Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Батбаяр : Сэтгэлийн тэнхээ /тууж / эхлэл
Оруулсан admin on 2008-12-03 05:53:04 (5016 уншсан)

Хамгийн түрүүнд түүнд амьд гарчээ гэсэн бодол орж ирлээ. Гэвч хөдөлсөнгүй. Амьд байгаагаа бие цогцсоороо бүрэн гүйцэд мэдэртлээ хэдэн агшин болов. Дараа нь ямар нэгэн сэржигнэх бүдэг бадаг чимээ сонсогдон, улмаар нүүрс шороо үнэртэж эхлэхэд амьд гэсэн мөнөөх бодол цусаар нь гүйж бүх биеий нь тойроод эргэж ирсэн мэт дахин бодогдов. Эргэлзээгүй ажээ. Нүдээ нээв. Таг харанхуй. Хэрэв тэр нэгэн бүдэг бадаг чимээ сонсогдоогүй, тоос шороо үнэртээгүй сэн бол амьд байгаадаа эргэлзэхээр харанхуй ажээ. Нүдээ хичнээн ч чавчлан харсан таг харанхуй хэвээр бөгөөд гагцхүү мөнөөх сэржигнэх чимээ л сонсогдоно. Ямар нэгэн ан цаваар өөрийнх нь дээрээс гоожиж байгаа шорооны чимээ болохыг танимагцаа өндийх гээд чадсангүй. Бүх бие нь баглаатай мэт ажээ. Нуранганд дарагдчихжээ гэсэн бодол төрөн биеэ зайчуулан хөдлөх гэсэн боловч чадсангүй. Нэгэн бодлын ямар нэгэн том юмны дор дарагдчихсан ч юм шиг, нэгэн бодлын ам хамар, гэдэс дотор толгой тархин дотор нь хүртэл шороо чихээтэй бөгөөд түүнээ дааж босч чадахгүй байгаа мэт санагдана. Гагцхүү түрүүлгээ харан нүүрээрээ газар шаан хэвтэж байгаагаа л мэдэж байлаа. Толгойгоо л юуны өмнө ил гаргах хэрэгтэй гэж бодон хүчлэн өдийлгөтөл толгой нь ил гарах шиг болсон боловч шавар шороо юм уу ямар нэгэн хүнд том юм толгой дээрээс нь дараад байгаа мэт санагдахаар нь толгойгоо сэгсэрч үзээд сая өнөөх хүнд том юм нь шавар шороо ч биш өөрийнх нь өмссөн дуулга болохыг мэдэн нэг хэсэг ухаан алдсан байна. Одоо ч гэсэн ухаан санаа бүрэн гүйцэд ороогүй там тум, бүүр түүрхэн байгаа юм байна гэдгээ ухаарчээ. Нүүрээ нойтон газар наан түр хэвтсэнээ дахин толгойгоо өндийлгөв. Өмссөн дуулгаа гэж мэдсэн болоод ч тэр үү толгой нь түрүүчийнхээсээ арай хөнгөн болчихсон юм шиг санагдав. Ухаан санаа нь тодрон гар, хөлөө хаа ямар шуу байгааг сая л мэдэв. Толгой цээж нь ил бөгөөд зөвхөн бүсэлхийнээс дооших бие нь дарагджээ. Цээжээ өндийлгөн хоёр гар дээрээ тохойлдон хэвтээд урдах газраа тэмтрэн үзвэл хурууны нь үзүүрт дэл сул нүүрс, бэхэлгээний багананаас өөр юу ч дайралдсангүй. Бодоход түүний толгойн тус тэрхэн хэсэг газар хөндий хоосон зай байгаа аж. Нэгэнт цээж сул чөлөөтэй тул хоёр гараараа газар тулаад зүтгэхэд тал биеэ нуранган дороос сугалж аван тэрхэн хэсэг хөндий зайд орчиход дээрээс гоожих шороо чулуунд дарагдах аюулгүй болох юм гэдгийг мэдрэн урагш зүтгэсэн боловч бөгсөн биеэ өчүүхэн ч хөдөлгөж чадсангүй. Бэхэлгээний багананаас татаад зүтгэхээр гараа явуулсанд гарынх нь зөвхөн хурууны үзүүр л багананд хүрч байлаа. Ядаж гэрэлтэй сэн болоосой хэмээн бодож хагарсан юм уу, аль эсвэл мултарч унасан хоёрын аль нэг нь болсон гэдгийг мэдсээр хэрнээ дуулганыхаа гэрлийг тэмтрэн үзэв. Хагарчээ. Амьсгаагаа даран түр амсхийвэл мөнөөх гоожиж байгаа шорооны чимээ дахин сонсогдож эхэллээ. Энэ чимээ түүнд биеэ хурдан сугалж авахгүй бол цаашлах тусам шороо ихсэн гарахын аргагүй гав болон улмаар бүхий биеийг нь хучин авна гэдгийг дохиолж байлаа. Үүнийг тэр сонсохоор ч үл барам арьс махаараа мэдэрч байлаа. Ямар нэгэн зөөлөн хөлтэй амьтан ар нуруугий нь даган цээжэнд нь зугуухан мөлхөж байх шиг санагдана. Тэр өндийн дахиад л хамаг хүчээ шавхан хоёр гараараа газар самардан, гарынх нь хурууны үзүүр хүрч, хурууных нь өндгөнд модны гөлгөр зөөлөн гадарга мэдэгдээд байгаа мөнөөх багана руу сарвалзан зүтгэв. Энэ багананд гар нь барьцтайхан хүрдэгсэн бол биеэ нуранган дороос сугалаад авчихаж чадмаар санагдана. Эцсийн эцэст гарах ганцхан зам энэ аж. Гэтэл яаж ч сарвайн зүтгээд зүтгээд баганаас барьж авч чадсангүй. Хүний бие ганцхан төө сунагдсан бол түүний гар багананд барьцтай хүрэх байлаа. Гараа дэрлэн түр амсхийв. Гоожиж байгаа шорооны чимээ бүдэг бадаг сонсогдсоор л байлаа. Даралт зайлдгаа зайлчихсан баймаар юм. Их нурж том нүх гарсан болоод шороо нь гоожоод тогтохгүй байгаа юм байх даа гэсэн бодол нь анх яалаа юү боллоо, яагаад би энэ тас харанхуй нуранганд дараастай хэвтэж байдаг билээ гэдгээ эргэж санахад хүрэн гэнэт өөрийн эрхгүй, «Түвшин, Намхай» гэж уулгалан дуудлаа. Хариу дуулдсангүй. Түүний дотор зарсхийн нуруу руу нь хүйт даан, үхчихсэн юм биш байгаа гэсэн бодлоо хөөж ядан Түвшин, Намхай гэж хоолой зангируулан бахиртал хаа нэгтэйгээс «Би энд байна. наашаа. Наашаа таминь» гэх дуу ойрхон хэрнээ бөглүү далд сонсогдов. Түүний дууны өнгө баясангуй болон «Чи хэн бэ» гэвэл Намхай байна. Намхай байна. Наашаа таминь. Наашаа таминь гэж тасалданга зовиуртай дуугарав. Аврахынхныг гэж саначихлаа гэж тэр бодон «Тэсч үз. Намхай минь» гэснээ «Түвшин хаа байна?» гэж нэмэн асуулаа. «Би Намхай байнаа. Наашаа... Наашаа...» гэж үглэхийг үзвэл ухаан санаа нь бүрэн гүйцэд биш бололтой.. Тэр дуугүй болов. «Түвшин үхчихэж» гэсэн бодол зурсхийн орж ирж сэтгэлийг нь харамслаар дүүргэн нүдэнд нь нулимс цийлэгнэн ирэв. «Миний буруу. Яагаад би нурах нь гэдгийг хэдэн мөчийн өмнө анзаарсангүй вэ. Овсгоотойхон хөдөлсөн бол аварчих байсан шүү дээ» хэмээн өөрийгөө зэмлэн мөнөөх дээрээс гоожих шорооны чимээг ч мартан байтал «Мастер аа. Дэмбэрэл гуай» гэх дуулдав. «Өө Намхай намайг дуугаар минь таньсан юм байна шүү дээ. Аврахынхан гэж андуураагүй байх нь» гэж Дэмбэрэл бодоод «Аан» гэж чимээ өгвөл «Мастераа, мастераа» гэх нь Намхайн дуу арай ч биш шиг, арай ч ондоо газраас дуулдах шиг санагдсанд Дэмбэрэл,
Чи хэн бэ? Түвшин үү? Хэмээн сандран асуув.
Намхай, Намхай байна гэх Намхайн дуутай давхардан :
Тийм ээ гэх Түвшингийн дуу дуулдлаа.
Аа ашгүй гэж.
Юү гэнээ мастераа?
Би энд байна шүү дарагдчихаад байна?
Юү гэнээ мастераа?
Чи тэгээд түрүүн дуудаад байхад яагаад дуугараагүй юм.
Би дуугарсан шүү дээ.
Та хоёрын яриад байгааг мэдээд байгаа хэрнээ дуугарч болохгүй байсан юм. Одоо ч хэл ам нэг л хачин...
Та нар буруу яваад байнаа. Дуу чинь ойртохгүй байна гэх нь Намхайн дуу мөн бөгөөд одоо хүртэл ухаан санаа нь бүрэн гүйцэд ороогүй юм уу аль эсвэл тэр хоёрын дууг аврахынхан гэж андуураад байгаа юм уу гэдгийг Дэмбэрэл ялгаж чадахгүй байлаа.
Түвшин? Гэж Дэмбэрэл дуудлаа.
Аа?
Юү?
Түвшин чи дуугүй байгаарай. Би Намхайтай яриатхъя.
За.
Юү ч дуулдахгүй....
Намхай ?
Юү?
Би Дэмбэрэл байнаа. Түвшин чи бид гурав нуралтанд дарагдчихжээ. Ойлгож байна уу чи?
Мэдэж л байна. Тэгээд аврахынхан чинь хаа байгаа юм?
Ирнээ. Чи яаж байна?
Хөл дарагдчихсаан.
Агаар ямар байна?
Агаар ч яахав.
Бухимдаад яахав дээ.
Намхай дуугарсангүй. Дэмбэрэл хариу хүлээн түр азнаснаа:
Түвшин?
Аа?
Чи яаж байна?
Зүгээр?
Яаж вэ?
Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихсөн л юм шиг байна гэх дуулдлаа. Юун ч уужуухан юм билээ хэмээн Дэмбэрэл бодож жуумалзсанаа:
Агаар ямар байна?
Болж байнаа. Том чулуу шаврынх нь завсраар агаар орж ирээд байна. Та яаж вэ?
Зүгээрээ. Бөгс жаахан дарагдсан бололтой гээд сая өөрийнхөө байдлыг санан анзаарвал шороо цээж рүү нь мэдэгдэхүйц ахисан байлаа. Дэмбэрэл эрүүгээрээ газар тулан хоёр гараа нуруу руугаа явуулан гар хүрэх газрын шороог хоёр тийш нь буулгалаа.
Одоо ингэж л цээжээ булуулахгүйг хичээхээс өөр арга түүнд байсангүй.
Мастераа? Гэх Намхайн дуу ажээ.
Юү гээв? Намхай?
Аврахынхан бидэн дээр аль хэр удаж ирэх бол? Дэмбэрэл тэр даруй хариулчихаж чадсангүй. Нуралтанд дарагдсан хүний амь аварна гэдэг Намхайн бодож байгаа шиг тийм амархан ажил биш гэдгийг Дэмбэрэл яс махаараа мэдэх билээ. Түүний нүдэнд даргынх нь «Өөр ямар арга хэмжээ авах билээ» гэж бодлогоширсон нүд, ерөнхий инженерийнх нь «Энэнээс ондоо түргэн хүрэх арга байхгүй» гэсэн шийдмэг харц, нөхдийнх нь гэнэтийн түгшүүрт цочин мэлэрсэн царай харагдах шиг болов.
Нуралтын байдлыг багцаалахад нэлээн том бололтой. Ядаж бид шөнийн ээлж шүү дээ.
Тэгвэл удах нь ээ.
Удалгүйд ээ. Тэгтэл тэр хоёрын яриан дундуур Түвшин орж,
Намхай? Гэж дуудав.
Юү?
Чи юунд яараа вэ? Болзоотой юү?
Ядаж байхад битгий марзагнаад бай.
Чи яаж байна?
Хавчуулагдаад үхэх гэж байна.
Тэснээ хөө.
Чи яаж байна?
Унтмаар байна, нойр хүрч байна.
Хн.
Тэр хоёрыг чимээгүй болмогц Дэмбэрэл мөнөөх гоожиж байгаа шорооныхоо чимээг чагнахаар анирдвал юү ч дуулдсангүй. Чихэндээ итгэж ядан цээжээ өндийлгөн байж чагнав. Ер чимээ алга. Дээрээс шороо гоожих нь зогсчээ. Дэмбэрэл аюул бүхий ард гарсан мэт уртаар санаа алдан, хатуу газар самардсаар юманд хүргэж болохгүй болтлоо хөндүүр болсон хурууныхаа өндөгний чимчигнэн өвдөж байгааг сая мэдэрч, энэ их нуранган дороос яаж ч зүтгээд бөгсөн биеэ сугалж авч чадахгүйгээ, яаж ч сарвайгаад бэхэлгээний багананд хүрч барьж чадахгүйгээ мэдсээр байж юунд хуруу хумсаа хугачин хугачин зүтгэв ээ.
Ер нь хүн гэдэг бүтэхгүй юм руугаа зүтгэн хамаг хүч, цаг хоёроо дэмий барсны эцэст цөхөрсөндөө сая болох бүтэхгүйг ухаардаг амьтан юм санж уу хэмээн бодоод,
Түвшин гэж тайвнаар дуудлаа.
Аа?
Яаж байна?
Хэвэндээ.
Агаар?
Амьсгалж болоод л байна.
Тэгвэл чи наадахынхаа дороос сугарч гарах гэж тамираа битгий бараарай.
За. Над шиг эр дийлж босохоор ч үгүй бололтой. Уг нь жааханд өндийж, шигшиж доогуураа шороо хийсэн байгаад ил гарчихья гэж санасан юм. Барах хоол биш бололтой.
Битгий хөдөл. Аль болохоор хүчээ гамна. Дэмий уухилаад байх юм бол наад агаар чинь ч хүрэхгүй болно.
Одоо хөдлөхгүй ээ.
Дэмбэрэл ямар нэгэн хариу хэлэх гэсэн боловч хэлэх үг түүнд олдсонгүй. Юү ч хэлэх юм билээ. Хамаг хүчээ дэмий шавхчихсан хойно нь хүчээ гамна гэж мянга захиад яах юм. Боломжтой байхад нь хэлж чадаагүйгээс хойш, энэ бол ёстой илүү зан. Хүн бүдрэнгүүтээ наана чинь гэж арынхаа хүнд хэлж амждаг сан бол юү гэж арынх нь хүн түүний бүдэрсэнд бүдрэх вэ дээ. Бүдэрдэг юм гэлээ гэхэд түүний бүдэрснээс өөр юманд бүдэрнэ шүү дээ. Хүн гэдэг хэрэг нь өнгөрсөн хойно сургах дуртай амьтан юм даа. Өөрөө жар хүрсэн хойноо залуу зандан насаа дэмий битгий өнгөрүүл гэж дөч хүрч яваа хүүдээ захиж сургахтай адил юм их болох юм даа. Бид гурвын энд ингээд хэн, хэзээ ирж аврах нь вэ гээд хэвтэж байгаа маань ч гэсэн энэний л үргэлж болж байгаа нь тэр. Өч төчнөөн нуралтаас зайлж гарч байсан хэрнээ нурахын өмнө ямар шинж тэмдэг мэдэгддэг, нуралтаас яаж зайлж гардгийг нэг удаа ч гэсэн эдэнд хэлж өгсөн бол ийм хэрэг болоо ч үү үгүй ч үү хэмээн эрэгцүүлэн бодож хэвтсээр нэг хэсэг унтжээ. Сэрвэл бөгсөн бие нь мэдээ алдан бадайрч ууц нуруугаа янгинан өвдөхөөр сэрсэн бололтой. Одоо л нохойтох нь дээ гэж Дэмбэрэл бодон цээжээ өндийлгөн цогнойж тэгснээ больж газар элэглэн тэрийн хэвтэж, тэгснээ дахиад өндийн цогнойж, дахиад хэвтэх мэтээр хөлсөө чийхэртэл хөдлөв. Овоо ч болох шиг. Юутай ч нэг онь өвдөх нь мартагджээ. Хаа юун дээр ч билээ өвчний ихэнх нь хүний сэтгэлээс үүддэг бөгөөд тэнд энд өвдөж байна гэж бодмогц тэр газар нь өвчний төв бий болдог. Энэ мэтээр огт өвчингүй газраа хүртэл өвчний төв бий болгон эрүүл газраа өвчлүүлдэг тохиолдол байдаг тухай нэг эрдэмтэн бичсэн байсныг уншсанаа тод саналаа. Тэгэхээр би ууц нуруундаа өвчний төв бий болгож болохгүй байх нь байна шүү гэж бодсоноо үнэн ч юм уу, худлаа ч юмуу тоглоом тохуу шиг юманд хүүхэд шиг итгэж суух ч гэж дээ. Тэртэй тэргүй ийм байгаа ууц нуруу чилж өвдөх ч ёстой. Өвдөж ч байгаа юм чинь хэмээн түрүүчийнхээ бодлыг үгүйсгэв. Гэтэл садаарч байсан түрүүчийн бодлоо үгүйсгэсэндээ ч тэрүү, ер өвдөж байгаа юм чинь гэж бодсондоо ч тэр үү ууц нуруу нь дахиад л тэсэхийн аргагүй чилж шахирч эхлэв. Болдогсон бол түр зуур ч атугай дээшээ хараад хэвтэх сэн. Үгүй ядахдаа, хажуу тийшээ харан хөлөө атираад хэвтэх сэн.. Ингэж тал биеэрээ тамд унаснаас битүү даруулчихсан бол ч бас арай дээр байх байсан болов уу. Ядаж гэдэргээ хараад дарагдчихсан бол юү гэж ууц нуруу чилэх вэ. Үгүй ээ аль болохоор садааруулах хэрэгтэй. Түүнээс эрхэм юм байхгүй. Тэгэхээр л өнөө эрдэмтний бичсэн үнэн байх нь Бидэнтэй адил биш. Эрдэмтэн хүн гэдэг өч төчнөөн удаа туршиж, шинжиж байж гэмээн тийм юм бичсэн байж таарна. Инээх ёсгүй үед инээд хүрэхэд ээжийнхээ царайг саначихаар инээхээ больдог гэж ардын үг ч энэнтэй холбоотой. Ийм байгаа ууц нуруу өвдөх ёстой гэснээс л хамаг хэрэг үүдэж байгаа хэрэг. Өвдөж байгаагаа мартах, аль болохоор садааруулах хэрэгтэй гэж өөртөө хэлж сэтгэлээ чангалахыг оролдов. Гэвч санасны зоргоор ууц нурууных нь шархиран өвдөж байгаа мартагдахгүй байлаа. Мартах ёстой гэж л бодсоноос яаж мартахаа Дэмбэрэл мэдэхгүй байв. Ерөөсөө түүний гол алдаа ч энэ юм шиг санагдана. Өч төчнөөн жил ээлжийн мастер хийхдээ анзаараагүй явсан алдаагаа одоо л ухаарч буй мэт бодогдоно. Дамаан сүүлийн жилүүдэд «Төлөвлөгөө биелүүлэх хэрэгтэй» «Бэхэлгээг сайн хийх хэрэгтэй...» «Хэрэгтэй» «хэрэгтэй» гэхээс яаж биелүүлэх арга зам, хэрхэн бэхлэхийг зааж сургах, хэлж зөвлөхөөсөө дарга нарын тушаал шийдвэрийг дамжуулагч болсноо гашуунаар мэдрэн, энэ бодлоо нөгөө хоёртоо ярьж сэтгэл санаагаа тэнийлгэе гэснээ унтаж байгаа байх даа. Хэдэн минут ч гэсэн унтаж цаг хороох нь дээр гэж бодон өөрөө ч гэсэн гараа дэрлэн хэвтэв. Нойр нь хүрэх янзгүй. Нэгэн бол чимээ чагначихсан, нэгэн бол биеэ чагначихсан байх учир ийнхүү чимээгүй хэвтэнэ гэдэг улам ч хэцүү ажээ. Чимээ сонсогдох болоогүйг мэдсээр атал анир чимээгүйгээс ямар нэгэн авиа олж сонсох гэдэг пад харанхуйн дунд юм олж харах гэж чармайхтай ижил бөгөөд харанхуй анир чимээгүй хоёр ганцаардалтай нийлэхээрээ хүний сэтгэлийн шөрмөсийг тас мэрэх билээ. Дэмбэрэл яагаад ч юм дээрээс шороо гоождогоороо гоожиж байсан болоосой гэж бодон хэвттэл хүн ёолох дуулдав. Өндийн чагнавал Намхайн байгаа чигт байгаа тул Дэмбэрэл,
Намхай?
Юү?
Яав?
Хөл тасрах нээ. ёо ёо...
Тэсч үз, Намхай минь. Ёолох тусам улам дор болно.
Хэлэх амархан.
Тийм ч байхаа даа.
Танд өвдөх юм байхгүй юм чинь та юугаа мэдэх вэ.
Чи аль болохоор мартахыг... юү яалдаа... хөл өвдөж байна гэж битгий бод. Өөр... сайн сайхан юм бодохгүй юү.
Хн. Аврахынхан ирж явна. Хүрз жоотуу нь хангинаж байна гэж үү?
Тэр нь ч юү юм. Орчлонд тэрнээс өөр сайн сайхан юм хаа мундах вээ дээ.
Тэгвэл надад тэрнээс өөр бодох санах юм алга.
Бий дээ. Чи мартаад байх шиг байна. Тэрийг ч мартаж болохгүй байх шүү гэж тэр хоёрын дундуур Түвшин орж ирэв.
Ямар юм?
Эрдэнэцэцэг.
Хн. Тэр хар банзлаар яадаг юм.
Аан?
Банзал. Тэрэн шиг банзал амьтан хаа ч байхгүй. Түвшин дуугүй болов. Дэмбэрэл тэр хоёрын яриаг чагнаж байснаа яагаад Намхай Эрдэнэцэцэгийг «Банзал» гэж хэлснийг гайхав. Эрдэнэцэцэг бол уурхайд агаар хэмжигч хийдэг даруухан, царайлаг охин. Эх, хоёр дүүтэйгээ дөрвүүл суудаг. Элдэв хэл аманд ер орооцолддоггүй л юмсан. Намхай оролдож, цаадах нь дургүйцэж дээ. Тэгээд л тэгж байгаа юм. Манай зарим залуус хөөцөлдөөд бүтэхгүй болохоороо өширдөг юм уу яадаг юм тэр бүсгүйгээ муу хэлэх дуртай болчихож. Энэ уг нь муу л хэрэг. Ийм юмыг ийм үед хэлэлтэй ч биш. Ер нь бол сүүлд Намхайд хэлэх хэрэгтэй юм. Эцсийн эцэст энэ бүхэн үнэхээр дурласан уу зүгээр шохоорхсон уу гэдэгтэй ч холбоотой байж мэднэ. Ер нь тэгээд мастерууд бид эдний гарт нь хүрз бариулах гэж ноцолдохоос толгой тархи, сэтгэл санаанд нь юү хийх вэ гэдгийг бодох ч үгүй юм. Эд маань ч биднийгээ тэр талаар тоох ч үгүй болж дээ. Зүй нь бид мэтийн он удаан жил ажиллаж нэг байрнаасаа хөдлөхөө болчихсон мастерууд эртхэн учраа хэлээд мэдлэг чадвартай залуу хүмүүст байраа тавиад өгчих хэрэгтэй юм л даа. Даанч тэгж хэлээд гарчих зориг бидэнд байхгүй юм. Хэдэн төгрөгний ахиу дөхүүг ч боддог юм уу, хэд гурван хүн ахалж байх нь ч аятайхан байдаг юм уу, чадахгүй гэж хэлж чадацгаахгүй юм. Уг нь «Хоцрогдсон амьтан» гэж хэлүүлээд явж байхаас дээр л баймаар юм даа. Дарга нар ч гэсэндээ. Олон жил ажилласанд нь өрөвддөг юм уу, хар муйхраар зүтгүүлээд төлөвлөгөө нормы нь биелүүлээд байдагт нь санаа амардаг ч юм уу биднийг ингээд л байлгаад цаг алдаад байх юм. Цаг алдах тусам шинэ сэргэг юм санах сэдэхээ болчихоор барахгүй харин тийм юманд саад тээг болон амьтан болж хувирах юм. Ухаандаа нэгдсэн бригад байгуулах тухай янз бүрийн санаачилга гарч ирээд л байгаа юм. Уг нь ашигтай, хэзээ нэг цагт үйлдвэрлэлд нэвтрэх ёстой санаачилга гэдгийг мэдсээр хэрнээ би дургүйцсэн. «Ашигтай тун хэрэгтэй сайхан санаачилга. Гэхдээ одоогийн нөхцөлд үйлдвэрлэлд нэвтрүүлэх болоогүй» гэдгээр л татгалзсан. Болоогүй эрт байна гэдэг чинь түүнийг биелүүлэхэд гарах бэрхшээлээс л айж байгаа хэрэг. Эхний удаа шинэ санаачилга мэтээр үйлдвэрлэлд нэвтрээд, нэвтэрсэн даруйдаа бусад ээлжинд туршлага болон дэлгэрээд, сүүлдээ энэ нь ээлжийн мастерийн хийх ёстой бас нэг үүрэг болно гэдгээс л би айсан хэрэг. Үүгээр бодоход ажлаас бэрхшээгээд айгаад ирэхээрээ л хүн хоцрогдож эхэлдэг бололтой. Би ер нь их аймхай хүн юм даа. Заримдаа ийм тийм юм санаад сэдээд хийчихье гэж бодсоноо за яршиг хүн муу хэлэх байх. Энэ Дэмбэрэл чинь ер яасан хэнхэг болчихоо вэ? гэх ч юм болох уу, эсвэл Дэмбэрэлийн тэр нэр алдарт дуртай гэдэг үү, хардаа. Нэг юм санаачилсан болж мандах нь гэх ч юм болов уу гэж хүртэл бодно гээч. Гэтэл хүнд муу хэлүүлэхгүй төлөв томоотойгоороо юү бүтээв? Буруу юм. Хүн амьтан юү гэх бол гэж л амьтны аясаар явна гэдэг эцсийн эцэст өөрийн бодолгүй л хүний явдал. Би тийм гэжүү? Надад өөрийн гэсэн бодол байхгүй гэж үү? Одоо дөч гарлаа. Ухаан санаа, бие цогцос жигдэрч ирдэг бол ирдэг нас. Би ер нь өдий хүртэл юү бүтээв? Би энийг хийсэн юм гээд хүнд заачих юм надад юү байгаа юм. Хэдэн тонн нүүрс л газар дороос гаргаа биз. Өөр? Өөр юү ч хийсэнгүй. Гэтэл сургуульд байхдаа юү гэж хүсч мөрөөддөг байлаа. Хар нялхын хүсэн мөрөөддөг байсан баатарлаг гавьяа хаачсан бэ? Орчлон ертөнцөд нээгдээгүй гайхамшгийг нээх минь яалаа? Аль эсвэл би чинь амьдралын аар саархнаар хөөцөлдсөөр хүсэл мөрөөдлөө орхисон байх нь үү гэхчлэн элдвийг эргэцүүлэн бодно. Ингэж элдэв бодлоор ууц нурууныхаа тэсэхгүйеэ бэрх өвдөлтийг мартагнуулахыг оролдоно. Заримдаа бодлыг нь таслан, хамаг ухаан мэдрэлийг нь өвдөж янгинаж шархирч байгаа тэр газар эрхэндээ авч зөвхөн өвдөхийг мэдрүүлэхээс өөр юү ч бодуулахгүй, өөр юуг ч анхааруулахгүй байлгахын эрмэлзэх мэт. Ийм үед Дэмбэрэл өвчнөө дийлэх тэнхээгүй өчүүхэн амьтан гэж хий л өөрийгөө зэмлэх ажээ.
Хөөе мастераа гэх нь Намхай ажээ.
Юү гээвээ?
Тэсэхгүй нь ээ.
Тэсэх л хэрэгтэй.
Хэрэгтэй гэнэ шүү. Та нар ер нь хэрэгтэйгээс өөр юу мэддэг юм. Хэрэгтэй гэдэг чинь та нарт хэрэгтэй байдаг юм бол надад ч бас хэрэгтэй байдаг.
Чамд юу хэрэгтэй байгаа юм?
Надад амь нас минь хэрэгтэй.
Тэр чинь бидэнд ч хэрэгтэй.
Хаа байна, тэгээд тэр аврахынхан чинь. Хэрэгтэй юм бол өдий болтол ирээд авчихгүй яасан бэ?
Ирж л яваа даа.
Энэ янзаараа бол биднийг үхсэн хойно л ирж авах байх даа. Энэ үгэнд Дэмбэрэлийн уур дүрсхийн асч,
- Чи юү ярьж байгаа юм. Чи эртэй сайндаа энд булагдаа юү. Өөрийнхөө мууд, өөрийнхөө нүд хуурсан ажлаасаа болоод өөрөө өөрийгөө булчихаад юу гэж галзуураад байгаа юм. Чиний нүүр хуурсан ажлаас болоод улсын хичнээн их хөрөнгө хий үрэгдэж, хичнээн хүн хар хөлсөө шавхан чамайг амьд авах гэж хоосон шороо хүрздэж байгааг чи мэдэхгүй хэвтэж яасан их шалчигнадаг юм. Ер нь чам шиг ийм амьтныг авсан ч яадаг юм, байсан ч чи бид хоёроор л улс дутав гэж.... Дуугүй болцгоов. «Тэнэг золиг. Ёстой над шиг ийм тэнэг амьтнаар л улс дутав гэж, чам шиг ийм амьтныг авсан ч яадаг юм, байсан ч яадаг юм гэчихсэн шүү хөөрхий. Гомдоо байгаа даа. Хн. Уурын мунхаг гэдэг үү. Ийм л юманд хүргэдэг дээ» хэмээн дэмий үг хэлж Намхайг гомдоочихлоо гэж Дэмбэрэл өөртөө уурсан, аргадъя гэтэл арга эвээ олохгүй гурвуул хэсэг чимээгүй байтал Түвшин,
Намхай? Гэж аяархан дуудлаа. Намхай дуугарсангүйд Түвшин,
Дуугараач өвгөөн. Чимээгүй байхаар улам хэцүү юм.
Чи яаж байна?
Гайгүй ээ хөө. Аа. чи?...


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 310 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_37.JPG
Хэмжээс: 700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3767

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-166.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3741

Ёл хад
YolHad_21.JPG
Хэмжээс: 700x525 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3503


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn