Ижий минь тандаа
Тэртээ дээр нирваан дүртэй залрах арван тавны төгрөг тэргэлхэн саран минь ээ.Намар оройн жихүүн хар хөх тэнгэртээ жиндсэн шиг цонхигортон харагдах чинь.
Олон жилийн сэтгэлийн ганцаардал намайг бүчин авахад цонхны шилэн дээр тусах сарны гэрэл ичилгүй хүйтэн. Сэтгэл доторхи ганцаардлын хашгираан бүхэл биеэр лугшим.
Энгийн юм бүхэн энгийнээрээ хичнээн сайхан гэлээ ч ижий минь таньдаа би өр зүрхнийхээ энгүүн захидлыг сэтгэлийнхээ торгон утсаар шаглан бичиж хүргүүлэх гэсэн буй заа.
Хахир гэлээ ч нар ногоо ид л ирж байсан хаврын сарын уйлаан хашгираант зовлонт тэр өдөр, асралт сайхан ижий тань ,бид 2 юу гээчийн их зовлонд унаж тэрхэн зуур тааламжит хаврын тухай нэг ч үг бодож санаж чадаагүй ээ. Мөрөн дээр буун ирсэн буурал хорвоогийн хар бараан тоосон доороос босож чадах,эс чадахаа мэдэхгүй цөхөрч өдөр шөнийн алин бээр билээ гэдгээ ч хагасхан ухаарч гашуудан байсан тэр мөч олон мянган хоногийн өмнөө.Та минь даанч залуухан харамсам хайран залуухан байсан сан даа.Ямархан хувь зохиолын ахархан эргүүлгийн их “ус” биднийг хаман авч одоод буйг сөхөөрч үзээ ч үгүй ээ.Хүн болгонд л “ижий тань нас баржээ” гэсэн үг хорвоогийн “цаазлалт” лугаа сонсогддогийг өнөө хир би бодсоор явнаа.Биенээс нь бие яснаас нь яс таслан төрсөн би ийн байхад таныг минь тээж төрүүлсэн “буурай”-н минь биений нь тал тасран алга болсон шиг орчлон нүдгүй харанхуй,хагас санагдсан буй...
Сэтгэлийн зовиур шаналлаа даалгүй таны араас төд удалгүй одож билээ.
Их амьдралын буухиат элчийг эмэгтэй хүн залгуулдаг байна.Тиймийн тул би үлдэж “элбэрэлт” ижий нарынхаа бие сэтгэлийн “буухиа”-г залгасаар яваа юм болов уу даа.
Нар сарны буухиат орчлонгийн бүгээн дайдад амьсгалж яваа цаг үедээ зөөлөн ааль сэтгэлтэй,өр нимгэн амьдарч үлдэж хоцрох бүхний төлөө “хүний үр хэнийх нь ялгаа юу байх билээ.Аль нь ч тэр амьтны үр оногдсон заяандаа бүтэн нэр бүлээн зүстэй яваасай хэмээн сүүгээ өргөн залбирдаг миний 2 ээжийн сэтгэлийн хайланг бусдын ухаалаг дөлгөөн тайвуун сайхан ээжүүд ч гэсэн бодож санаж сургаж суудаг байхаа хэмээн сэтгэлээ амирлуулж би боддог оо.
Зүүний үзүүрт тогтох будааны эрэмбээрх хүмүүний алтан заяа гэдэг амьд яваа энэхэн чөлөөний “түг түмэн баярлал” .
Ээж минь таниасаа хойш энэ ертөнцийг өөр нүдээр харах болсон ч гэлээ яг тань шигээ хайрлаж өрөвдөж ойлгож амьдрах сан хэмээн мэрийдэг ээ.Нас жин үд голлоод ирэхээр их ч юм бодох юм,бодохынхоо хирээр өрөвчхөн уяхан,ууч болоод байгаа нь таньтайгаа жигтэйхэн адилхан сан уу даа.
Та минь шүүдрийн дусалхан шиг богинохон наслаад одохдоо бусдын ухаан сэтгэлд гандирсын цагаан суварган их дуурсал,дурсгалыг үлдээгээд одоо юу гэлтэй.
Миний ижийгийн уран ухаан сэтгэл, гар одоо ч хүртэл надад үгүйлэгдсээр л явдаг шүү .
Тэнгэрийн түмэн амгалангийн орноо тайван амгалан суугаа миний жаахан ижий минь ээ таньдаа охин чинь тийм гэж хэлэхийн тэмдэггүй нэг тиймхэн ганцаардлын үедээ сэтгэлээсээ бодлоосоо ухаанаасаа нулимсаараа нэрэн байж бичсэн шүлгээ хүргэе ээ
Шаргалхан навчис салхины аясаар шулганалдан нисэлдэх жихүүн намраар
Шанх чичиргэн сэтгэл сэмэлж ижийгээ би саналаа
Шав шар намраар нулимс хүртэл шараар бөмбөрч
Шаналанги зүрхэнд гуниг хургаж бодол төөрнө
Саран дэлхий гэгээрээд намуухан оргиод л
Санаандаа хүртэл ганцаардаж суухуй дор уйтан
Санахгүй яаж байх вэ муу ижийгээ
Сааралхан тэнгэрээр буцах шувуудын дуу хадан тарж гаслах шиг
Шар шар навчис хөлийн дор шархийн ёолоход
Шаргал уйтан бодол салахгүй дагаж эргэлдэнэ
Шад шүлгийн бадгууд нулимсан бороо болж буухуй
Шавилхан жаахан ижийгээ санахгүй яаж байх вэ дээ
2011 он М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-010.JPG Хэмжээс: 600x450 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5008
mongolia2007year-064.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4164
YolHad_02.JPG Хэмжээс: 700x525 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 798405
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: