Шүлэг: Би хөдөөний хүү Оруулсан admin Огноо: 2011-01-14 16:33:11 (8928 уншсан)
Өвөл болход хотынхон шиг утаа гэж санаа зовдоггүй
Өлчир шалгаж тачигнасан зуд болоховдээ гэж айдаг
Хавар болход хотынхон шиг гадаа зугаалах гэж баярладаггүй
Хачин сайхан мал минь тарга авна даа баярладаг
Зун болбол хотынхон шиг борлоно гэж санаа зовдоггүй
Зулгаах өвсгүй болтол ган болох бий гэж зовдог
Намар болоход хотынхон шиг гунигтай гэж санааширдаггүй
Налгар сайхан тариа минь л арвин байгаасай гэж санааширдаг...
Голын эргэ дагаж нүцгэн хөлөөрөө дэвсэлсэн
Гуталын ул салтал эмнэгэ хангал чихдсэн
Айргын үнэрт мансуурж хуруу дарж дэмбээдсэн
Аархаж жаахан халж гэмээн дээлээн ханзартал барилдсан...
Би хөдөөний хүү
Хээр явахдаа чоно харвал
Хэдэн өдөр хийморьтой гэж баярладаг
Хэцийн салхинд цээж нүцгэн
Эмээл дээрээ дуу аялдаг
Хэн бэ гуайн охинд дурлачихаад
Хэрэг болгож буугаад морддог
Хэсэгхэн төдий харц тулбал
Заа даа би ч явъя даа гэж нэрэлхдэг
Би хөдөөний хүү
Өглөөний нарнаас түрүүлж босдог
Үдшийн бүрийд адуундаа гардаг
Саранд дуулж наранд залбирдаг
Саахалтадаа тустай би хөдөөний хүү...
Хамер нь үрүүл биш суран жолоо атгадаг
Халх хийцтэй эмээл дээрээ дөрөө жийн тухладаг
Нар голлосон нутгынхаа наадамд бол даваатай
Найрын ширээний ард уртын сайхан дуутай
Би хөдөөний хүү
Тоонот гэрийнхээ багана түшэж
Тостой тогоонд махаа чанах
Монгол гэдэг нэрийн хуудас
Моритон ардын удам
БИ ХӨДӨӨНИЙ ХҮҮ...
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:40:55 )
|
||