Шүлэг: М.Цэемаа : НАМАР-БОДРОЛ Оруулсан admin Огноо: 2011-11-15 16:58:29 (7000 уншсан)
Гандмал тал дээгүүр намуухан аяз хөвөн шар алчуур дэвнэ
Галууд нь буцсан нуур уйтгарлан нулимстай нүдээр мэлтийнэ
Зунжингаа хураар тэжээгдсэн торгон зүлэг цайран тоос нь хуйларна
Зусландаа сууж үлдсэн айлууд шингэн зэрэглээнд торолзоно
Хуурай өвсний толгой шингэрэн шингэрэн тоосоор амьсгална
Хув хөх зэрэглээг нар унан зүүн рүү жороолно
Хол ойрыг холбосон ухаа замууд дээр салхи унаж халуарна
Холбоо толгодын хөдөрсөн дээл сэжүүрээсээ сэмрэн нимгэрнэ
Намрын дохио хангинана,нар ёнхойн цаашилна
Надад уйтгар төрж алдраад л байх чинь...
Цагаан руу нэг л өглөө уравчихна даа уравчихна
Цас орох нь чиг юмуу...бодоод байх нь ээ...
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Цэемаа М | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:29:12 )
|
||