Шүлэг: Н.Отгонцэрэн : Намар – 3 Оруулсан admin Огноо: 2012-08-21 14:01:13 (6765 уншсан)
Хэрээ хүртэл шарлан гандчихлаа шүү
Хэзээ энэ намар дуусах юм бол...
Хэрэв чи надаас ингэж удаан явсан бол
Хэлэх үгс минь навч л болох байлаа даа
Цагаахан үүлс хаашаа ч юм яаран нүүгээд
Тэнгэр моддыг л дуурайгаад байна даа
Царайнд чинь яагаад ч юм гуниг суучихаж
Буцаж буй шувуудын сүүдэр л дайрч дээ
Ээ, намраа...
Голоосоо царцах нулимс сэтгэлд минь хадгалагдана
Энэ гэзэг үс яг л зэгэс шиг хийсэж байна уу?
Гол усны чинь тунгалагт харц минь атаархана
Эрэг дээрх бургас яг л над шиг харагдана уу?
Хэлээч... ээ, намраа...
2011-07-31
Н. Отгонцэрэн
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:16:16 )
|
||||||