Шүлэг: Залуу нас Оруулсан admin Огноо: 2010-01-21 03:02:56 (8075 уншсан)
Намар намрын навчис унан гандах шиг
Нэг нэгээрээ ард хоцрох залуу нас минь
Нүгэл буян гэж таниж амжаагүй залуу нас чамайг
Нууцхан ч гэлээ санахгүй хэн байхав
Харанхуйн бүдэг гэрэлд хаяггүй захидал
Хорин хэдэн насандаа бичиж сууна
Нэг л мэдхэд насны наран үд хэвийж
Нээрэн би чинь гуч гарсан байх юм
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:37:58 )
|
||