Арван хэдтэй байхаасаа үрийн зулай үнэрлэсэн гэж Алдрайхан залуу насны Алдаа оноог нь шүүмжлэхдээ Доодохоороо эрт тоглосон дорд муу эм гэж Долоовор хуруугаараа чичилсэн тэнгэр заяат хүмүүн ... Хийсэн хүн нь хэргээ мэдэхгүй Хэлсэн үг нь чихнээ наалдахгүй Түмний хараал, ховны бай болсон ч Төрүүлсэн үрээ мэсээр алаагүй Ганц бие эх хүний ард Гарцаагүй гэмтэн хүн бас нэг бий...
Эрийн сүүдэр тусаагүй ариун цагаан цээжинд нь Эрээн барааныг уутлаагүй эмзэгхэн гэнэн сэтгэлд нь Энгэсэг гоёлоор чимээгүй алдрайхан залуу насанд нь Эрвээхэй адил шунахдаа балыг нь амтлаад ниссэн Гунхаж явахад нь гутлаа чирсэн гуйлгачин Гурвуулаа гэхэд хөлний хурдаа гайхуулсан Эр хүний бахархал гэж хүүхний сайхныг амталнаа гэж Эрэлхэг баатар дайчин шиг бахдаж яваа эр хүн ... Сүүний үнэр ханхлуулж, үрээ хөхүүлэх гэж өндийхдөө Сурах эрдмийг хойш тавьж өөрийн биеийг золиослохдоо Амьнаас тасарсан амиаа амьдралд хөл нийлүүлэх гэж Алтан нарнаас шөнийн саран хүртэл ажиллаж хөдөлмөрлөсөн эх хүн... Эцгээ хуулбарласан адилхан юм даа гэж Энхрийлэн босч нэг үнэрлэнэ Ижийгээ дуурайсан хайлан юм даа гэж Ихэр татан уйлахад нь нэг үнэрлэнэ. Эцэггүй хүүхэд төрүүллээ гэж Энэ нийгэм зэмлэнэ Ээждээ хөөрхөн бурхан юм даа гэж Энгэртээ тэврэн мэгшинэ... Нойлын өрөө рүү хүртэл хамт хөтлөлцдөг найзууд Нойтон сормуустай явахад нь зай барин жийрхэнэ Садар эмийн түүх гэж ам дамжин ярихад нь Санаа алдан байхдаа үрээ харан баясна Хүний дайтай хүн болж эсгий сунган өсөхдөө Хүслийн тэнгэрт цойлж наран зүг мишээхдээ Хүйн холбоотой ээжийгээ гар дээрээ өргөн гүйнэ дээ гэж Хөөрхий ээж нь сэтгэлдээ наран мандааж төсөөлнө... Алдахгүй амьдрал үгүй хорвоод Аяа та юунд амаа уралдуулан ярилцана Хүслээр болж, бодлоор болохгүй хорвоод Хүний зовлонг ярьж өөрийгөө юунд өргөнө вэ? .... *MZ* /2014.02.03/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-25.jpg Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4044
YolHad_32.JPG Хэмжээс: 700x525 144k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3851
khongor038.jpg Хэмжээс: 600x470 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5237
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: