Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Болормаа 	Б	 Өгүүллэг:  Б.Болормаа : Бүлээн зөн
Оруулсан admin on 2012-05-15 14:45:19 (6754 уншсан)

Кумар тэр айлд очино гэхээд зүрхшээж байлаа. Гэхдээ яая гэхэв бүсгүйн нөхөр эзэнд нь хангалттай мөнгө төлсөн болохоор очихоос өөр аргагүй. Кумар бол хижр болоод удаж байгаа. Тэр өөрөө энэ замыг сонгоогүй   Мата охин тэнгэр түүнийг энэ амьдралд хөтлөсөн гэж хижрүүд итгэдэг. Эртнээс нааш эрэгтэй бус бүсгүй хүний амьдралыг сайн дураараа сонгогч хижрүүд хүүтэй болсон айлд очиж баяр хүргэн дуулж бүжиглэх ёстой боловч тэр нас нэлээд хөгшрөхийн хэрээр олон айл хэсэх дургүй болсон билээ..
Хамаг байдгаараа гоёж хамгийн сүүлд авсан гоёмсог ногоон саригаа өмсөөд нүүрээ будан уригч айл руу алхав.
Удалгүй айлын гэрийн ажилд тусладаг цагаан хормогчтой хүүхэн гүйн ирж намхан төмөр хашааны хаалга онгойлгож өгөөд уриалгахнаар дотогш оруулав.
Цэнхэр торгон камийз дээрээ тас хар өтгөн үс нь долгиотон асгарсан тэр айлын бүсгүй ээжтэйгээ тун адилхан байлаа. Багадаа  амттан нэхэж уйлаад хаалганд гараа хавчуулсан  долоовор хурууных нь сорви нь ч хэвээрээ байлаа.
Кумар “охин минь “ гэж эгээтэй л дуу алдчихсангүй. Миний л охин гэсэн үг гадагшаа биш дотогшоо асгарч зүрхийг нь юу юугүй мөндөрийн ширхэг мэт бөмбөрдөж байлаа. Гэнэт дагаж ирсэн хижрүүдийн нэг таблагийн цоглог аялгуу тоглож түүнийн аясаар бүжиглэн хорвоод хүн болж  ирээд анхны төрсөн өдрөө тэмдэглэж буй бяцхан хүү, хүүгийн аав ээжид баяр хүргэж байв.
Кумар хүүгийнхээ жижигхэн хөлийг амандаа хийгээд эрхлүүлж байгаа охин луугаа харахгүйг хичээн хөгжмийн аясаар эргэлдэн бүжиж басхүү толгой нь эргэн мансуурах шиг найгаж байлаа. Тэр ч бас охиноо багад ингэж өхөөрддөг байсан.
Хадамд гарахад нь инж болгож өгөх алтыг авдар авдраар хадгална, миний охин хүнтэй суухдаа ядуу аав ээжээсээ болоод хэний ч өмнө ичих ёсгүй гээд үнсдэг байсан.
Кумар айл гэрт аз жаргал бялхаж, нэг ой хүрч буй хүү эсэн мэнд өсөөд Ганди шиг ухаан чадалтай , Викрамадитья шиг баян болохыг ерөөн алгаа хавсраад зочдын ширээнд суув.
 Кашмирын бүс нутгийн газрын төлөөх мөн чанартаа эрх чөлөөний төлөөх Пакистаны дайнд эр хүйстэй болгон Махатма Гандигийн удирдлаган дор нэгдэж эх орон эрх чөлөөтэй амьдрал улс үндэстэнийхээ төлөө тэмцэж эхлэсэн. Алаг нүд, амь наснаасаа ч хайртай ганц охин, эхнэр хоёроо орхиод дайнд оролцож бусдын жишгээр зовлонгийн хүндийг туулсаар наймдугаар сарын хагас нэг сайхан өдөр ялалтын мэдээ авчирсан юм. Британы колони болж олон жил дарлагдсан энэтхэгийн ард түмэн Тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж хаа сайгүй баярлаж хөөрсөн хүмүүсийн гэрэлт царай угтсан.  Дайн гэдэг өгөө аваа алдаа онооны тэнцэл аж. Тэр дүүтэй болно гэж уйлдаг ганц охиноо хэзээ ч дүүтэй болгож чадахааргүй зэрэмдэг болоод ирсэн.
Тэр дайн ард түмэнд эрх чөлөөг нь авч ирсэн боловч энэтхэг бүсгүйн хагалж самнасан үс шиг шашны хагаралдааныг ч бас буй болгосон.
Нэг их удалгүй өвчнөөр шаналж байсан түүний эхнэр цэл залуухан дүрээрээ зураг болон үлдэв.
Кришна бурханы мэндэлсэн өдөр Кумар сүмд очин сөгдөн суугаад аль насанд хийсэн үйлийн үрээр би ийм зовлон үзэх ёстой юм бол гэж уйлан мөргөж газар дээрх ганц охиныг минь ивээлдээ багтаана уу хэмээн залбиран гуйж байв.
Энэ өдрийг ч бас Кумар мартдаггүй. Нүүрээ хар алчуураар далдалсан хэсэг залуу шийдэм барин ирж сөхөрч суусан Кумарыг өндийхийн завдалгүй балбаж балбаж явахдаа хадмууд нь түүнийг хэзээ ч гэрийнх нь босгыг алхуулахгүй гэдгийг хэлээд охиноо ч харахыг зөвшөөрөхгүй гэв.
Бүх юм шүтлэгээс болсон байв. Кумарын хадмууд мусульман шүтдэг байлаа. Энэ түүнийг хөөх хангалттай шалтгаан байв... Нэгэнт эрхтэнгүй болж эр хүний ажил хийн амиа залгуулах чадалгүй болсон  Кумар гудамжинд олон ч хоног охиноо санан уйлж модон сандал дээр нүд анилгүй хоносон. Нэг өглөө арайхийн нүдээ нээхэд нүүрээ хагас дутуу будсан эрэгтэй гэхээр эрэгтэй биш эмэгтэй гэхээр бас биш бүдүүн хоолойтой хүн татан сэрээж өргөж дамнасаар гэртээ аваачив.
Ингэж тэр тэдний адилаар Мата охин тэнгэрийн харцан дор хижрүүдийн амьдралаар амьдрах болсон.

“Дахи уухуу масалаа уухуу” гэсэн цагаан хормогчтой хүүхний дуугаар давхийн цочилоо.
Хижр жүжигчдийн тоглолт нэгэнт дуусаж зочдын ширээ тойрон эгнэн суусан тэд нарт гэрийн эзэн бэлэг тарааж байв.
Гар цайлган өгсөн бэлэг сэлт болон жүжигчдийн хөлсийг гэрийн эзэн харамгүй өгөөд баярлаж талархснаа дахин дахин илэрхийлэн үдэж гаргав.
Чинээлэг айлын том хашааны үүдэнд хүрэх үед ард нь хүүхэд уйлах дуу гарлаа. Ой гарантай дөнгөж л хөлд орж буй хүү тэнтэр тунтар алхан гараа сарвайж амаа байдгаараа ангайчихаад хижрүүдийн араас уйлагнан ирж явав. Араас нь аав ээж хоёр нь  инээмсэглэн харсаар зогсоно. Гарч явахаар алхаж байсан хижрүүд ч зогтусан эргэж очив. Хүү уйлагнан алхсаар Кумарыг чиглэн ирж, олон жилийн өмнө дайнд явахад аавынхаа араас уйлан чаргууцалдаж байсан охиноо бодон Кумар хүүг нулимс дуслуулан тэврэн авав.
Хижрүүд хүүг их сайн хүн болно гэж хоорондоо ярилцан дахин дахин ерөөж байлаа.
Хүү өвгөнөөс салах янзгүй эрхлэн тоглож үл мэдэгдэхээр шулганахыг харсан ээж нь инээмсэглэсээр гүйн ирж хүүгийнхээ гараас атгаад хүүгээ гэртээ орохыг ятган эрхлүүлэв. Энэ мөчид бүсгүй  ахмад хижрийн  сул унжуулсан үсэн доорх хичнээн будаад ч далдлах нэмэргүй том хар мэнгийг харав.
Түүний гоёлын өрөөний хананд ийм том мэнгэтэй хүний ээжийг нь тэвэрч авахуулсан зураг байдаг юм.
Кумар нүүрээ буруулан хүүг чарлуулан ээжид нь өгөөд босож  хаалганы зүг яаран алхав.
Хаалга хүртэл ердөө л гурван алхам, харин өвгөнд гучин жилийн газар шиг хол санагдав.
Гэрийн үйлчилэгч бүсгүй хашааны хаалгыг онгойлгон хижрүүдийг найрсагаар үдэн гаргана.
Гэнэт Кумарын араас “аав аа” гэж дуудах бүсгүй хүний шингэн дуу цангинаж давхийтал цочсон боловч эргэж харахгүйг хичээн алхаагаа түргэсгэн хашаанаас гарав.
Гэвч бүсгүй “аав аа, аав аа” гэсээр гүйн ирж өвгөнийг тэвэрч авлаа. Хатингаршаж судас нь гүрийсэн туранхай гараараа охиноо тэвэрч өглөөхөн будсан энгэсэгээ урстал уйлан зогсов.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor011.jpg
Хэмжээс: 600x500 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4733

Должин : Зам зуур
zam-047.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4344

Должин : Зам зуур
zam-095.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4401


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn