BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ану : Намар...
Оруулсан admin Огноо: 2005-09-14 18:52:47 (10545 уншсан)

Энэ үгийг хэлэхээр хүүхэд байхад хичээл л санаанд ордог байждээ. 9 сарын 1-нийг хүлээж миний яарах, өдөр хоног өнгөрч өгөхгүй уяж хичнээн удах хоёр ёстой нэг тэнгэр газар хоёр шиг л болно. Үгүй тэгээд нээх тэгтлээ их сурахын хүслэнтэйдээ биш  ямар  юундаа тэгтлээ яардаг байсан юм бүү мэд. надад ямар үерхэж дотноссон найз гээд байх хүн ч байсан биш. Гэхдээ л хэдэн жил харсаар дасчихсан ангийнхаа хэдэн хэл амтай охид, хэрэг тарих дуртай хөвгүүдээ харах гэж яардаг байсан юм болуу даа. Арван жилийн минь тэр хуучин барилга саруулхан танхимууд, урт коридор, будсан ширээ сандалын хамар цоргисон хурц үнэр, гоё дээлтэй цэцэг барьсан дөлгөөхөн зантай багш минь... энэ бүгд л намайг эрдэмд дууддаг байсан даа.

Зуны амралт хичнээн урт өнгөрдөг байваа. Бага байхад ч яахав хичээл тарангуут л аав чемодан бариулаад л онгоцонд суулгачихан. Ингээд л эхний хэдэн хоногт хотоос ирсэн ховор зочин гэж хавийн амьтны анхаарал харц дунд хэд хононо. Ярих сонин нь дуусаад шинэ хуучраад ирэхээр тэр ч тугал эргүүлээрэй энэ ч ишиг хурга ялгаарай гээд л хөдөөний их хөвөрсөн амьдрал дунд бага сага хутгалдаж эхэлнэ. Эхний үед чих зөөлөн ч гэж жигтэйхэн дурандаа гуйж тугал буцаагаад л, санаагаараа сав бариж усанд гүйгээд л. өө их удахгүй тогоо шанага угааж түлээ оруулах гээд наад захын ажлаас зугтаж барааны ард нуугдаж айлын хүүхэд дагаж гол дээр өнжих гээд л хэдэн муу ах эгчийнхээ ажил дээр нь ажил нэмж би гэж нэг хүн хэрэг тарьж эхлэнэ. Жаргалтай хүүхэд насны минь хамгийн сайхан мөчууд өвөөгийн муу гэрийн хойморт эрх ач нь болж тарвалзаж  эмээгийн бүрсэн тарагны амтанд бялуурч эгч нартайгаа барьцаж ажлаас хойш сууж усанд ганц нэг явж уул хадаар гүйж тоглож өссөн зуны 3 сарын зугаатай тэр л өдрүүд байж дээ. Дурсамж дуртгалын хүрдэн дунд дундаас илүүгүй их хувийг хөдөө өнгөрүүлдэг зуны амралтын хэдэн өдрүүд эзэлдэг юмсан.Үгүй ингэхэд яагаад гэнэт энэ бүгдийг санах болвоо. Аах, Аргагүй шүү дээ,намар гэхээр навчис бодогдоно. навчис газраар хөглөрөхөд нас өндөр буурлууд бас бодогддог болоод л тэр. Буурлууд гээд бодохоор зуны амралт...дараа нь хичээлийн шинэ жил..тэгээд л тэр.
Намар...
Ингэж хэлэхэд одоо , эргэж ирэхгүй үүрд явчихсан буурлуудын төрх, элж хөгширч яваа эжий аав хоёр ч минь бодогдох болж. Намрын өнгө цаанаа л нэг уйтгартай. Шарласан навчис гундсан цэцэгс, газраар хөглөрөх унасан навчисны шарчигнах чимээ. Хөл доор навчис хөглөрийг анзаарах бүрд улирал ээлжилж,цаг урсан өнгөрч, урьд нь байсан бүхнээсээ алгуурхнаар салан холдож өөрөө би бас нас нэмж яваагаа эрхгүй санах юм…

Өвөр дээр нь хөлбөрч хүн болсон буурлыгаа царайг нь харж дууг нь сонсож чадахгүй алсаас буяных нь замд үдчихлээ. Өглөө босоод цонхоор харахад үргэлж найгаж сэрчигнэж байдаг ногоон модод одоо навчисаа гөвж шар навчис цонхон доогуур хөглөрөөд харах тусам улам л гуниг нэмж гадаа намар иржээ гэж сэтгэлд шивнээд байх болж. Үнэн хэрэгтээ гадаа намар ирсэндээ энэ юу сэтгэл өөрөө гуниглах дуртайдаа энэ юу. нээх л их гуниг хөвөрч бодол болоод юу бичсэнээ ч мэдэхгүй хэрэггүй зүйл та нартаа бичлээ. Яагаад? хэн нэгнийг харж сэтгэл өөрөө ганцаардаж байна. Хүний нутаг гэдэг үг өөрөө үүнд улам нэрмээс болох юм. Гэрийн зүг удахгуй жолоо залах гэж буй ч гэлээ гэгэлзсэн сэтгэлийн гуниг юунд амарч сатаарахгүй байна. Ханьсаж сэтгэлд минь урам өгөөрэй…

Та бүгдийн Ану

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:17:54 )

Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2006-05-01 namar hemeeh ih uhagdhuuniig engiineer essed horvuulj chadsan chamd bayarlalaaaguu augaa 2 ijil atlaa oor baidag shig namart oirhon atlaa hol yavsan zaluu nas mini ard uld dee bayartai
2006-05-01 galaa:saihan esse boljee.neeree l namar gedeg humuunii setgeliin chavhadsiig namuuhnaar hogolj, hureh es hurehiin husliig tsag hugatsaagaar oilguulj chaddag engiin atlaa ihemseg negen uliral yumuu daa. namaraa gej husen huleesen uliral mini bish atlaa hurdan yavuulchihiig boddoggui bailgaad l baimaar setgeliig taivshruulsan emzegluulsen bas gegelzuulj uitgarluulsan nalgarhan shargal, zevergen uitai odoruudeer horvoog dotolson zurhnii l gemeer taashaal yumuu daa.
2005-09-20 goyo uguulleg bnaa. bayrlalaa.<br />
2005-09-17 mergen Баярлалаа.Сайхан өгvvлэг байна
2005-09-15 U got queit good talant,keep going writing.Good luck.Erdene London