-Үе дутуу үгс утгаа үл гүйцээх шиг Үндэс дутуу мод ургаж эс цэцэглэх шиг Хаан үгүй бол улсын төр самтарна Халх үгүй бол Монгол минь хагасарна Манант өглөөгүүр хөхөөн донгодохыг сонсов, би Манжийг дагаж одсон Зана ах минь хөөрхий еэ Марал бугын урамдаа хөвчийн тэнгэрт хөглөрнө зээ Манийгаа зорьсон манж нар хөдөөгөө бүрхээд айсуй байна Хонхолзуур хар нь сойлготой усныхаа эхэнд очьюу даа Хорьдол сарьдаг Алтайнхаа холын бараанд нь сүсэльюү, бк
Холхийн цэнхэр хязгаар нь холбирч зэрэглэн бодогдоно л Хосгүй үзэсгэлэнт эх нутгаа ховдолт зүрхэндээ хадгалнам, би Дайтсугай гэсэндээ дайтсангүй Тарамдаж гүйцсэн Монголыгоо хураан хумья гэлээ, би Дайлсугай гэсэндээ дайлсангүй Талхигдаж зовсон Монголыгоо халхлан хаая гэлээ, би Хатан Ануг халгаасан харгис цэвдэг жилүүд Хамаг Монголын түүхэнд хамгийн сүүлчийнх байтугай Халх, Ойрадыг хагацаасан харь Манжийн санаархалд Хааны үхэл хэрэгтэй бол хар толгойгоо тавьсугай Эвлэж найрамдъя гэвээс Эрлэг ч ирсэн эвлэ Эвдэж тараая гэвээс эзний зарлигийг ч бүү дага Мэндлэн хүндлэх аваас чөтгөр ч ирсэн мэхий "Миний нутгийн газраас бурхан ч гуйсан бүү өг!"
2001.01.06
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 15/3 | Энхболдбаатар Д )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-075.JPG Хэмжээс: 600x450 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4303
Уянгын хөндий Хэмжээс: 600x442 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4214
mongolia2007year-042.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4791
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: