Өнгө шиг сайхан бүсгүй Өмнө нь нүцгэлэн зогссон ч Өврөө нээхгүй харамлах Үнэнч залууд би дурладаг Өвлийн жихүүн жаврыг Хаврын урь мэт уяраах Өдрийн гэгээ мэт инээмсэглэх Өөдрөг залууд би дурладаг Сархад хүртэл ичиж уйлан гологдож хундагаа үл орхих Салхины аясаар хийсч үл явах саруул ухаантай залууд би дурладаг Сартай шөнийн цэлмэг тэнгэрт одод бүжиглэн баясах мэт Сайхан дулаахан харцанд нь шунаж би дурладаг аа
Алсаас харагдах нь аварга уул мэт сүртэй Аавын хүүгийн ханхар цээжинд бас дурладаг Адуу манаж өссөн Монгол эр хүний Алдаа гэмээр ч юм шиг майга хөлөнд нь дурладаг Үг нь сүхний ир мэт хурц Үйл нь үнэний эрэл мэт бөх Сарны сүүдэр хүртэл ухаанд нь сарних Сайхан Монгол залуугийн бодолд нь сөхөрч дурладаг аа Дурлахдаа би үгэнд нь, үнэнд нь, үйлэнд нь дурлаж Дуулахдаа би хайранд нь, харцанд нь, халуун сэтгэлд нь уярч дуулдаг аа Гэвч өөрөө ч мэдэхгүй заримдаа би гологддог Өгсөж үл барах тийм л өндөр оргил юм уу даа *MZ* /2013.11.22/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Дэлхийн нулимс Хэмжээс: 600x544 172k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4976
zam-074.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4026
khuv5-009.JPG Хэмжээс: 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4821
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: