Надаас урван одох зуны Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ Над руу шунан тэмүүлэх өвлийн Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ
Намайг хоргоосоор байгаад алдсан хаврын Нандигнан хадгалсаар яваа хайрыг намар гэнэ Надад халдаж зүрхлэлгүй халгах уйт цагийн Наалинхай хонгор аалийг намар гэнэ
Нулимсыг минь даган шиврэх борооны
Нууж залгисан санаа алдалтыг намар гэнэ
Инээдийг минь тандан будрах цасны
Итгэж шивнэсэн үгсийг намар гэнэ
Учирч амжаагүй нэгэндээ
Сараар шивнүүлсэн үгсийг минь намар гэнэ
Уулзаад хагацсан түүндээ
Салхиар илгээсэн уучлалтыг минь намар гэнэ
Ц.Баттуяа 2014.08.27
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-150.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4816
erd-031.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5922
Шинэ өглөө Хэмжээс: 478x600 43k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4987
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: