Д.Баттогтох /1967-1994/ Агсны шүлгүүд
“Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы нь хээ торгон элсэнд гарч Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлий нь уланд хэсүүчлэх Гоолиг охидын бие ширэг зүлгэн дээр цайрах Зуны сарын сайхныг би мэднэ. Хайлган намраар цас орж бодол хайрлах Хатсан өвс одох шувуудын нулимс даалгүй хугарах Хавийн хүмүүс өвөөтэй минь ярьж намайг энхрийлэх Хаа байгаа хол эгчээс минь зурагтай захиа ирэх Намрын сарын гунигийг би мэднэ. Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт суух Өнжин хүлээсэн ижий минь холоос ирэхэд намайг үнсэх Өвлийн сарын бүлээнийг би мэднэ Халуун нүдэн дээр минь сэрүүн бороо дусах Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчрах Хадганд боосон сэвлэг үс мэт хуучин ногоо үнэртэх Хаанаас ч юм бэ ирсэн шинэ охидууд цэцэг шиг санагдах Хаврын сарын зөөлнийг би мэднэ Бүх л насаараа нэг хүнд дурлах Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ саран дээр орших Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах Орчлонгийн сайхныг би мэднэ”
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Нээлттэй Нийгэм Форум Хэмжээс: 600x449 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4754
mongolia2007year-120.JPG Хэмжээс: 600x450 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5019
erd-036.JPG Хэмжээс: 600x450 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5365
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: