Хором бүхэн анхны цасхан гэдгийг
Хосгүй наран мандах бүртээ сануулна
Ховыг овоолох хэнэггүй чалчаанд чинь
Хордчих гээд би зугтдаг юм, найз минь
Хожмын цагт ухаарах болтугай
Мөч бүхэн сүүлчийн бороо гэдгийг
Мөчрөөсөө тасрах өнчин навч шивнэнэ
Мөрөөдөл хүсэлгүй ахуйд баригдсан чиний
Мөчөөрхөл жөтөөрхлөөс чинь дааждаг юм, анд минь
Мөдхөн нүдээ нээх болтугай
Мөрөө хавчаад өнгөрөхөөс өөр
Мэргэн гарц олддоггүй юм, анд минь
Амаа билүүдсэн хар сүүдрээс чинь
Ангижирахын эрхэнд дуугаа хураана, би
Үзтэл чи хүн дүрстэй харагдавч
Үгээ хэлэхэд ч хайран санагдах юм
Бусдыг муулахаас чинь халширсандаа
Булан тохой руу ч болтугай мөлхмөөр болох юм
Хөөрхий чамтай хөөцөлдөж тоглохгүй
Хөзрийн мод шиг өнгөөр ижилсэхгүй
Бүгдийн өмнө нүцгэн зогсох шиг
Бүхнээ чам шиг тоочиж чадахгүй
Хамаг бүхнээ задгай энгэр шиг дэлгэлээ ч
Хаашдаа тавилан бүхэн адилгүй гэдгийг
Хүний ертөнц сэтгэлийн сайхнаас гэрэлтдэгийг
Хэзээ нэг цагт сэхээрэх болтугай
Хэзээ ч ийм ядуу шүлэг дахиад
Хэлхэхгүй юм шүү, тэнгэр минь
Э.Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-010.JPG Хэмжээс: 600x450 49k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4998
Ногоо хураах ч гоё юмаа Хэмжээс: 600x800 189k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5667
mongolia2007year-272.JPG Хэмжээс: 600x450 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3810
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: