Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Амьдралын гараа
Оруулсан admin on 2012-10-01 09:32:01 (3954 уншсан)

( 2-р хэсэг )

- Тийм газар анх удаа шагайх гэж буй миний бие хирдээ л Дэлгэрмаагаас дутахааргүй дэгжин бүсгүйн дүрд хувирах гэж хамгийн загварлагт тооцдог хувцсаа өмсөөд яг хэлсэн цагт нь очлоо. Хаалга сахиж зогсох бадриун биетэй хамгаалагчдын дэргэдүүр өнгөрөөд өнгө өнгийн гэрэл гялбасан цэнгээний газар хүмүүсийн яриа, хөгжим холилдсон нэг их шуугиан дундуур явж орлоо. Загвар өмсөгчөөс дутахааргүй туялзаж намилзсан зөөгч бүсгүйчүүд дундаас инээд алдсаар зорьж ирсэн Дэлгэрмааг би бараг л танисангүй. Намайг дагуулж явсаар нэг ширээнд хүлээж байхыг сануулаад явж одох нь тэр. Түүний ажилтай танилцахаар ирсэн би тарах цаг нь болтол ганцаараа суух байсан ч тэгсэнгүй ээ. Төдөлгүй Дэлгэрмаа ширээн дээр хундага дарс тавьчихаад явж одлоо. Дараа нь ойролцоогоор долоо найман насаар ах байрын шонхор хамартай, хүнхэр нүдтэй франц залуутай танилцуулснаар анх удаа гадаад найзтай болов. Энэ газар үнэхээр сонин юм, зөөгч нь ширээнд суугаад үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж болдог газрыг би энд л харлаа. Түүнийг Дэвид гэх бөгөөд мөнөөх зоогийн газрын эзэн байв. Ингээд сарын дараа гэхэд бид хамт "покер" гэгчийг тоглодог боллоо. Тоглоомын умгар өрөөнд тамхины утаа нүүгэлтэх бөгөөд зүгээр хараад сууж байгаа бид хоёрт Дэвид яагаад ч юм байсхийгээд л мөнгө өгнө. Хүйтэн хөлс асгарч, гар чичирмээр их мөнгийг зүгээр л халаасанд минь хийгээд нүдээ ирмэх Дэвидээс би хичнээн айдаг гэх вэ. Харин Дэлгэрмаа огт эмзэглэх шинжгүй. Гоё үсээ мөрөн дээгүүрээ хаялан инээгээд л, урт хумсаа гялалзуулаад хэнэг ч үгүй тамхиа сорж сууна. Нэг удаа тийнхүү тоглож дуусахад нэлээд их мөнгө хожсон Дэвидийн найз Майк гэх залуу намайг хүргэж өгөв. Хүний газар байгаа хүн эх орондоо суугаа намайг гэрт минь хүргэж өгөхөд цаанаа л сонин санагдана. Майк монголоор, англиар маш сайн ярих бөгөөд монгол эхнэр авах бодолтойгоо хэллээ. Надад англи хэл зааж өгмөөр байна гэнэ, хэл усгүй би гэдэг хүн үнэхээр их ичив. Дэлгэрмаагийн гадаад хэлний авъяасыг өөрийн эрхгүй биширсэн би тэр мөчөөс хойш залхуурлыг хуга таягдаад хичээлдээ шамдаж эхэлсэн билээ. Бидний нөхөрлөл улам зузаарахын хирээр Дэлгэрмаа ч өмсөх хувцас, үйл хөдлөл гээд бүх зүйлд минь анхаарал тавьж, миний хувьд англи, солонгос хэлийг сайн сурах үүрэг даалгавар хамгаас чухал болов. Жилийн дараа гэхэд сургуульдаа хамгийн гойд сурлагатанаар шалгарч билээ. Харин Дэлгэрмаа Дэвидтэй хамт Франц улсыг зорьсон юм. Энэ хугацаанд хэлээ чамгүй хичээж сурсных хэд хэдэн найзуудтай ч болов. Түүний дотор покер тоглоомчид дундаа хамгийн алдартай, толгой цохидог Чүнхи гэх солонгостой бусдаас илүү дотнослоо. Дөчин таван настай тэр хүн наснаасаа залуу жавхаалаг харагддаг бөгөөд гучин таван настай гэхэд нь хүн бүр эргэлзэлгүй итгэнэ. Харин оюутан солилцооны журмаар Солонгос улсад хүрэлцэн ирэхдээ энэ хүнийг л дагаж гарсан юм. Монгол улсаас ирсэн шилдэг оюутан, угтаа бол хайртай хүнээ дагаж ирсэн Жаргал миний сэтгэл аз жаргалтай байлаа. Сургалтын төлбөр, өмсөх хувцаснаас эхлээд бүх зүйлд огтхон ч санаа зовох шаардлагагүй бөгөөд энэ тал дээр Чүнхи яг л ид шидтэн шиг санагдана. Найз нөхөд дундаа над шиг элбэг хангалуун хүн үгүй. Бүгд л хүрээлэн тойрдог байсан ч удалгүй солонгосын луу баячуудын нэгэнтэй хамтран амьдрах болсон минь хамаг зовлонгийн үүдийг нээнэ гэж хэн мэдэх билээ. Амьдралдаа гурван ч эхнэр авч байсан энэ хүн "тоглоно" гээд л гараад явах бөгөөд ханхай эзгүй байшиндаа орхичихоод бүтэн сараар ч хамаагүй сураг тасрана. Хүний газар ирээд нэг мэдэхнээ бүтэн жилийг ардаа орхижээ. Чүнхиг эзгүй хойгуур Дэлгэрмаатай холбогдох гэж хичээвч сураг ажиг үгүй. Харин Майк байнга шахуу мэнд мэдэж, ямархуу байгааг нь асуун санаа тавина. Жаргал өдөр ирэх тусам ганцаардан гуниж төрсөн гэрээ өөрийн эрхгүй үгүйлэн санана. Бүүдийсэн тэнгэр ширтэн санааширч суусан тэрээр гэнэт сургууль руугаа явмаар санагдаж, харилцууртаа дуут шуудан үлдээгээд гэрээс гарлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд дунд хэдэн нутаг нэгтнүүд маань мэндийн ч зөрөөгүй хэрнээ Жаргалыг хачирхан харцгаана. Цоргитол харах энэ олон нүдний өмнүүр гэм хийсэн юм шиг арай ядан алхахад өвдөг өөрийн эрхгүй салгалах мэт хэцүү мэдрэмж төрөвч юу ч болоогүй дүр эсгэн явсаар ангидаа орлоо. Хичээлд анхаарахын оронд сургуульдаа ирээгүй нь дээр байж гэж өөрийн эрхгүй бодогдоно. Сонжиж дамшигласан хурц улаан нүднүүд Жаргалыг амар заяа үзүүлсэнгүй. Сэтгэлээ сэргээх гэж гарсан биш, харин ч долоон дордуулаад буцлаа. Ингээд харихаар өнөөх л уйтгар дүүрэн гоёмсог байшин, нэгэн хэвийн аймшигт байдалдаа очно гэхээр ой гутам санагдаж, гудамжаар баахан дэмий алхаж яваад оройтож гэртээ орлоо. Тэгтэл Чүнхи ирчихсэн байна. Долоо хоногийн дараа буцах ёстой хүн гэнэт ирчихсэн байгааг гайхсан Жаргал үүдэнд гутлаа тайлж зогстол бөөн чимээ шуугиан, хэрүүл маргаан болж байгаа нь тодорхой болов. Учрыг нь ч олж амжаагүй байтал ууртай нүдээ эргэлдүүлсэн Чүнхигийн хуучин эхнэр байж байх нь тэр.

(Үргэлжлэл бий)

Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 166 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor013.jpg
Хэмжээс: 600x478 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3784

Зураач : Б.Хонгорзул
khongor033.jpg
Хэмжээс: 600x464 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5946

Тэрэлж
trlj-010.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3218


Агуулга
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn