|
|
Өгүүллэг: Ц.Баттуяа : ХУРИМЫН ӨМНӨ
Оруулсан Баттуяа on 2012-03-18 23:26:53 (8378 уншсан)
-Хайр аа, тэнд хүмүүс зодолдож байна. Нэг хүн рүү ямар олуулаа дайрдаг юм бэ? гэж бүсгүй уулга алдав.
-Өө, тийм л байна. Нэг хүн рүү олуулаа дайрах чинь монголчуудын зан шүү дээ, хайрт минь. Гэхдээ тэр залуу чинь харин ч сайн зодолддог юм биш үү. Юуг нь харсан юм бэ? Явъя гээд залуу бүсгүйнхээ гараас татлаа.
Бүсгүй залуугийнхаа хүчинд автан цааш хэд алхсан боловч удалгүй зогссон газартаа таг гацчихав. Зодолдож буй залуусын зүг дахиад л хараа бэлчээлээ.
-Хүүе, чи чинь юугаа гөлрөөд зогсчихов оо, явъя. Нөгөө оёдолчин чинь хаалаа, хуримынхаа даашинзыг өнөөдөр л захиалахгүй бол амжихгүй шүү дээ хэмээн залуу зандрах, учирлах хоёрын хооронд үглэв. Бүсгүй сүйт залуугаа дагаад эргэж алхлаа. Тэгсэнээ төд удалгүй дахиад л эргэж харав.
-явъя аа гээд залуу бүсгүйн гараас хүчтэй татах тэр агшинд бүсгүй гараа огцом татаж, залуугийн гараас тавиулаад зодолдож буй залуусын зүг гүйчихэв. Залуу яахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогссоноо:
-Гэгээ, хүүе, чи хаачихна вэ? хэмээн хашгирав. Бүсгүй түүний энэ үгийг огт сонссонгүй. Зодолдож буй залуусын хажууханд гүйж очоод:
-цагдаа, цагдаа ирж байна хэмээн хэд хэдэн удаа чангаар хашгирав. Гэтэл зодолдож байсан залуус ч тал тал тийшээ бутран гүйцгээлээ. Харин олон залуустай ганцаараа зодолдож байсан ч олны хүчинд автан зодуулсан залуу л үлдлээ. Нүүр нүдгүй балбуулж, цусандаа холилдсон түүнийг Гэгээ тэврэн авч, нүдээ даран урагш унжсан үсийг нь арагш нь илээд:
-Танаа, Танаа хэмээн дуудаад, том том нулимсан дуслууд аньсагыг нь даван урсаж эхлэв. Энэ үед сүйт залуу гүйж ирээд:
-эмнэлэг рүү явах уу? хэмээн асуулаа. Гэгээ сүйт залуугийнхаа үгийг огт сонссонгүй. Амарсайхан:
-Гэгээ, эмнэлэг явъя аа, би такси бариадахъя гэж хэлээд газар хэвтэх Тананг өргөн босгож, үүрэв. Гэгээ тэр даруй ухаан орж, зам дээр очиж машин зогсоолоо. Жолооч:
-Гэмтэлийн эмнэлэг орох уу? гэж асуухад Гэгээ:
-үгүй ээ, Дарь эхийн хуучин эцэс рүү явна гэв. Амарсайхан:
-үгүй ээ, чи чинь галзуураа юу? Ингэтлээ бэртсэн хүнийг гэмтлийн эмнэлэг рүү авч явахгүй, гэртээ аваачиж яах нь вэ? гэвэл Гэгээ:
-Би өөрөө эмчлэх болно оо хэмээн шийдэмгий хариуллаа. Гэвч сүйт залуу:
-Хайрт минь, чи эмч биш шүү дээ. Гэтэл энэ хүн хэрхэн бэртсэнийг чи минь харж байгаа биз дээ.
- жолооч оо, дарь эх рүү явна аа гэж бүсгүй хэлээд, сүйт залууг нь түшин ухаан санаа нь орон гаран суух Тананы толгойг тэвэрлээ.
Гэгээ Тананг орон дээрээ хэвтүүлээд, Амарсайханыг эмийн сан руу явуулав. Сүйт залуугаа явсан хойгуур бүсгүй гэрийн эмийн сангаа уудалж, Танангийн нүүр, гарыг даган урссан цусыг арчиж цэвэрлэлээ. Одоо Тананг харсан хүн бүр танихуйц болжээ.
Амарсайханыг ирмэгц, Гэгээ ухаан нь орж гарсаар байгаа Тананд эм уулгаж, шархан дээр нь шархны тос түрхэж, алтангагнуурын ханд буцалгалаа. Амарсайхан:
-хайрт минь, чи гадуур нь л эмчлээд байна. Гэвч наад хүн чинь дотуураа шарх авсан бол яана. Дотуур цус алдаж ч байгаа юм бил үү. Чи мэдэхгүй шүү дээ. Эмнэлэг явсан нь дээргүй юу хэмээн аргадангуй үглэнэ. Гэгээ түүний энэ үгийг үл тоож, Тананд эм уулгаж, шөл буцалгаж, толгойд нь хүйтэн жин тавьсаар нойргүй хонолоо. Амарсайхан сүйт бүсгүйгээ даган яах учраа олохгүй ар өврөөр нь эргэлдсээр бас л нойргүй хоножээ. Ийм байдалтай хоёр хоноход Танангийн халуун буусан ч ухаан санаа нь орж гарсаар байлаа.
Гэгээгийн хамаг анхаарал Танан дээр төвлөрч, хажуудаа байгаа сүйт залуугаа хүн ч гэж харахгүй болов. Харин Амарсайхан хурим болоход хоёрхон хоног үлдчихээд байхад юу ч амжуулж чадаагүй байгаадаа дотроо бухимдаж, хурим болохоос дөрөвхөн хоногийн өмнө сүйт бүсгүй нь гудамжнаас хэн нэгэнд зодуулж, энд тэндгүй шарх сорви болсон залууг гэртээ авчирчихаад, цурамхийлгүй сахиж, асран халамжилж эхэлсэнд гайхаад барахгүй байв. Ямартаа ч Гэгээ энэ залууг таньдаг юм байна гэхээс өөр юу ч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаад цухалдсаар авч энэ залууг харсан мөчөөс хойш өөрийг нь огт анзаарахаа больсон Гэгээд юу ч хэлээд нэмэргүй. Амарсайхан энэ бүхнийг удаан тэвчиж чадсангүй.
-Гэгээ, чи ухаан орооч дээ. Наад залуугаа чи хоёр хоног асарлаа. Нэмэр алга. Бидний хурим болоход хоёр хоног үлдээд байна. Наадахаа эмнэлэгт аваачиж өгөөд, хоёулаа хуримандаа бэлдэе гэсэн боловч бүсгүй дахиад л сонссонгүй. Залуу бүсгүйн гараас чанга атган сандалаас нь босгоод, өнөөх үгээ дахин давтвал Гэгээ сая нэг юм сонсов бололтой,
-хүн үхэх гэж байхад тэр хурим ямар хамаатай юм бэ? гэв. Үүнээс болж хос хоёр хэсэг маргалдаж, Амарсайхан Тананг эмнэлэг рүү хүргэнэ хэмээн хувцаслаж байтал Танан,
-Анука, Анука хэмээн дуудаж эхлэх нь тэр. Гэгээ тэр даруй Танангийн дэргэд очиж, толгойг нь тэврээд,
-Танаа, Танаа. Би Гэгээ байна. Чи намайг таньж байна уу? гэж асуусан ч залуу өнөөх нэрээ л дуудсаар байлаа. Амарсайхан тэдний дэргэд хүрч ирээд:
-Энэ ер нь ямар учиртай залуу юм бэ? Надад хэлээд орхи. Чи энэ залууг цурамхийлгүй асарч, хамаг сэтгэл зүрхээ түүнд өгчихөөд байна. Гэтэл наад залуу чинь ирсэн цагаасаа хойш ухаан орох бүртээ огт өөр бүсгүйн нэрийг дуудсаар байна. Чи сонсож байгаа биз дээ хэмээн бухимдсандаа нэлээд чангаар хэллээ. Гэгээ сүйт залуу руугаа гэнэт хяламхийн харснаа:
-Би энэ залууд хайртай гэж хэлээд Танангийн үсийг илбэхэд, нүднээс нь дуссан нулимс залуугийн хацар дээр дусалж байлаа. Амарсайхан тэдний дэргэд хэсэг эргэлзэн зогссоноо:
-Тэгвэл... тэгвэл... тэгвэл наад залуу чинь өөр хүнд хайртай юм байна гээд хэлчихэв. Гэгээ хоолой чичрүүлэн байж:
-Анука гэдэг чинь Танангийн дүү, ойлгож байна уу гэлээ. Амарсайхан юу ч хэлж чадалгүй орны хажууд байсан сандалыг өөр рүүгээ татан суугаад, юу хэлэхээ мэдэхгүй санаа алдав. Гэгээ:
-Танаа, Танаа, чи минь ухаан орооч дээ. Анука яасан гэж? гэхэд Танан дүүгийнхээ нэрийг дуудаад, босох гэж хүчтэй зүтгэсэн боловч чадсангүй.
Амарсайхан хэсэг юу ч хэлэлгүй сууснаа, ханын цаг руу хармагцаа босож, алтангагнуурын ханд, бас бус эм авчиран Тананд өглөө. Үдшийн гэгээ тасрах үед Танангийн бие эрс сайжирч, хажуудаа байгаа хүнийг танихтайгаа болов.
Маргааш өглөө нь Амарсайхан хуримын ордон руу утасдаж, хуримаа хойшлуулахыг гуйлаа. Тэрээр хуриманд уригдсан бүх хүн рүү утасдаж, хурим хойшлогдсоныг мэдэгдэв. Учир нь тэр Танан, Гэгээ хоёрын тухай бүгдийг мэджээ.
Гэгээ, Танан хоёр багын найзууд. Тэд нас биед хүрсэн хойноо андын сайхан сэтгэлээр бус хайр сэтгэлээр холбогдсоноо ойлгосон ч хоёр биендээ хэлж чаддаггүй байжээ. Хоёр жилийн өмнө Гэгээ зориг гаргаж Тананд хайртай болсноо хэлсэн аж. Гэтэл тэр цагаас хойш Танан сураг тасарчээ. Гэгээ түүнийг өөртөө хайргүй болохоор л сураггүй болчихлоо гэж бодсон байна. Танан Гэгээгээс “би чамд хайртай” гэдэг мессеж аваад, сэтгэл нь баяраар бялхсан ч хариуг нь яаж хэлэх учраа ололгүй, эргэн баяртайгаар учрах тэр мөчийн сайхныг сэтгэлдээ төсөөлөн явсаар сар гаруй хугацааг өнгөрөөчихжээ. Гэтэл Танангийн ээжийн бие гэнэт муудаж, эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн боловч тусыг ололгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Дунд сургуулиа ч төгсөж амжаагүй охин дүүтэйгээ хоёулхнаа үлдсэн Танан дээд сургуулиа орхиж, ажил хийхээр шийджээ. Түүнийг ийнхүү хатуу амьдралд хөл тэнцэж ядан явахад нь Гэгээгээс илүү сэтгэлийг нь шаналгах зүйл дэндүү олон байжээ. Дүүгээ сургуулийг нь төгсгөхийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж эхэлсэн байна.
-Тэр өдөр Анука их сургуульдаа бүртгүүлчихээд, бид баяраа тэмдэглэж, хоолонд орж, кино үзэхээр тохирсон юм. Тэгээд болзсон газартаа иртэл хэдэн залуус Анукаг эргүүлдээд, явах замыг нь хаагаад зогсож байсан. Намайг очиход тэд шууд л цохиод авсан. Би Анукаг яваад цагдаа дуудаад ир, ах нь эндээ аргалж байя гээд явуулсан юм. Гэтэл би энд ийм байдалтай хэд хоночихов оо. Дүү минь цагдаа дуудаад ирсэн л байх даа. Надад санаа зовж байгаа байж таарна гэж Танан ярилаа. Гэгээ үүнийг сонсоод, Танангаар Анукагийн утасны дугаарыг хэлүүлж, түүн рүү залган, хэл дуулгалаа. Анука ч удалгүй хүрээд ирэв.
Энэ явдлаас яг долоо хоногийн дараа. Танан, Гэгээ хоёр хуримын ордны гадаа урт хар лимүүзэн дотор сууж байлаа. Тэд биесээ дуугүй удаан ширтлээ. Анука ирж машины цонх тогшиход хоёул машинаас бууж, Танан бүсгүйн гараас атгасаар хуримын ордон руу оруулав. Ордон дотор ормогц Амарсайхан инээмсэглэн тосож ирээд, Танангийн гараас бүсгүйн гарыг авч, хөтлөн хуримын хөтөчийн зүг алхлаа. Энэ үед Танангийн нүдэнд нулимс цийлэгнээд ирэхэд эргэж харвал Анука ахынхаа гараас чангаар атгаад толгой дохив. Тананг зочдын зүг хартал Гэгээ эргэж хараад, тээнэгэлзэн зогсож байлаа. Танан нулимсаа залгиад инээмсэглэхэд, Гэгээ хариу инээмсэглээд цааш алхлаа. Танан:
-Хайртай гэдэг үг чинь л надад хангалттай. Энэ үгээр чинь сэтгэлээ тэтгэж, ямагт чамайгаа алсаас ч болов хамгаалж явах болно оо. Харин хойд насандаа чамтай учирдаг юм бол энэ эрхэм үгийг би хамгийн түрүүнд чамдаа зориулан хэлэх болно. Харин энэ насандаа бол хэлээ хазаад л амьдаръя даа хэмээн сэтгэл дотроо өөртөө шивнэлээ...
2011-02-08
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Баттуяа Ц )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Monday, 2024.07.01 | · | Г.Мөнхтулга : “293” |
· | Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН |
· | Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ |
Saturday, 2024.03.30 | · | Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ |
· | Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР |
· | Лха Отхан : ХАРААЦАЙ НАС |
· | Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР |
· | Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ... |
· | Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...! |
· | Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ |
· | Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ |
· | Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ... |
· | Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ |
· | Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС |
· | Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА |
· | Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ... |
· | Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... |
· | Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ |
· | Лха Отхан : Шөнийн ганцаардал минь |
· | Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ |
· | Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ... |
· | Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ |
Monday, 2024.03.04 | · | Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь |
Thursday, 2024.01.25 | · | Г.Мөнхтулга : ХАЙР |
· | Г.Мөнхтулга : ТҮҮНД |
Thursday, 2023.12.21 | · | Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ |
· | Г.Мөнхтулга : ЧАМД |
Tuesday, 2023.12.12 | · | Долгорын Цэнджав : ТАМГА |
Tuesday, 2023.12.05 | · | Г.Мөнхтулга : Зүүд |
· | Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ |
· | Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ |
· | Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ |
· | Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ |
Monday, 2023.11.27 | · | С.Начин : Уучлалын шүлэг |
Thursday, 2023.10.19 | · | А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ |
· | Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН |
· | Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО |
Wednesday, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|