BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: А.Мөнхбат: Танхил хонгор морь минь
Оруулсан Bataka Огноо: 2012-01-16 17:40:11 (3821 уншсан)

Ергөж хатирахыг нь харах юм бол
Ерөө, Хараа халгих шиг
Явдал давхилыг нь ажих юм бол
Янзага дүүлэн дэгдэх шиг

Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ


Үргэж бусгахыг нь жиших юм бол
Үнэгэн сүүл шарвах шиг
Ороолж зугтахыг нь үзэх юм бол
Оонын эвэр цахилах шиг

Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ

Уран галбирыг нь шинжих юм бол
Уулын бугын төрхтэй гэнэм
Анирдаж дуугий нь сонсох юм бол
Аялгуут хуурын татлага гэнэм

Тавилан заяа нь тэнгэрийнх гэмээр
Танхил хонгор морь минь дээ

                                             2009.05.23



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-10-19 15:17:31 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх