Дэлгэр уудам Монголын минь дээврээс цацарсан үүрийн
Тооноор туссан туяанд нь торгоны хээ тодроном
Сүүн цагаан өргөөний мөнгөн цагаан өрхөн дээр
Сүлд хийморь бадраасан мөнхийн өглөө гэрэлтнэм
Мандах нар шиг нутгийнхаа цээж цэлмээх агаартай
Мянган жилийн ерөөлөө цэнхэр хадагтай өргөнөм
Угтах жилийн өнгийг уран үйлээр шинжихүй
Уяхан сэтгэлт ээжийн минь урласан дээл үзэмжтэй
Халтар манан хөөргөө алга дэлгэн солилцох
Ханагар сайхан эрс билэгтэй үгсээ хэлэлцнэм
Зөөг шаргал цайгаа монгол гэргий нь дээжлээд
Зүг бүртээ залбирсаар есөн цацлаа өргөнөм
Алаг мэлхий өрөөд дөрвөн зүгтээ ёслуулах
Амин үрсийн инээд цолгиун дуугаар халгинам
Чимэг хээгээр гоёмсог урин цагийн эхэндээ
Чин ариун сэтгэлээр хүмүн бүхэн ариуснам
Баян тансаг өргөөндөө ахан дүүс хотлоороо
Баяр жаргалаар цалгиж магнай тэнийн золгоном
Э.Үржинханд
2013.02.09
Миний хайртай Монгол түмэн минь
Мэндийн цэнхэр хадгаа дэлгэе
Сэтгэлийн ариун ерөөлөө өргөе
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_40.JPG Хэмжээс: 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3694
YolHad_19.JPG Хэмжээс: 700x525 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3834
Зулзаган хус Хэмжээс: 488x600 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4441
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: