Далай шиг хөх судалтай
Бүслүүр эмжээртэй бодлынхоо гүн
Данхтай цайнд живсэн
Бяцалж нүдсэн ургамал шиг өчүүхэн
Дэлхий шиг том эзэлхүүнтэй
Тэнтгэр толгойндоо мунхгийг тэжээж
Дэлгэрэхгүй цэцгийн үрийг тарих
Тэнэгүүдий оронд амьдрах амаргүй
Ой мод шивнэлдэн ярих шиг
Ховын тулам, атаархлын цөм
Олон дунд уусан нэвчээх
Хор шингээсэн зүү шиг хурц
Дээвэр доор багтахгүй нэгнээ хядах
Дэргэдэх ухаантнаа эрлэгт тушаах
Дэнлүү унтрааж иргэншлээ бөхөөх
Дэнсгүй орчлонд жигнэгдэж амьдрах хэцүү
Тэнгист эрхлэх жараахай мэт хамт урсчихаад
Тэнгэрт эргэлдэх цахлай болсон андтай
Тэмтэрч бүрэнхийд гэрэл гарган ханьсчихаад
Түнэр харанхуйд гараас тавьдаг ханьтай
Хуулийн заалтын завсар хуудуу орж
Шунагийн сэдэл үндсээрээ бат бэхэжсэн
Хүний орчлонгийн түүх ирмэгээсээ халцарсан
Хүн араатны олз болж амьдрах аймшигтай
Цөвүүн цаг ирж, цөөрөмдөө цурхай хөлдөнө гэнэ
Муу санаа төгсч, мунхагийн балай сарнина гэнэ
Үнэнгүй юмс бүхэн өөрийнхөө галд шатна гэнэ
Үйлийн үртэй бүхний амьсгалах хугацаа дуусна гэнэ
Энэ ертөнцийн хаахна нь багтаж
Эн тэнцүүхний өмнө гишгэх бол
Энэ шүүлтүүрийн хаахна нь яллагдаж
Энэ биеэ авч үлдэх бол
Мөнхийн амьдрал үгүйг мэдэх ч
Мөнхрөх ухаанаар үргэлжлүүлэн шүлэглэе
Мөнхөд дэлхийд орогнох эрхгүй ч
Мэргэн шадаа хөврүүлэн найраглая
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor009.jpg Хэмжээс: 600x465 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5737
Түүхийн цонх Хэмжээс: 600x584 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5035
erd-032.JPG Хэмжээс: 600x450 54k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4469
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: