Тэртээ тэргүй ойлгомжгүй зүйлийг ойлгох гэж
Тэгтлээ өөрийгөө бүү зовоо, хөмсгөө тэнийлгэ
Нүдээ ань, бүхнийг март, алгуурхан инээмсэглэ
Нам жимийг мэдрээд өөрийгөө сонс
Чиний хашгираад хашгираад ойлгуулж чадаагүйг
Чив чимээгүй өөрөө зөөж зорьсон зүгт чинь хүргэнэ
Нэгэнт урсгасан нулимсаа чи тогтоол ус шиг хэмжиж чадахгүй
Нэгэнт унагасан үгээ чи толины тоос шиг арчиж чадахгүй
Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла
Алдалж тэвэрсэн гунигтайгаа өдөржин өнжөөд яах билээ
Хүссэн хүсээгүй туулах ёстой хүний ертөнц өмнө чинь байна
Хүлээсээ тайлж, зүрхээ амраагаад хүрээд оч, гэрэл гэгээ рүү
Э.Үржинханд
2013.09.16
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-099.JPG Хэмжээс: 600x450 71k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4439
B3-043.JPG Хэмжээс: 450x600 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5675
mongolia2007year-034.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4367
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: