Намрын сүүлчийн навч Нүцгэрсэн модны мөчрөөс зүүгдэн чичгэнэсэн сүүлчийн навч Нүүлгэн одох салхи нь хорсон үлээх тэр л навч Ижийн гараас атгаж, энгэрээс нь тавилгүй зүүгдэх шиг Эвлэн тойрон сэвэлзэх хөгшин модны ганц навч Газар тэнгэрийн заагт салхиар наадан тоглож Ганганах шувуудын хамт өдөржин тоглон бүжсэн Шөнөжин орсон бороог нүдээ чилтэл харж Шүүдрийн усыг цуглуулж сэтгэлийн зугаа гаргасан тэр л зун... Харуй бүрийн ододтой нарыг сэм шивнэлдэж Хар сүүдэр ч хань болдоггүй юм аа гэж илэглэн тохуурхан наадсан Одод тантай адил олуулаа юм шүү гэж Огторгуйн тэнгэрт зарлан сайрхаж байсан тэр навч Наран буцахыг мартан удтал чичилсэн Налгар дулаан өдрүүд хаа нэгтээ одсон Сүүдэрт дааран ганцаар хоцорсон тэр Сүүлчийн удаа нар луу харж хүслээ шивнэлээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
flo-003.JPG Хэмжээс: 600x450 168k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5165
Төв цэг Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4542
B3-030.JPG Хэмжээс: 600x442 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6179
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: