Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Оруулсан admin on 2013-09-03 09:13:10 (4610 уншсан)

Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Тайтгарч буй утаанд чинь гунигаа харлаа
Унасан үнс нь чиний минь урсах нулимс
Унтарсан иш нь миний урагдсан сэтгэл...

Газар хэвтэх тэр иш дурсамжийн хог
Гараа алдлан хэвтэх чиний бодлын зүүд
Хараар зурсан тэр зураг хайртай хүн чинь
Хажууд чинь суух би хайрын золиос...

Хүслээ нуун чи шүлэг тэрлэдэг байсан
Хүнийх болсон сэтгэлээ далдлан дуулдаг байсан
Хажуудаа байгаа намайг харан санаа алдахдаа
Халаглан чи нулимсаа нуун уйлдаг байсан...

Найзаар эхэлсэн тэр хайрын үнэн төрх
Надтай хамт яваа хэдэн зурвас цаас
Хүүхэд насных гэж орлуулан бодох гуниг
Хүсэлдээ дийлдсэн хөөрхий тэр нууцхан дурсамж...

Од харан суун дээвэрт хорогдох ганцаардал
Охин сэтгэл хөндөх эрийн хөлийн чимээ аяархан
Нартайд бус сартайд ханисах найзын эхлэл
Насан туршид дурсагдахгүй мартагдах харвасан од

Ядмагмах багын гэнэн бодол өрөвдөлтэй
Яруу найрагчид дурласан сэтгэл хөөрхийлөлтэй
Гэхдээ тэр сэтгэлд гуниг нь ховор байсан
Гэмтээж үл болох сайхан сэтгэл л байсан...

Ганцаардлаа орлуусан нууцынхаа төлөөсөнд
Гарцаагүй би хайртай гэж хэлэх болсон
Ганц ч удаа хэлж зүрхлээгүй чин үнэнийг чамд
Гарцаагүй тэр хайрын үгийг худал хэлсэн...

Худал дүрийг минь бурхан ямар өршөөх биш
Хуруу дарам сэтгэлийг ойрхон болгосон
Нөхөрлөл тэгээд хайр болсонд би буруутай
Нөхөж үл ирэх цаг хугацааг түр буцаалтай...

Санаашран чи уйлсан, гунисан, зүрхэндээ
Сайн харж чадаагүй тэр ганцаардлын нууцыг
Сул асгарсан гэзэг мөрийг чинь шүргэх үед
Сууж байсан намайг үнсэнгээ алдсан сандарсан...

Тэр л өдрөөс сэтгэл чинь гэгэлзсэн
Тэрүүхэндээ чи бас тээнэгэлзсэн
Учрал бүхэн хайр болохгүйг ойлгуулах гэж
Урамгүйхэн урдуур минь чи өөрийг хөтөлсөн...

Би ганцаардлаас өөрийгөө олж харсан
Чи өрөөл бусдаас өөрийгөө таниж авсан
Амьдралд би алдаанаасаа сурах болсон
Аминчхан дотроо чамд талархах болсон...

Арван зургаатай хавар цагийн хайрын эхлэл
Алдаа оноон дунд хүн болгосон эрх саран
Бодлоо гүйцээж чадамгүй хүний үрийг
Босоод ирэх хүчтэй болгосон тэр нөхөрлөл...

Нүүрнээс минь одоо гуниг харагдахгүй
Нүгэл хүртэл надад байхгүй болсон
Хиртээж үл болох биенд минь хүрээгүй
Сэвтээ нь үгүй чиний сэтгэл хүн болгосон...

Дуугаа хураасан өдөр бүхэн харамсалтай
Дутааж гэмээ нь нөхөрлөл өөрөө эмзэглэлтэй
Оргүй хоосон тэр хайрын үг эндүүрэлтэй
Одоо гэхдээ яалтай билээ эргүүлэгт амьдралыг...

Зөндөө олон мөрөөдөл чамтай хамт бүдгэрч
Зөрлөг замын төгсгөлд нөхөрлөл өөрөө замхарч
Нар хаяарч жаргах тэр л агшин бидний
Насан туршид дурсагдахгүй үл мартагдах
Найзын эхлэлийг санагдуулна гуниглуулна...
Найдаж явах ёстой хэн нэгнээ амьдад нь
Нартаас арай түрүүлж сэтгэлдээ булшилна...
Санахыг хүсэхгүй тэр тавиландаа тэгээд
Сайн сайхныг хүсээд гартаа цэцэг барин сэтгэлдээ харуусна...

Өхөөрдөж хаяа дуудуулах тэр нэгэн нэрээ
Өөдөөс минь хэлээч гэж сэтгэлдээ л шивнэнэ
Харц тулгараад ч далдичих нүд нүднээсээ зугатаан
Харааж бас ерөөж чадахгүй цэг тависан нөхөрлөл...

Анддаа гээд шүлэглэж алдаж онож холбосон
Анхныхаа шүлгийн хариуд мөр үлдээх гэсэн
Тэвэр дүүрэн тэр олон дурсамжаас цөөлж
Тэгэсгээд таталсан хэдэн мөр хөөрхий...

Зурж өгдөг байсан зурганд чинь хайр эзгүйрч
Зузаан биш ч ногоон дэвтэрт үг цөөрч
Үүлэн чөлөөний нар хичнээн худал болохыг
Үлгэрлэж үзүүлэх гэж чи чимээгүй болсон...

Эхийн хайр ямар агууг тайлбарлан шүлэглэхдээ
Энэ л амьдралын хосын хайрыг үгүйсгэж бичсэн
Дурсамж дүүргэх амьдралд найзын тухай бичихдээ
Дуусгавар болгож цэг тависан би анзаарсан...

Хаалга түгжих гээд доошоо сууж байхад
Хажууханд нэгэн танил гар харагдсан
Эвхээд барисан тэр жижигхээн цаасанд
Эцсийн үгийг чи бичин сэтгэлээ шингээсэн байсан...

Нуугдаж олон уншихдаа би мишээж байсан
Нулимс бас нуугдаж мэгшиж байсан
Найз минь! гээд сүүлийн удаа би дуу алдсан
Найзаа! гэж чи эцсийн удаа бичсэн байсан... 
Kана.Б



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 310 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-062.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3812

Зураач : Б.Хонгорзул
khongor042.jpg
Хэмжээс: 600x788 148k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5093

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-044.JPG
Хэмжээс: 600x450 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3749


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn