Хайр бүхнийг өөртөө уусган шингээгч их далай Хайр бүгээн харанхуйг гийгүүлэгч гэрэлт хөлөг Хайр бэрх хэцүүг давж туулах хүчит их эрчим Хайр бүдэрч унасныг өргөж босгогч их энэрэл Хайр хатаж гандсаныг сэргээж үр мэт энхрийлэгч Хайр огт танихгүй хоёрыг хагацашгүй цогц болгогч Хайр аав ээжийн энэрэл, бүхэл бүтэн ертөнц Хайр аадрын дараах амар тайвныг бүтээгч Хайр анд нөхдийн итгэл, атгасан баглаа цэцэг Хайр өлбөрч туйлдсан ч хажуудхаа тэтгэх өглөгтөн Хайр бусдад алдсан ч эргээд тэврэх агуу сэтгэл Хайр голдоо хүртэл гомдсон ч өршөөж чадах уучлал Хайр үгүй хоосноос амьдрал үрслүүлэгч шидтэн Хайр үгээгүй ядуу гэж орчлонд үгүйг мэдрүүлэгч Хайр гашуун бол амийг ч авах иртэй Хайр үл бүтвэл амьдралыг ч дуусгах идтэй Хайр өрөөлийг өөр шигээ үзэх их гэгээнтэн Хайр үхлийн өмнө ч тэврэлдсээр үлдэх их хүч Энхбаатар Үржинханд 2013.05.26
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-086.JPG Хэмжээс: 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4223
Бурханч лам Г.Пүрэвбат Хэмжээс: 398x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6771
mongolia2007year-261.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4069
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: