Шүлэг: Н.Тайванжаргал : Гурван намар Оруулсан admin Огноо: 2009-09-20 08:26:46 (7802 уншсан)
Ижийгээсээ хойш би гурван намрыг үзлээ
Ирэх намрыг ч нулмистайгаа хамт хүлээлээ
Гурван намар би гутарлаа
Гутарсандаа би навчис шиг сэмэрч хийслээ
Гурван намар би гунилаа
Гуниглахдаа би
Г утлынхаа үзүүрийг харж мянган хоног алхлаа Намар намрын навчистай цуг сэтгэл гунилаа
Надтай адилхан навчис шиг уйлж хийслээ
Настай ээжээсээ хойш гурван намрыг би уйлж барлаа
Ааваасаа хойш би гурван өвлийг үдлээ
Ахиад өвөл ирнэ гэхээр даарна гэж айх боллоо
Гурван өвөл би гунилаа
Гуних тусмаа би улам даарлаа
Гурван өвөл би гунилаа
Гуниглахдаа би
Гурван жилийг би эмтэрч барлаа
Өвөл өвлийн жаварт би жиндлээ
Өвлийн дунд сарыг үзэн ядаж хорслоо
Өмөг болсон ааваа санан уйлж би даарлаа
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:31:45 )
|
||