Тэнгэрийн доогуур явж
Түүнтэй хамт үхэр хураасан
Намар оройн сар
Тэнгисийн эргийг
Өм цөм гишгэлнэ
Цээж эгштэл санаа алдах
Их усны хэвлий
Цэцэг шувуу хоёроо
Эргэж иртэл гуниглана
Шувуудаа тоолж амжаагүй
Дуу шуугиант
Нөгөө дэлхийн
Тэнгисийнхэн
Өнчин тогоруудын чарлаанд
Хөх гуниг түрнэ
Өчнөөн жилийг
Ингэж үдээ бол
Энэ хоёр тэнгисийнхэн...
Сар нар хоёрын
Цоолсон
Тэнгисийн нурууг
Манан хучиж
Бас хөлөө амраах
Агшинд
Би төрсөн
Бурхан чөтгөр хоёр
Сар нарыг дагаж яваад
Эзгүй ахуйд
Салхины эзэн
Хөтлөж явснаа үлдээгээд
Буцаад олохоо байсан
Тэгээд...Би..Хүн болсон
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хээтэй зохиомж Хэмжээс: 597x600 148k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4783
khuv5-030.JPG Хэмжээс: 600x800 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4520
khuv5-017.JPG Хэмжээс: 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3844
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: