Уул уулсын энгэрт чимэг болж Урсах голын эргээр өнгө нэмж Учралт хосын болзоонд бэлэг болж Урд насандаа нэгэн цэцэг байлаа би
Болзоонд хайртдаа барих гэж дурлалт хос Будгийн сайхнаар урлах гэж уран зураач Бийрийн үзүүрээр шүлэглэх гэж яруу найрагч Бадаг дуундаа мөнхлөх гэж дуучин болгон Бүгд надад хайртай байсаан Гоёмсог төрхөөрөө ургамлын дотроос Гайхам үнэрээрээ цэцэгсийн дундаас Ганцаараа бусдын харцыг булаасан Гал халуун хайрын бэлэгдэл байлаа би
Улаан дэлбээтэй гоёмсогт хэн бүхэн дурладаг Утсан ишин дээрээ гэвч хир удаан тогтохов Хамгаас илүү үзэсгэлэнгээрээ орчлонд гайхууллаа ч Хан хорвоогийн мандал дээр хичнээн наслана гэхэв Харамсмаар богино тавилан тэр л байсан Өмнөх төрөлдөө би цэцэг байлаа Үнэрлэхийн төдийд дурласан бүхэн Өрсөн тасдаж өөрийн болгодог Өрөвдмөөр тийм л тавилан юм билээ Нүдтэй бүхний хүсэл цуглуулж нүгэл болсноос Нүүдлийн шувуудад аялгуу дайдаг дуучин байх минь яалаа Ихэмсэг гоо төрхөндөө шунал хуруулж явснаас Эгэл даруу эрдэмт нэгэн хүмүн болох минь яалаа Энгүй хорвоод хүртэх жаргал тэр байхсан Ялдам авхайн гэзгэнд хатгуур болж Яруу найрагчийн шүлгэнд бадаг нэмж Ямар сайхнаар намайг магтан дууллаа ч Яавч би ахиад хойд насандаа цэцэг болж төрөхгүй
Энхбаатарын Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Энэ жил ногоо сайхан ургалаа Хэмжээс: 600x800 244k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4544
Надаас зугатах цаг хугацаа Хэмжээс: 600x545 170k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4238
zam-028.JPG Хэмжээс: 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4117
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: