Зовж гунисан сэтгэлийг минь хэн аргадах юм бэ дээ Зоргоороо эрхлэх салхи минь ээ чи хэлээч Зөнгөөрөө учирсан сэтгэл минь дээ чи уйлаач Зөвхөн өөрийгөө өрөвдсөөр энэ хүрсэн үү Залуу сайхан явлаа гээд энэ бие минь жаргасан уу Замаараа алхаад л байхад хүрч болдоггүй аз жаргал минь ээ Заяа төөрөг минь чи хаана байна даа Замдаа хол яагаад төөрч одсон юм бэ дээ чи минь ээ Холхи оддын гэгээ яасан гэрэлтэй байна вэ Хорьдын цагаан саран дүүрэн гунигтай харагданаа Холын гэгээн сайхны тухай цөхөртлөө би бодсон Хорвоогийн алаг нугачаанд төөрсөөр л явтал энэ нас минь хүрэхгүй нь ээ ххх ххх ххх
Гуниглан мэлмэрэх саран өрөвдөөд уйлмаар уйтай Гутамшигт хорвоогийн түмэн явдал дэндүү хуурмаг уйтай Гурван гурвын ерэн есөн шинж нь бүрдсэн там диваажны алиныг үл ялгана уйтай Гучин гуравтай харчууд зүсээ хувиргаж хорвоог хуурахыг санаархана...аяа түмэн уйтан...
2013 он М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-024.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5354
Мэргэн Хэмжээс: 499x600 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4804
mongolia2007year-194.JPG Хэмжээс: 600x450 78k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4122
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: