Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах үед ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ СЭТГЭ. Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараа гурван зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй. 1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай. 2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм. 3. Тан руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ! 4. "Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй" гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.
Энэ хэрэгслүүдийг ашиглан өөрийгөө үнэлж сур: 1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг. 2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай. 3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шү дээ. Яагаад та тэднээс айх ёстой м бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ. ( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 12/3 | Өөрийгөө ялах нь )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-020.JPG Хэмжээс: 600x450 48k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4071
mongolia2007year-094.JPG Хэмжээс: 600x450 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4316
orkh-011.JPG Хэмжээс: 600x450 130k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4390
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: