Шүлгэн дотроо би Талын хөх салхинд үсээ хийсгэн Тааваараа гүйж байгаагаар төсөөлдөг Эрх чөлөөг мэдэрдэг Шүлгэн дотроо би Хадан хясаа өөд мацан оргилд нь гарч Хашгирч байгаагаар төсөөлдөг Сэтгэл минь уужирдаг
Шүлгэн дотроо би Хүслээ нууж, сувдаар гоёж нандигнадаг Хайрыг мэдэрдэг Шүлгэн дотроо би Дотоод хүнийхээ царайг харж Ад зэтгэр, хүн хоёрын аль нь байгааг ухаардаг Өөртэйгөө ярилцдаг Шүлэг, миний сэтгэлийн нүд, гуравдахь мэлмий Шүлэг, харууслын гуниг төрүүлж, нулимсыг минь эзлэх уянгын драмм Толгойд минь эргэлдэж, үүрээ зассан шувуу, өндөг нь гарна удахгүй Тогос шувуу гарч гайхуулна, магадгүй зараа гарч хатгана аа Миний шүлэг, миний ертөнц *MZ* 2013.11.06
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Өглөөний морьд Хэмжээс: 600x418 150k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5761
mongolia2007year-132.JPG Хэмжээс: 600x450 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3813
Морь эрдэнэ Хэмжээс: 600x569 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 7250
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: