Цавчим өндөрлөгөөс жигүүртэн адил дүүлж
Чамдаа хүрэхийн хүслэн байвч үл зориглоном
Үл зориглохын учир өрөөл нэгний зарлигаар бус
Өөрийн минь эрхэмлэдэг үнэ цэнэтэй оршихуй юм
Цавчим оргилоос цутгалах хүрхрээ шиг цалгилж
Чамдаа очихын тэмүүлэл байвч үл зүрхлэнэм
Үл зүрхлэхийн шалтгаан аюуж эмээснийх бус
Өр сэтгэлийн гүнээс халдаж чадамгүй хүндлэл юм
Цайрах алсаас үүлс адил цэнхэрлэн хөвөрч
Чамдаа эрхлэхийн догдлол байвч үл нүүдэллэнэ
Үл нүүхийн учир үзэхийн тэртээд бүдгэрснийх бус
Үнэн зүрхний угаас нандигнадаг хайр минь юм
Э.Үржинханд
2013.06.24
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-016.JPG Хэмжээс: 600x450 78k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 22199789
zam-051.JPG Хэмжээс: 600x450 63k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3975
mongolia2007year-100.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3998
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: