Арай ядан тэмүүлсэн оргил чинь
Алсын зэрэглээ болж хувирахын цагт
Алдаж эндэхийн хорвоог умартан
Амьдралд чи толгой гудчихсан уу?
Харж явсан сайхан залуугаасаа
Хоёр нүүрийг олж үзэхийн цагт
Хайр хагацал хоршин байдгийг умартан
Хамаг зүрхээ бөх гэгч нь цоожилчихсон уу?
Зовсон цагт анд чинь чамаас
Зөрж өнгөрөн, нүүр бууруулахын цагт
Заяа тавилангийн хүрд эргэдгийг умартан
Залуу насаа гунигаар дүүргэчихсэн үү?
Хааяа нэг мөрийг нь түших хүнгүй
Хоосон юм шиг сэтгэл чинь ганцаардахад
Хэнээс ч хамаарахгүй, чиний л ертөнц гэдгийг умартан
Хаалганы цаана өөрийгөө цоожилчихсон уу?
Тэгвэл, хүссэндээ чи заавал хүр гэж
Тэнгэрийн дор газрын дээр шороо хөдөлгө гэнэ
Тэвчээр заагаад алив нэг өндий гэж
Туулах амьдрал чинь даллаж байна энд
Амьдралд юу ч тохиолдож болно
Аа, гэхдээ битгий шантраарай
Ахин дахин унаж боссон ч
Амьдрал чамаас амьд явахыг л шаардана аа...
Э.Заяа
12/13/2013
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-016.JPG Хэмжээс: 406x600 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5812
mongolia2007year-079.JPG Хэмжээс: 600x450 108k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5176
mongolia2007year-168.JPG Хэмжээс: 600x450 72k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3849
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: