Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад Аагтай шаргал цай нарны туяатай самарч Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгож, сар шинэдээ сайхан шинэлээрэй
Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шиндээ сайхан шинэлээрэй!
Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Замын хөдөлгөөн Хэмжээс: 600x450 107k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4786
ubr-010.JPG Хэмжээс: 1280x960 579k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4640
mongolia2007year-002.JPG Хэмжээс: 600x450 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4115
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: