Шүлэг: 'НАМАР ЦАГИЙН ДУРСАМЖ' Оруулсан admin Огноо: 2010-11-15 11:05:39 (8477 уншсан)
Янжинлхам бурханы гэгээн өлмийд
мянган алд эрхи өргөж нэгэнтэй мэхийн ёслов. Н.Заяат-очир
Дээрээс тусах наран зулай нэвт төөнөвч
Дэргэдээс боссон салхи навчисыг уйлуулж орхино
Замын хажуугаар хөглөрсөн навчис
Насаа элээхийн учрыг тайлбарлана
Зөрж өнгөрсөн хүмүүсийн сэтгэлд
Амар тайван айлчилан ирж байна.Аяа намар цаг
Зүүн уулын оройд цас унасан харагдана
Зэрэглээ гялалздаг ногоон тал нь
Шаргал өнгөөр зүсээ голсон харагдана
Зээр гөрөөс нь цахилж харайхаа больж
Зээг толгодын өвс нь халиурсан байна.
Мөнхийн ногоон зунаараа гангарсан модод
Мөчиртөөн тогтож ядан тэмцэх ганц навчыг үзээд
Мөдхөн хяруу бууж өвөл ирхийг бодон санааширна
Майна хөгжөөж нарлан суугаа өвгөд хөгшид мөн л.... Аяа намар цаг
Эрээнтэй бараантай энэ орчлонд
Бие сэтгэл, оюун юугаа үл хайрлан тэмцэгчид
Энэ мөч хором цаг цагын аясыг үзээд
Эгэл хүмүүний орчлонд нэгэн насыг элээснээ мэдэрнэ.
Аяа намар цагаа...
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:20:46 )
|
||||||