Шаналал хүлхэн, хаврын зуун шөнөөр лаа уйлуулж Саранд дурлаж, зузаан дэвтэр дүүрэн шүлэг бичсэн Их л тогтворгүй яг л далайн түрлэг хорин насны зураг минь Нэг их томоотой юм шиг уруулаа тас жимийчихэж... Шанх руу унжсан үснийхээ гогцоог Чихнийхээ араар хийе гэлээ ч гар үл хүрэх Цаг хугацааны шилэн хананы цаанаас Чамайг одоо харахад далайн түрлэг сонсогдох шиг... Зуун жилийн дараа, зуу байтугай тавин жилийн дараа Зураг л болон үлдэнэ би, зураг болон үлдэнэ бид Уйлж инээж байсан минь салхины эвхээсэнд шингээд Хувааж уусан ундааны сав салхи жимбүүрдэн тоглоно... Гэнэт асгарсан аадар шиг, аадрын дараах солонго шиг Шуугиж ирсэн үер шиг, үерт үрэгдсэн цэцэг шиг Навчны настай амьдарлыг газрын зүрхээр хайрлана Надтай тааралдсан хүмүүсийг тэнгэрийн нүдээр харна... 2012-10-11
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хатан XIX зуун Хэмжээс: 589x600 127k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4455
uvl-039.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4448
Бямбасүрэнгийн Хонгорзул Хэмжээс: 259x376 45k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6596
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: