Бурханы өмнө гэрэлтэх цөгцний хэлбэр Будаг улаан цайны ганган үнэр Бодолдоо тээж хэлхэсэн үрлэн чихэр Бусдаас илүү хүртээсэн бурханы хишиг
Ноднин жилийн шувууд буцаагүй байна Нартад өгсөн дуугаа аваагүй байна Хойтон жилийн саран гараагүй байна Хожим илгээх хайраа нэхээгүй байна
Бугат уулын чулуу нураагүй байна Буянт буурлуудын сургааль хуучраагүй байна Бургастын эхэнд хавар айлчилж явна Буурлын оройд дуу аялаж явна
Айлын хотонд мал идээшлэнэ л гэнэ Алагийн голын ус нь урсана л гэнэ Адуун сүрэг нь бэлчээрээ санана л гэнэ Ард түмэн жаргалаар хөглөгдөнө л гэнэ
Бор өндрийн өвс найгана л гэнэ Булгийн улаан хад цуурайтна л гэнэ Байгалийн намуун аялгуу эгшиглэнэ л гэнэ Булбарай нялх үрсээ бүүвэйлнэ л гэнэ
Саахалт айлын газраас бүрэлзсэн юм Салхитын улаан толгойд гялалзсан юм Сургаж номхотгосон хангалаа унасан юм Сударт бурханы номоо дэлгэсэн юм
МИНИЙ ТУНГАЛАГШИЛ номноос Б.Ариун-Эрдэнэ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-108.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4173
mongolia2007year-228.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4145
B2-011.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4604
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: