Хэн хүнтэй би уулзмааргүй байна Хэрүүл хайж би бухимдмааргүй байна Уйлмаар ч үгүй, дуулмаар ч үгүй байна Усны жараахай шиг дуугүй л баймаар байна Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна Арван гурван аашаа би нуумааргүй байна Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна. Инээх, уурлах дур хүрэхгүй байна Илүү дутуу үг унагамааргүй байна Яриа хөөрөө дууссан юм шиг байна Явах, ирэх хүмүүс яршигтай байна. Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна Арван гурван аашаа би нуумааргүй байна Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна. Намайг магтсан үг сонсмооргүй Наадаж инээх найз надад хэрэггүй Намайг муулсан үг сонсмооргүй байна Наргиан цэнгээн ч үгүйлэхгүй байна Наашаа цаашаа сэтгэл дэнслэхгүй байна Арван гурван аашаа би нуумааргүй байна Амьдармаар ч үгүй, үхмээр ч үгүй байна. 1992 он. “Хурд” хамтлаг аялгуу зохиож дуулсан.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-026.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5700
Бүрхтэй эмэгтэй Хэмжээс: 264x600 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4763
B2-005.JPG Хэмжээс: 600x450 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4964
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: