Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Амьдралын гараа-3
Оруулсан admin on 2012-10-06 00:56:28 (4994 уншсан)

(3-р хэсэг)

Хижээл насны тэр эмэгтэй гялалзсан хурц ширүүн нүдээрээ Жаргалыг хяламхийн харахад нь хутгаар сийчүүлэх мэт аймшигтай мэдрэмж төрөв. Тэр аймшигтай харцаа ашгүй нэг юм аваад хаалга саван гарч одоход нь үүдний дээр өлгөөстэй Фэнгшүй зүүлт доргиж, сөрөг энергийг хөөн зайлуулах бэлэгдэлтэй хөгжим жингэнүүлэн савласаар үлдлээ. Жаргал айх гайхах зэрэгцэн хөшсөн мэт зогсож байтал Чүнхи түүнийг аргадсаар зочны өрөөнд оруулав. Хэсэгтээ хэн хэн нь ам үл нээж, авиа эс гаргана. Нам гүмийг эвдэн Чүнхи сая нэг хоолой засаад: -Өнөөдөр ямар их оройтоо вэ? Сургууль чинь ийм орой тараа юу гэх нь цаанаа л хүйтэн бөгөөд хардалтын жихүүн салхи сэвэлзүүлэн ар нуруугаар хайрахын зэрэгцээ ярих бүрт нь архины исгэлэн үнэр ханхалж байлаа. Жаргал миний бие хариу эс дугаран түүний үгийг сонсоогүй мэт хээв нэг босч цүнхэн дотроосоо хавтас, ном дэвтрүүдээ гаргаж эхэлтэл үйлдэл бүхнийг нь ажиж суусан Чүнхи өмнөх гурван эхнэртээ улирал бүр ээлжилж мөнгө өгдөг тухайгаа нуулгүй хэлж байснаа сануулж, харин сүүлийн үед тоглоомонд одгүй байсан тул мөнгийг нь өгч чадаагүй учраас тэд өөрсдөө нэхэж ирэх болоод байна гээд л ам хуурайгүй тайлбарлаж гарлаа. Мөн л юу ч сонсоогүй мэт дүр эсгэн цэцэг услахаар цонх руу дөхөж явтал Чүнхи бахим гараараа мөрнөөс нь угзчин татаж ганц ч үг ганхийлгүй өөрийг нь үл ойшоож буйд дургүйцэж буйгаа илэрхийлэв. Энэ л үед хамаг биеэр нь зарсхийж, юу юугүй барьж идэх гэж буй өлсгөлөн араатан мэт өөдөөс нь хараад зогсож буй харийн хүний нүд рүү эгцлэн хараад хэлье гэвч үг нь эвлэж өгөхгүй хэсэг зогссоноо уйлах гэж буй мэт үсээ илбэн буруу харав. Хоолойд аргасан нулимсаа арай ядан залгиж:

- Би гэртээ харимаар байна гээд хэлчихэв. Ийм үг хэлэхийг нь хүлээж байсан болов уу гэлтэй Чүнхи алтадмал хүрээтэй ганган хайрцагнаасаа тамхи гарган асааж, асаагуураа ширээн дээр шидэж орхиод буйдан налан тухалж:

- Чамд хэд хэрэгтэй юм?! гэх нь тэр. Өмнө нь дандаа л дэргэдээсээ хором ч холдуулмааргүй байна гэдэг байсан хүн, явах тухай ганц л дугарахад аргадан эрхлүүлж, хаашаа ч явуулахгүйн тулд бүхнээ зориулдаг байсан тэр хүн үнэхээр гайхашруулам хариу өгөх өдөр ирдэг байж. Түүгээр ч зогссонгүй хариу эс дугарахад улам ундууцаж, тамхины хайрцгаа Жаргалын зүг шидэхэд хөлнийх нь өмнө унав:

- Чи дугар л даа, хэзээ цадахаараа явах гэж байгаагаа хэлээч? гээд лагхийн буйдандаа эргэн суулаа. Тэсэхийн аргагүй ийм байдал анх удаагийнх биш болохоор Жаргал үнэхээр хаашаа ч хамаагүй алга болоод өгмөөр санагдана. Ингээд явчихаар яах билээ гэж өөрийн эрхгүй эрэгцүүлэн бодлоо. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, цалингаасаа улирал бүр гэр лүүгээ илгээдэг сайн охины бүх зүйл Чүнхигээс хамаардаг гэхээр өөртөө урам хугарав. Сурч гавьсан зүйлгүй, хийж бүтээсэн гавъяа ч үгүй гэртээ яваад очно гэхэд улам л гишгэх газаргүй болно гэдгээ сая ухаарах шиг болж, элдвийг эрэгцүүлэн зогсоно. Тэгж байтал Чүнхи хөргөгчнөөсөө виски гарган хундагалаад нүдээ анин балгаснаа:

-Та нар бүгд адилхан. Мөнгө л хэрэгтэй биз дээ? Чи ч гэсэн надад хайртайдаа биш харин үүний төлөө намайг дагаж ирсэн, тийм үү гээд түрийвч рүүгээ зааснаа дахин хэд хэд том балгалаа. Чүнхи хэсэг хугацааны дараа тайвширсан бололтой Жаргал руу дөхөн ирж, аргадангуй дуугаар:

- За намайг уучлаарай, өнөөдөр их хямраад хэрэгтэй хэрэггүй юм ярьчихлаа. (Eun Mi хуучин эхнэр) Юнь Ми-д хүрсэн бухимдлаа барьж дийлсэнгүй. Дахиад ингэхгүй ээ, уучлаарай. Ирэх долоо хоногт би маш чухал тоглолтод оролцоно. Бооцооны хэмжээ урьдныхаас их. Хоёулаа хамт Франц явъя, охин минь, тэгэх үү. За инээмсэглээч дээ хэмээн аргадсанаа: - Өнөөдөр үнэхээр ачаалалтай байлаа, хол замыг туулж ирсэнийг ч хэлэх үү толгой өвдөж байна гэж жигтэйхэн. За сайхан амраарай гэж зүрх чичрэм хүйтэн хөндий хэлээд амрахаар явж одлоо. Түүнийг хурхирч эхэлтэл Жаргал хөшөө мэт зогссоор байснаа сая нэг цонхны дэргэдээс холдож компьютерээ асаав. Майк бас л мэнд мэдэж, захидал үлдээсэн байна. Харин энэ удаад Дэлгэрмаагийн сураг гарсан тухай баярлууштай мэдээ иржээ. Тийм ээ, энэ бүхнийг өөрчлөх болсон гэж бодмогц Майк-д хариу бичихээр шийдлээ.

- Долоо хоногийн дараа тэд Франц улсад ирцгээв. Чухам яагаад заавал энэ улс гэдгийг ёстой бурхан л мэдэх биз. Харин Жаргал бүх зүйлийг өөрчлөх тухайд бодсоор л явлаа. Энд ирээд хаана байрлахаа хүртэл Майкад хэлсэн тул дотроо нэг л түгшүүртэй. Ингээд Чүнхиг дагаж мөрийтэй тоглоомын ертөнцөөр хагас сар гаруй аялав. Нойр хоол муутайн дээр сэтгэл санаа тавгүй болоод ч тэрүү маш их ядарчээ. Үнэтэй рестораны тансаг хоол яагаад ч юм нэг л биед нь шингэж өгөхгүй зовоохын дээр сүүлийн үед цаанаа л ядрангуй байх болов. Энэ бүхэн яг л шийтгэл шиг санагдана. Покерчдын өрөөнд залхуутай нь аргагүй суухдаа болор мэт тунгалаг шилэн бүрхүүлийн цаанаас ёлтойх гэрэл рүү нэг нүдээ онийлгон байж харахад гэр орон, аав ээж нь харагдах шиг. Яг одоо тэд минь юу хийж байгаа бол? Өвлийн эхэн сард танан цагаан гэрээ дулаалчихсан, галаа түлээд л, янзтай байгаа даа гээд бодоход өөрийн эрхгүй уйлмаар санагдав. Тоглоомын моднууд нүдэнд эрээлжлэн тоглоомчид хоорондоо чанга чанга ярилцаж бусдыг анзаарах сөхөө ч алга. Харин бүсгүйн сэтгэл санаа тавгүйн дээр бие нь хүнд оргиод нэг л таагүй тул түр салхилахаар гарлаа. Гарч явтал дотор нь эвгүйрч, толгой нь эргээд өөрийн эрхгүй хамаг бие нь сульдан шатны уруу тэрийн унах нь тэр.

- Э.Үржинханд (Үргэлжлэл бий)



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 160 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

М. Болд 1966	80х65, зотон тос
Жамуха
Хэмжээс: 600x733 213k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4857

Х.Төгсөө Зотон, тос 40x90
Түрлэг
Хэмжээс: 600x257 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3624

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-080.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3527


Агуулга
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn