Хан Есүхэй баатар Хамаг анчдаа дагуулж Жадат уулыг дайвуулж Харанхуй шугуйг найгуулж
Мянга мянган ооноос Мax мараатайг харваж Түмэн түмэн бугаас Тураг тарганыг намнаж
Хүн бүхэн баясалдаж Хүлэг бүхэн янцгаалдаж Хүчит нумыг хүнгэнүүлж Хүрэл зэвийг жингэнүүлж
Авын их олзоо Ачаа дүүрэн ганзагалж Айл хөрш даяараа Асар баяртай харьж ирлээ
Наана их уурагтаа Наадаж байсан хүүхдүүдийн Нарсан модны дов дахь Найрсаг тоглоомыг гайхав
Хайртай хөвгүүн тэмүжин нь Хамаг хүүхдээр үйлчлүүлж Хан сууринд сууж Хатан буулгаж байв
Нарсан модон хүлэгтэй Навчит бургасан шүхэртэй Намба сүртэй хүүгээ хараад Наглаа есүхэй илбээд:
Бяцхан хүү минь одоо Бэр хэлэлцэх болжээ Бэлэгт сайхан тоглоом нь Биелэх шинжтэй гэж инээв
Орчлонгийн хөх тэнгэрээс Одны гэрэлтэйг сонгохоор Олохнууд аймгийн төрхмөөс Охины caйныг олохоор
Алдарт баатар есүхэй хан Арваад морьт наа дагуулж Aлдарай хүү тэмүжин тайгаа Алсын хонхрадыг чиглэв
/ түмт чо. Шинэ хөрвүүлэв/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-235.JPG Хэмжээс: 600x450 157k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3860
mongolia2007year-116.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4452
B3-032.JPG Хэмжээс: 600x600 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5900
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: