Шүлэг: Намар ба хавар Оруулсан admin Огноо: 2010-10-07 13:44:32 (7327 уншсан)
...Навчис газар чимэн шаргалтаж
Нар дэлхийгээс алслахад
Зөөлөн харцны халуухан илчинд
Зүрх сэтгэлд яргуй дэлбээлнэ...
...Найган буухдаа навчис шинэ өнгөөрөө гайхуулж
Нарт цэнхэр нутагт хяруу унах цагаар
Болор тунгалаг дуслууд бодол сэтгэлд шивэрч
Болчимгүй тонгочих зүрхэнд улаан яргуй дэлбээлнэ...
...Намирах хар үсэнд
Навчис бас дурлажээ
Наран мэт гоо үзэсгэлэнг
Од мэт тэд чимжээ...
...Нарны өнгөөр гэрэлтэх шаргал навчис
Надад чамайг минь улам сануулна
Найгах модод гуниг шивнэн сэрчигнэхэд
Намирах хар үсэнд шунан тачаадан дурлана...
эх сурвалж : http://shuleg.blogmn.net/36132/namar-&-havar.html
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:18:39 )
|
||