Өчигдөр тааралдсан би бөгөөс
Үнэндээ би биш шүү
Өнөөдөр уулзсан би болвоос
Үнэхээр би биш шүү
Маргааш танилцах би гэвээс
Магад би биш шүү
Бодлоос бодолгүйд хувилах
Буман галавын хэлхээс гэмээнэ
Энэ ертөнцийг дамжин өнгөрөх
Эрт урьдын эгэл бадарчин юм
Өчигдөр тааралдсан чи бөгөөс
Үнэндээ чи биш юм шүү
Өнөөдөр уулзсан чи болвоос
Үнэхээр чи биш юм шүү
Маргааш танилцах чи гэвээс
Магад чи биш юм шүү
Хүслээс хүсэлгүйд хувирах
Хүний гэгээн дүр гэмээнэ
Амьдын орчлонг гэтэлж одох
Алсын гэрлийн хэлтэрхий юм
Э.Үржинханд 2013.01.27
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-060.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3708
khongor035.jpg Хэмжээс: 600x438 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4955
mongolia2007year-119.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3846
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: