ч сурсан юм, Монгол бичгээр баруун солгойгүй таталгаж, төвд ном дүнгэнүүлж байна гэнэ.
Хавтгайх ямар ганц бандитай биш, энэ хүйс нь солигдсон тархи одоо л нэг эм амьтан гэдгээ мэдэв бололтой” гэлцэн олны ам наашлав. Хаврын дунд сарын нэгэн налгар өдөр Гүнсэл ээжийнхээ өвдгийг түшин хэдий завандаа ч юм бараг алд дэлэм ургасан гэзгээ самнуулж суухдаа,
-Ээжээ!.. гэж аяархан аргадангуй дуудсанаа хэвлийгээ тэрүүхэнд нь илэж, ойрноос миний дотор муухайраад, хоол ундны үнэр авахаар огиудас хүрээд байдаг боллоо. Ходоод гэдсэнд нэг ёрын амьтан орчихсон юм шиг эвгүй гэдэг нь гэсээр бүүр ч царайчлангуй инээмсэглэв. Ээж нь охиныхоо гэзэгт шигтгэж суусан самаа газар алдан толгойг нь тэврээд авлаа. Тэрбээр “Бурхан минь!.. Тэнгэр минь!.. Ээ лам минь!..” хэмээн хамаг л мэддэг юмаа дотроо гөвтнөлөө.
Ээж нь охиныхоо ийм нэгэн өдрийг мөн ч удаан хүлээжээ. Тэгэвч түүнийг нөхрөөсөө тас нуув. Хавтгай Жамбал даасан лам Намжил гэвшдээ бараалхаад баруун хүрээнээс буцаж явтал хагархай амидаа нь их л алс явах бололтой дээл хувцасаа солин ёсорхож, морио эмээллэн, эдэлгээнд элэгдсэн дайлангаа ганзгаараа даруулсаар яарч харагдав.
Жамбал түүнтэй мэнд мэдээд,
-Чи чинь алс морилох нь ээ дээ гэвэл хагархай, хүүхээс аавынхаа хөөргийг аваад аль, хамаг юмаа мартаад би ч зөнөж байгаа бололтой хэмээн хөхөрч,
-Энэ цаг төр нэг л бишээ, Батжавыгаа хар болгож хөдөө гаргах санаатай. Өнөөдөр хаврын дунд сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр байна, танайхаар бууж хадаг тавих гэж сандчиж байна хөгшин чинь гэв. Учрыг мэдсэн Жамбал яарч сандран Зүйлийн голын явган гүүрийг хотолзуулан дэгдүүлж явахдаа
“Үгүй энэ гүйлгээ ухаантай улсууд цаг төр л шивнэлдээд байх болж. Миний муухай охин ч тэгж дуугараад байдаг болсон юмдаг, сүүлд бүр номонд ивлэж нойр хоолоо мартаад байсан юм, манай тэр айхавтар хүн гэж санасаар гэр рүүгээ улам ч яарлаа”. Босго давангуут л,
-За хөгшин минь цаана чинь Хавтгай ирэх гэж хөл болж байна гэвэл эхнэр нь түүнийг нэг том харснаа,
-Та хоёр чинь юу болчоов гэсээр нойтон гараа ташаандаа арчив.
-Бушуулж үз!.. Алив тэр миний шинэ дээл бүс, гаанс тамхи хэмээн агдалзан шавдуулж, хөгшний нь ч хөл хөнгөрөөд явчихлаа. Жамбалыг аяга цай гүйцэт уугаагүй байтал хагархай Жамбал хашааны нь гадна “Нохой хорио” гэх дуунаар охин нь бүлтэлзэж, эхнэр нь хормойдоо бүдэчсээр гартал Хавтгай Жамбал хэзээний дөрөө мултлан идээ цагаа зэхсэн дайлангаа эмээл дээрээсээ буулгаж байв.
Тэр бээр Жамбалын хөгшний мэндийг мэдэн ёслоод хашааны хаалгаар орж явчлаа. Жамбал “ёс төртэй хүн айхавтар юм” гэж санах зуураа авдар дээрээсээ малгайгаа шүүрч өмсөн завилаад авав. Гүнсэл нэг сайхан инээмсэглээд ээжийгээ бараадлаа. Жамбал өврөөсөө баранзад хадаг гарган дэлгэж,
-За Жамбал минь охиноо гуйж явна. Хөл хүндтэй бэрээ гэрт нь удаагаад яахав, тэгээд хадгыг адислаад бурхныхаа өмнө тавив. Ээж нь уйлчихлаа. Тэгэхдээ “Би чинь ийм сайхан охинтой байсан юм байна шүү дээ. Хүрээ үймүүлж явсан хүүхэн минь хүний хүн болжээ, хөөрхий. Нялх юмдаа чааваас” гэхээс хайр нь хүрэвч дотроо бас харамлана. Эхийн заяа гэдэг энэ.
Гурван хөгшин нар хэвийтэл сайхан хуучлав. Нэг довон дээр айлсаж байсан гэхэд тэдэнд ярих хөөрөх юм өчнөөн байлаа.
-Миний бэр ухаантай. Чи бид ч ач зээгийн алд биеийг тэврэх нь дээ. Уг нь манай Батжав сайн лам болox төөрөгтэй юм гэнэ лээ, Чойдор гавж тэгж айлдсан. Номтой хүн мэдэлгүй яахав. Харин бэр маань хүрээ хийдээс уйдсан уу, эртхэн хөдөөлнө гэж шийдсэн юм байхаа. Охин хүүхэд адтай, нэг юм бодоо байлгүй.
Манай Батжав ч бас дургүй биш бололтой, лам багшдаа айлтгасан. Одоо мань мэт яахав, хүүхдүүд өөрсөдөө л шийдэг гэж Жамбал ярьж суулаа.***


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Пүрэв Санж )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 89 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-011.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4348

Должин : Зам зуур
zam-021.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4628

зотон тос 80х100 см
Эрэлч
Хэмжээс: 600x469 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5208


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn