1. Өөрөөсөө " одоо шударга бай. Энэ зүйл үнэхээр маргаад байхаар тийм чухал зүйл гэж үү?" гэж асуу. 2. Та маргаснаар юу ч олж авч чадахгүй, харин алдах болно. Зөрчил, маргаан таныг зорилгод тань хүргэхгүй гэдгийг ойлгохуйц өргөн цар хүрээтэйгээр сэтгэ. Ялагдсанаа мэдэрсэн үедээ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙГЭЭР СЭТГЭ. Саад бэрхшээл, ухралтгүйгээр том амжилтуудад хүрэх боломжгүй. Харин амьдралынхаа үлдсэн хэсгийг ялагдал хүлээхгүйгээр өнгөрөх боломж бий. Өргөн цар хүрээтэй сэтгэгчдэд саад болох хүчин зүйлсэд ингэж ханддаг.:
1. Саад бэрхшээл бүрийг сургамж гэж ойлго.Түүнээс ямар нэг зүйл сур. Түүнийг судал, сурснааурагш ахихад ашигла. Ялагдал бүхнээс нэг сургамж ав. 2. Зөв оролдлого, туршилт хоёрыг хослуул. Хойш ухраад шинээр, шинэ хандлагаар дахин эхэл. Ялагдал гэдэг бодол санааны тухайн үеийн төлөв байдлаас өөр юу ч биш болохыг ойлго.
Сэтгэл хөдлөл байхгүй болох үед ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ СЭТГЭ. " Тэр надад сайнаар хандаагүй, би ч түүнд сайнаар хандахгүй" гэж сөрөг, явцуу байдлаар сэтгэх нь сэтгэлийн хөдөлгөөн, дурлалыг устгаж, үгүй хийдэг. Дурлал тань замаасаа гажсан үед дараах зүйлсийг хийгээрэй: 1. Таныг хайрлаж байгаасаа гэж боддог хүнийхээ хамгийн сайн талуудад анхаарлаа төвлөрүүл. Жижиг зүйлсэд хэт их ач холбогдол бүү өг. 2. Хайртай хүнийхээ төлөө онцгой ямар нэг зүйл хий, тэгээд иймэрхүү зүйл хийхээ байнга давт. Дурлалын нууцлагдмал зүйлсийг ойлгохуйц өргөн цар хүрээтэй сэтгэ.
Ажилдаа ахиж урагшлах тань удааширч байгааг мэдэрсэн үедээ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙГЭЭР СЭТГЭ. Хийдэг ажил, мэргэжил тань юу ч байсан илүү өндөр түвшинүүд, илүү өндөр орлого цорын ганц зүйлээс л олддог.: Хийдэг ажилынхаа хэмжээ, чанарыг өсгө. Үүнийг хий: " Би илүү сайн хийж чадна" гэж бод. Төгс төгөлдөрт хүрэх нь боломжгүй зүйл. Гэхдээ юм бүхнийг илүү сайн хийх нэг арга заавал бий. Энэ ертөнцөд юу ч байх ёстой шигээ сайнаар хийгддэггүй бөгөөд та " илүү сайн хийж болно" гэж бодсон үед илүү сайн хийх арга замууд олдох л болно. " Илүү сайн хийж чадна" гэж бодох нь бүтээлч хүч чадлыг тань дайчилдаг. Эхлээд өөрөө үйлчилбэл мөнгө өөрөө урсаад ороод ирнэ гэдгийг олж харах хүртлээ өргөн цар хүрээтэй сэтгэ.
Амжилт хүсье!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Үүрийн гэгээ Хэмжээс: 600x449 58k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4172
mongolia2007year-024.JPG Хэмжээс: 600x450 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3967
mongolia2007year-100.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3992
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: