BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Болдхуяг 	До	 Шүлэг: Д.Болдхуяг : ӨӨРТӨӨ УНШИХ ШҮЛЭГ
Оруулсан admin Огноо: 2010-06-26 16:01:39 (5134 уншсан)

Архи дарсыг уулаа
Юуны тулд вэ Болдоо
Амраг охидыг солилоо
Яах гэж тэр вэ Болдоо

Хусын мөчирт сэрвэлзэх
Навч л юм даа Болдоо
Хунгийн жигүүрээс хийсэх
Салхи л юм даа Болдоо

Томоожихыг чинь хүлээдэг
Ижийтэй билээ Болдоо
Тоостод үгүй ч харж явдаг
Аавтай билээ Болдоо

Үзэмж дэлгэр зун байвч
Намар болдог орчлонд
Үймүүлж яваад яах юм бэ
Өтлөнө шүү чи Болдоо минь ээ

Хан шарилын нуруу 2004 он



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Болдхуяг До | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:37:16 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл