Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Сумъяа 	Доржпалам	 Өгүүллэг: Д.Сумъяа : ОНООТ ХУВЬ
Оруулсан Сумъяа on 2012-01-13 19:02:36 (5941 уншсан)

            Элбэрэл төвийн захиралтай ярингаа сонин эргүүлж суутал хаалга алгуур нээгдэж хүнд хөлтэй нэгэн орж ирэв. Сониноо гүйлгэн суутал өмнөх явган ширээний цаахнуур хуучирч элэгдсэн хар шаахайгаа тасархай үдээсээр хагас дутуу үдсэн өнөө хүн явсаар захирлын ширээнд хүрч утас эргүүлэх нь сонсдов. Харц өргөсхийвэл тамхины утаанд шарлаж, дутуу угаасаар өнгө нь алдарсан хуруу нүднээ тусав. Гэтэл захирал
-           Дэчин багш аа! Цаагуур чинь юу байна? гэхэд
-           Юмгүй дээ, олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс хүн ирнэ гээд
цэвэрлэгээ л болж байх шив дээ гэв. Энэ дуу, тэр нэрийг сонсмогцоо миний бие цахилгаанд цохиулах шиг болж, өндийн харвал,
Хоёр мөр нь унжчихсан, нуруу нь бөгтийсөн, хар саарал хүрэмтэй өвгөн гэмээр хүн цаашаа харан зогсоно. Гэвч тэрээр хичнээн төрөл арилжсан мэт хувирсан ч Дэчин мөөн. Би суудлаасаа босов.

Цаад утас нь авсангүй бололтой харилцуураа тавиад гарахаар эргэхдээ гайхан хүлээсэн миний харцыг сая олж анзааран тогтоож харснаа ядрангуй ч юм шиг, гунигтай ч юм шиг инээмсрэн
- Өө! Шинээ юу? гэснээ өөдөөс минь гар сунгав. Би ч урдаас нь
- Хүүе! Дэчин! чи юу…ингэж уулзах гэж…хэмээн уулга алдлаа.
- Та хоёр чинь танил юм уу? гэхэд нь би захирал руу эргэж 
- Дунд сургуульд хамт багшилж байсан юм аа. Баяртай, Утсаар яринаа гэсээр тэндээс гарлаа.
            -Чи энд ажилладаг юм уу? Танай захирал бид багшийн дээдийг цуг дүүргэсэн юм. Амьд хүн сураггүй гэж үнэн юм. Усанд хаясан чулуу аятай алга болчихдог хүн юмаа гэж намайг дуржигнуулахад Дэчин
            - Би энд байрын хүмүүжүүлэгч хийж байгаа. Чи манай гэрээр орооч. Энэ манайх! гэсээр дутуу онгойсон хаалгыг түлхэн оров. Нүдэнд, танил будаг нь халцарсан хос эрээн авдар, хоёр шалдан төмөр ор, ширээ сандал нь энэ айлын гол хогшил ажээ. Цааш харан хөлөө жийн сууж ой хүрч байгаа хүүгээ хөхүүлэх эмэгтэй эргэн харсан нь Дэчингийн авгай Туяа мөөн. Хөхний сүү, хөлс хоёрт дайртан сааралтсан энгэрээ дутуу хамхиад өндийхөд нь
            -Шинээг таньж байна уу? Туяа! гэхэд
            -Танилгүй яахав гэсээр гараараа амаа арчаад босоход, хөх рүүгээ зүтгэсэн жаал хормойд нь орооцолдоно.
            Сандал дээрх хүүхдийн цүнхийг авч зайчлаад намайг суугаач гэж Дэчин хэлээд улаан тамхиа ороон, орон дээр хагас хажуулангаа
            -Төгсч ирээд цэргийн ангид байж байтал цомхотголд орвоо. Боловсролын яамаар очтол, ашгүй, урьд нь хөдөлмөр хүмүүжлийн сургуульд ажиллаж байсан гээд энд өгсөн. Эднийх харин ашгүй дотроо байртай юм. Манайх ч таван хүүхэдтэй болсон шүү дээ гэлээ.
            Өнгөрсөн арван жилийн амьдрал нь ерөөсөө л энэ. Тэр бүгд нь энэ ганц өрөөнд багтаж байгаа аж…
            Би багшийн дээдэд орсны намраа аж ахуйд явж байгаад хөлөө гэмтээж жил өнжсөн юм. Тэгээд хөлөө гайгүй болохлоор зүгээр суухаар гэж бодоод ахынхаа ажилладаг хотын захын сургуульд багшлахад Дэчин дөнгөж багшийн сургууль төгсч ирээд байв. Хамгийн залуу нь бид хоёр болоод ч тэр үү, бас хоног тоолж байгаад хагас бүтэн сайнаар ээж аавруугаа хот явцгаадаг болохлоор ойр дотно үерхэх болов. Сургуулийн эвлэлийн үүрийн дарга Дэчин цөөн үгтэй ч сэргэлэн, бөмбөг хөөцөлдөх дуртай хүү байж билээ. Заримдаа замдаа яармагт байдаг Дэчингийнхээр орно. Анхныхаа хүүхдийг гаргачихсан Туяа хадам аавтайгаа байдаг байв. Нааш цаашаа гүйж инээлдэж явтал нэгэн жил нүд ирмэх зуур өнгөрч зун нь Дэчин цэрэгт явж, намар нь би сургуульдаа орлоо.
            Хотод хуваарилагдсан Дэчин сургуулиар үе үе ирнэ. Манай ангийнхан
- Хөөе, Шинээ! Нөхөр чинь ирлээ гэж ам ам дамжуулан дуудахад
            - Юун нөхөр, миний найз гэх мөртөл хэн нэгнийг
            - За юун нэрэлхүү юм, саначихсан чинь наад нүүрэн дээр чинь бичээстэй л байна шүү дээ гэхэд эс уурлана. Түүнийг ирэхэд би үнэхээр баярлана. Тэгээд ч харангуутаа дэгдээд дэргэд нь очно. Удалгүй Дэчин хойшоо цэргийн дээдэд явахад бид хоёулаа л баяртай байлаа.
            Түүнийг явнаас хойш хичээлийнхээ зав чөлөөгөөр аавыг нь эргэнэ. Хачин юм шүү. Тэр хөгшнийд очиход Дэчинтэй уулзсан юм шиг дотор уужирдагсан. Өвгөн элгүүр дээрээс цагаан сияатай хоол авч зуухан дээр тавингаа
            -Охиноо ирнэ гэж мэдээд байсан юм аа би. Тэгээд оройн хоолноос шүүж тавьсан юм гэсээр халааж өгнө.
            Өвөл, нэг очиход өвгөн хэвтэж, Туяа хичээлдээ явсан эзгүй байв. Би гал түлж пийшинд нүүрс хийж, жаахан цай чанав. Өвгөний бие нилээн дордчихсон удтал бөгшүүлэн ханиалгаж, ханиасандаа ядран амьсгаадан үе үе таг чиг болно. Тэгснээ өвгөн хэлж байна.
            -Миний хүү Дэчин хэтэрхий нунжгар хүн. Тийм ядруу нэгнийг амьдрал бас зөөлчлөөд ноолоод байдаг юм…Би хүүгээ мэднээ, чиний дэргэд л баяр хөөртэй авхаалжтэй болчихдог гээч. Уул нь миний охин л хүүгийн минь хань болдогсон бол…Чи л дэргэд нь байдаг бол би санаа амрахсанж…гэхэд би үгийг нь бушуухан таслан
            -Хүүе яаж болохов, гэр бүл салж, үр хүүхэд өнчирнө гэдэг аймшиг…Миний ухаанд буух юм даанч алга гэсэнсэн. Өвгөн ахиад л бөгшүүлэн ханиалгаж бөглөчихнө үү гэмээр болсноо намдаж жаал дуугүй хэвтсэнээ
            -Гэр сайхан дулаацлаа. Хичээл нь хэцүүднэ, миний охин одоо яв даа гэж билээ.
            Өвлийн богино өдөр, шалгалт хоёрт хашигдаж ээрэгдсээр сар гаруй болоод очив.
            Хашааны нь хаалганд том хар цоож зүүлттэй. Хашаан завсраар шагайвал Дэчингийн гэрийн хаалгыг бас монгол цоожоор дарсан нь эзэнгүйнх. Ирэх бүрийд л өвгөн бөгцөгнөөд явж байдагсан. Хайчдаг юм бол гэж гайхав. Гэтэл болохоо хүрэхлээр сар бүл хэл, алга эргүүлэхийн хооронд болчихдог орчлон байсан юмсанж.
            Хамар хашааных нь хаалгыг нүдвэл настайвтар авгай хүрч ирэн хэн бэ гэв.
            -Би байнаа, танай хажуугийн айл, Дэчингийн аав хаачсан бол? гэхэд авгай хаалга онгойлгосонгүй хашаан завсраар
            -Өө хөөрхий өвгөн өөд болоод хэд хонож байна. Хүү нь ирж ажил явдлыг нь өнгөрөөгөөд буцсандаг. Бэр нь ах дүүгээ бараадаа байлгүй ойрд эднийд хэн ч ирсэнгүй гэв.
            Тэр өдрөөс хойш Дэчингийнх рүү очсонгүй, захидал ч бичсэнгүй, Дэчинг ч хайсангүй. Аавынх нь үг байн байн чихэнд сонсдоход тэр л үгийг тэр тусмаа Дэчингээр хэлүүлмээр нэхэл төрөн хүлээсэнсэн.
            Хүүхдийнхээ хувь заяаг олж харах нүд эцэг эхэд байдаг биз. Цанхирган гэрт байн байн бөгшүүлж ханиалган хэвтэж байсан янхигар өвгөний төрх сэтгэлд тодоос тод буух нь Дэчингийн эглийн эгэл хүрч ядан хоног өнгөрөөх амьдралын бурууг надаас нэхэх мэт. Бүр над руу харж өндийж байж хэлсэн үгэндээ хариу нэхэх мэт цочооно. Дэчинг харвал цочих, санаа зовсон шаналах юм огт үгүй мэт. Сургуулийн эвлэлийн дарга байхдаа хүн наад зах нь, үсээ засуулсан байдлаасаа л хэн болох нь харагддаг, үсээ хайш яйш задгай тавьсан хүн үс шигээ л задгай, халимгаа төв засуулсан хүн  ёс журмыг чанд барьдаг гэх мэт сурагчидтай тэмцэл хийдэг байсан түүнд одоо үс ямар байх нь бүү хэл толгой хагарч, тэнгэр нурж, орчлон хөлбөрч байсан ч хүртээлгүй, огт падгүй болжээ.
            Миний дотроос дүүжинт цаг шиг юм дүүжлэгдэн савчин шаналгана. Аавынхаа хэлдгээр амьдралдаа ганц ч болов зориг гаргасан бол, бүтэлгүй түүнийг харалгүй би санаачлаад зүтгэсэнсэн бол өдийд Дэчин хэн байх байсан бол…үгүй ядахнаа нь аавыгаа өнгөрсөн тухай арван хормын чөлөө гаргаад надад дуулгачихсан бол…гэж бодоход бодол минь бодлоо сөрж, цагийн зүү өөрийнхөө замаар эргэдэг, бид хоёрын амьдрал ч өөр өөрийнхөөрөө яваа гэж өөрийгөө тайтгаруулахад бас дэндүү хувиа хичээсэн ч юм шиг. Гэвч Дэчин миний санаанд хүрээгүй дутуу гуцуу яваа юм шиг санагдавч бас түүний жаргалтай амьдарч байгаагий нь би олж харахгүй ч байж мэднэ Ер нь хүн хүний жаргал өөр өөр байж болох. Тэрээр өөрийнхөө тааваар амьдарч, шаналах зүтгэх юмгүй, олдсон аяга хоолоо хүртчихээд амар тайван  яваа ч юм билүү.
            Дэчинг гаргаж өгье гэхэд нь би хэрэггүй хэрэггүй гээд хаалган дээрээс буцаан, шатаар гүйх шахам буулаа.
                                                            1996, 2005

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 110 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Ногоо хураах ч гоё юмаа
Хэмжээс: 600x800 189k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5703

Хавар 2007
IMG_1034.jpg
Хэмжээс: 600x449 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5204

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-092.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4006


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn