Үзэн ядаж үхэж барагддаггүй зэтгэр минь Үндэс нь үл мэдэгдэх сэтгэлийн зовлон минь Үнс мэт хийсэн үл одох сүүдэр минь Үргэлжид хойш нь чангаагч цаг хугацааны гацаа минь Нарны илчийг хаагч хар үүл минь Насны хоногийг дуусгагч үхлийн хор минь Нулимсанд нуугдах гунигийн учиг минь Нүдийг хорсгох цорын ганц дайсан минь Чамайг би хар шороонд булж чадахгүй болохоороо Халуун амиараа бүлж болохгүй болохоороо Үндэс ёзоорыг чинь угтай нь сугалахын тулд Үнэнч сэтгэлээсээ ор мөргүй арчин хаяя. Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь. Сэтгэлдээ уртын урт хана хэрэм бариад гаталж үл чадна чамаас болж Ирээдүйдээ итгэх итгэл тасран холдоно чамаас болж Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь
2011.01.29
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-055.JPG Хэмжээс: 600x450 61k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4730
zam-052.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4616
erd-018.JPG Хэмжээс: 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4728
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: